Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, дөрвөн хүн бэртжээ | News.MN

Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, дөрвөн хүн бэртжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, дөрвөн хүн бэртжээ

Японд 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлж, дөрвөн хүн бэртжээ

Японы Шиманэ мужид өнөөдөр /2018.04.09/ 6.1 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас Ода хотод дөрвөн хүн гэмтэж, зарим газарт цахилгаан тасарснаас гадна цэвэр усны хоолой гэмтсэн байна.

Тус улсын цаг уурын судалгааны төвийн мэдээлснээр газар хөдлөлт орон нутгийн цагаар 1:32 цагт Шиманэ мужийн хөрсөн доор 12 км-ийн гүнд болсон гэнэ.

Энэ удаагийн газар хөдлөлт чичирхийллийн аюулын 7 баллын 5 баллыг заасан байна.

Ода хотод газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн дөрвөн хүний нэг нь чичирхийллийн үеэр орон дээрээсээ унаж бэртсэн 17 настай хүү байжээ.

Газар хөдлөлт хамгийн хүчтэй мэдрэгдсэн Ода хотын цэвэр усны хоолой гэмтсэнээс 100 шахам өрхийн цэвэр ус тасарч, 50 гаруй айл гэрэл цахилгаангүй болжээ.

Дээрх газар хөдлөлтийн дараа зарим барилга байшинд цууралт үүсч, авто зам дээр хагарал үүссэн байна.

Харин Шиманэ мужийн цөмийн цахилгаан станцад ямар нэгэн гэмтэл гараагүй гэж тус цахилгаан станцын оператор Чугоку Цахилгаан Станцаас мэдээлсэн байна.

Эх сурвалж: Japantimes

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-09 66.181.161.61

Japan gazriin horsnoos archigdaasai.

Avatar

Зочин 2018-04-09 202.21.124.20

manaid ingesen bol tsumin bumbug haysan yum shig l baihgui bolno biz

Avatar

үнэн 2018-04-09 119.40.103.140

Япон газар хөдөлхөд амбаар шиг байшин нь нурдаггүй үнэхээр сайн барьдаг юм байнаа. Манайд бол хэзээний нураад унасан байгаа даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж