Дипломат паспорт олголтыг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Дипломат паспорт олголтыг зогсоожээ

Дипломат паспорт олголтыг зогсоожээ

Дипломат паспорт олголтыг түр хугацаагаар зогсоожээ. Гадаад харилцааны яамнаас Дипломат албан паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн боловсруулж буй бөгөөд түүнийг батлагдаж хэрэгжих хүртэлх хугацаанд онцгой шаардлагаас бусад тохиолдолд дипломат паспорт олгохгүй аж.

Журмыг шинэчилснээр дипломат паспорт олголтод тавих шаардлагыг чангаруулах юм байна. Ингэхдээ  2013 оны есдүгээр сарын 30-аас өмнө олгосон дипломат паспортыг 2018 оны аравдугаар сарын 1-ээс хүчингүйд тооцохоор болжээ.

Монгол Улс нь өдгөө 31 улстай дипломат паспортоор визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бол нэмж 10 улсыг дээрх ангилалд оруулахаар талуудтай зөвшилцөж буй юм байна.  

Засгийн газрын 2013 оны 320 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын үндэсний гадаад паспорт, олгох, эзэмших, хадгалах тухай журамд зааснаар Дипломат паспортыг дор дурдсан албан тушаалтан эзэмшихээр заажээ.

Үүнд:

  • 5.1.1. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд;

  • 5.1.2. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-III-ТӨ-IV, ТӨ-IVА зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;

  • 5.1.3. Төрийн өндөр албан тушаалын ТӨ-V-ТӨ-VI, ТӨ-V A-ТӨ-VI A, зэрэглэлд хамаарах албан тушаалтан, түүний эхнэр буюу нөхөр;

  • 5.1.4. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд асан хүмүүс болон тэдгээрийн гэр бүлийн гишүүд төрийн тусгай хамгаалалтад байх хугацаанд;

  • 5.1.5. Гадаад харилцааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дипломат албан тушаалтан;

  • 5.1.6 ТЗ-14, AA-I, ТҮ-14 зэрэглэлийн албан тушаалтан;

  • 5.1.7. ТТ-18 зэрэглэлийн албан тушаалтан;

  • 5.1.8 Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын дипломат албан тушаалтан болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;

  • 5.1.9. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд болон Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин дипломат цолтой хүн, түүний эхнэр буюу нөхөр;

  • 5.1.10. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах хамгаалалтын албаны ажилтан.

  • 5.2. Албан паспортыг дор дурдсан албан тушаалтан болон тэдгээртэй адилтгах албан тушаал хашиж буй иргэн эзэмшинэ:

  • 5.2.1.Төрийн албан тушаалын АА-2-АА-11 зэрэглэлд хамаарах албан тушаалтан

  • 5.2.2. Төрийн захиргааны ТЗ-6-ТЗ-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан

  • 5.2.3. Төрийн үйлчилгээний ТҮ-11-13 зэрэглэлд хамаарах албан тушаалтан

  • 5.2.4. Төр, засгийн тэргүүн нар гадаадад зорчиход дагалдан явах эмч болон бусад үйлчилгээний ажилтан;

  • 5.2.5. Харьяа төрийн байгууллагын тодорхойлолтын дагуу төрийн тусгай албаны ангилал, зэрэглэлд хамаарах албан тушаалтан;

  • 5.2.6. Батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн Монгол Улсын олон улсын гэрээ, тохиролцооны дагуу гадаад оронд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх албан хаагчид;

  • 5.2.7. Хилийн чанад дахь Засгийн газар хоорондын олон улсын байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол Улсын иргэн, түүний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;

  • 5.2.8. Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдний эхнэр буюу нөхөр, 18 хүртэл насны хүүхэд;

  • 5.3. Сумын болон дүүргийн Засаг дарга;

  • 5.4. Улсын Их Хурлын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

  • 5.5. Засгийн газрын гишүүний орон тооны зөвлөх болон туслах;

  • 5.6. Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдон ажиллаж буй Монгол Улсын иргэн;

  • 5.7. Дипломат цолтой ахмад ажилтнууд, тэдгээрийн эхнэр буюу нөхөр;

  • 5.8. Онцгой тохиолдолд Гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрийг үндэслэн Монгол Улсын иргэнд дипломат, албан паспорт олгож болно гэж заажээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж