Хятадын ханш нээгдэх баяр нь энэ сарын 5-7-ны өдөр тохиожээ. Баярын үеэр улс даяараа амардаг бөгөөд бурхан болоочийнхоо газарт очиж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж. Тэгвэл тус улсын Соёл урлаг, аялал жуулчлалын яамны мэдээлснээр энэ баярын амралтын үеэрх Хятадын дотоодын аялагчид давхардсан тоогоор 101 саяд хүрсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Түүнчлэн аялал жуулчлалын орлого нь 421 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оноос найман хувиар өсчээ.
Эх сурвалж: CCTV
Холбоотой мэдээ