Хойд Солонгос цөмийн зэвсэггүй улс болох асуудлаар яриа хэлэлцээнд ороход бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй улс болох асуудлаар яриа хэлэлцээнд ороход бэлэн гэв

Хойд Солонгос цөмийн зэвсэггүй улс болох асуудлаар яриа хэлэлцээнд ороход бэлэн гэв

Пхеньян Вашингтонд Солонгосын хойг дахь цөмийн хөтөлбөрийн асуудлаар яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн хэмээн мэдэгдсэн талаар АНУ-ын албаны хүмүүс мэдэгджээ.

Пхеньяны зүгээс анх удаа цөмийн зэвсэггүй улс болох талаар ам нээж буй нь энэ бөгөөд олон улсын шинжээчид үүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын ирэх тавдугаар сарын эцсээр товлосон уулзалт амжилттай болохын эхлэл гэж үзжээ.

‘Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаар хэлэлцээ явуулахад бэлэн байгаа” хэмээн АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч өчигдөр /2018.04.08/ мэдэгдсэнийг “Уолл Стрийт” сэтгүүл иш татжээ.

Пхеньян ийм мессежийг хэзээ хэрхэн дамжуулсан нь тодорхойгүй байгаа боловч АНУ-ын Төрийн департаментын нэрээ нууцалсан нэгэн эх сурвалж Вашингтон, Пхеньян саяхан нууц уулзалт зохион байгуулсан тухай мэдээлжээ.

Солонгосын хойгийн хурцадмал асуудал сүүлийн үед түр намжиж байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард Трамп, Хойд Солонгосын залуу удирдагчийн хүсэлтийг хүлээн авч, дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зөвшөөрсөн боловч уулзалтыг хэзээ, хаана зохион явуулахаа товлоогүй байгаа юм.

Түүнээс өмнө Сөүл, Пхеньян дөрөвдүгээр сарын 27-нд дээд хэмжээний уулзалт явуулахаар төлөвлөсөн.  Хоёр орны удирдагч нарын дээд хэмжээний уулзалт 11 жилийн болох гэж буй нь энэ юм.

Эх сурвалж: Xinhuanet.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж