Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа | News.MN

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нарын албан ёсны хэлэлцээний дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Хоёр орны Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нар баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.

  • Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр
  • Монгол-Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах хэлэлцээний явцыг түргэтгэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Худалдааны яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • БНХАУ-ын Засгийн газраас олгохоо илэрхийлсэн 2.0 тэрбум юанийн буцалтгүй тусламжийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр
  • Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  • Хятадын талаас олгосон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэл” төслийн тухай Монгол Улсыг төлөөлж Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр
  • Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Зах зээлийн хяналтын удирдах хороо хооронд жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын ГЕГ болон БНХАУ-ын ГЕГ хооронд хууль бусаар хил давуулан худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг
  • Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Боловсролын яам хооронд 2018-2021 онд хэрэгжүүлэх боловсролын солилцоо, хамтын ажиллагааны төлөвлөгөө
  • Спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын БСШУСЯ, БНХАУ-ын Спортын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг-“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв” төслийн Нэмэлт туслалцааны төслийн солилцох захидал
  • “Буянт-Ухаа спорт ордны боломж ашиглалтыг нэмэгдүүлэх” төсөл зэрэг баримт бичигт Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, БНХАУ-ын талаас Худалдааны сайд Жун Шань, Боловсролын сайд Чэнь Бао Шэн, Эксим банкны Ерөнхийлөгч Лю Лянь Гө, Гаалийн ерөнхий газрын дарга Ни Юүэфэн, Зах зээлийн хяналтын удирдах хорооны дарга Жан Мао нар гарын үсэг зурлаа. Баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БНХАУ-ын Ардын их хурлын ордонд боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

lodon 2018-04-09 71.231.194.3

1 ch oligtoi geree helezee alga heden shal demii yumnii memorandum l bna uhsen nohoi ozgor hurelsuh gej 1 yamar bolobsrolgui chadvargui n****

Avatar

Зочин 2018-04-09 66.181.161.15

Хvрэлсvхийг ,МАН-г хэн ч биш гэдгийг нь харуулж Манай еронхийлогч Хитадад шууд хориг тавьчих хэрэгтэй!! Нvvрсний машинуудыг нь улам гацаагаад урт цуваа vvсгээд байхад тэд яадаг юм!! Нэг бvс-нэг замыг нь гацаах хамгийн шилдэг арга бол темер зам тавиулахгvй байх явдал гэдгийг Тулга Еронхийлогч аль эрт олж харж бодит ажил болгосон гавьяатай!!!

Avatar

Зочин 2018-04-09 202.21.124.20

haytad iin yamarch hvelel medeeleleer garahgui baigaamdaa , baival zuraggui heden niitlel baindaa

Avatar

Зочин 2018-04-09 203.169.49.95

Хятад ч харин Туркүүдийн хажууд мөнгөтэй байх шүү, АНУ-аас татвар аваад. Ёс жудаггүй Туркүүд.

Avatar

shine tusul hutulbur ogt alga daa 2018-04-09 66.181.166.253

haramsaltain shine hutulbur tusul alga daa. umnu yarigdsan heden zuilseel yariad irj bna daa. 2 billion chin mun l umnu yarigdsan asuudal. mash ur dun muutai urelgen ailchlal bolj bna daa. hairan mungu zav tsag. tom tusluud 1 ch alga daa. zasag yavahgui n dee ene yanzaarai. unah n dee . oilgomjtoi bj ee huurhii ene zasag.

Avatar

Зочин 2018-04-09 128.199.55.32

Харилцаа хамтын ажиллагаа чухал. Гол нь зөв түншлэлцэх л хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-09 139.59.225.74

МОНГОЛ ЯЛНААЧУУДЫН БАЛГААР ХЯТАД БИДЭНД БӨГСӨӨ ӨГСӨН. ОДОО ХАРИН ХҮРЭЛСҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА

Avatar

Зочин 2018-04-09 112.72.14.110

2 terbum yuanii tuslamjaar yu hiih gej bnda Khuukee

Avatar

Зочин 2018-04-09 203.91.115.36

Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжын талаар манай улсын дотоод асуудалд хөршүүд маань санаа зовж байгаа нь тусгаар тогтнолыг үгүйсгэж байна. аливаа улс дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ёстой шүү дээ. ийм байдалтай олон улсад харагдах нь гутамшиг. асуудлыг шийдвэрлэх өөр гарц байж л байсан шүү дээ.

Avatar

hudlaa tsetserheh hereggui ee! 2018-04-09 124.126.0.179

Er ni ene delhiin uls gurhuud buh asuudlaa dotooddoo shiideed yavdag uls gej baihgui ee. Ene delhii hamgiin huchirheg uls,delhii tsagdaa gegddeg Amerik ch busdaas avah yumaa avch hiilgeh ajlaa hiilgej l baigaa.Teglee geed tusgaar togtnoloo aldaagui harin ch ediin zasgaa sergeej ulam l hoghij huchirhegjij baina. Bidnii yalgaa ni gevel oorsdoo ajil hiideggui urgej belen, bie bienee muuchilj ner hundiig unagah yum shaardaj, tulaga toirson heruuliigch uls hoorondiin asuudal bolgoj , belen yum shaardaj baigaad l hamag uchir baina.

Avatar

Зочин 2018-04-09 202.21.100.211

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийн хэрэгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг энийг хасч чадсангүй дээ. Энэ хөрөнгө хүрэх үү.

Avatar

Зочин 2018-04-09

mongolchuud yasan chi muukhay muu energitey yum be? zugeer neg talarkhal ilerkhiilchikheji chadakhguy zaawal umkhii mongol zangaa gargakh yum , b**s khatsan chi umkhiigee tawidagguy, iim khumuus yaji khugjiji uragshlakh we dee

Avatar

Зочин 2018-04-09 203.91.115.37

chi nutag buts a

Avatar

harin tiim dee 2018-04-09 124.126.0.179

Suuliin 20 garui jild mongol hunii hunii es zui ih muuhaigaar evdersen. Yum bol bie bienee muuchilsan,medehgui baij medemgiireh,yalanguya zalchuud 'ene ertonts deer gantsaaraa ezen" meteer avirlaj sanaandgui ch yum uu bolomgui baidlaas bolood jaahan shurgeed garchihad l minii erhend haldlaa geh mayagtai avirladag bolson. Ter hund erh baihad busad ni erh baij l taarna bizdee. mon hogshuulee hotsrogdson eneter gej adaldag bolson ted henii huch hodolmoriin ureer onoodor danharzaj baigaa yum bol gemeer. Ingeed zogsohgui horshoo uchir utgagui muulna,tuuhiig shuuh gej eliireh zergeer avirlah ni hetiidsen dee. Er ni tsagiin yum tsagtaa l zov sh dee.Ongorsnii onoodor shuune gej baihgui,odoo ezed ni uheed alga bolson ezen biegui yumiig shuuh gej margaj tenegtdeg garuud mash olon bolson. Ingej tenegtej baihaar omnohoo hiij baival tustai l daa

Avatar

Зочин 2018-04-09 49.0.149.72

Харилцаа хамтын ажиллагаа чухал. Гол нь зөв түншлэлцэх л хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-09 103.26.193.213

Хятадад айлчлал хийж байгаад баяр хүргэж амжилт хүсье. Харин наад нэг Хүрэлбаатар гэдэг нөхрийгөө зайлуулбал таарна.

Avatar

Зочин 2018-04-09 139.59.88.163

МОНГОЛ ЯЛНААЧУУДЫН БАЛГААР ХЯТАД БИДЭНД БӨГСӨӨ ӨГСӨН. ОДОО ХАРИН ХҮРЭЛСҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж