Бразилын экс ерөнхийлөгчийг баривчлан хорьжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Бразилын экс ерөнхийлөгчийг баривчлан хорьжээ

Бразилын экс ерөнхийлөгчийг баривчлан хорьжээ

Бразилын ерөнхийлөгч асан Луиз Инасио Лула да Силваг өчигдөр /2018.04.08/ баривчилж, 12 жилийн ял эдлүүлэхээр хорьсон байна. Ерөнхийлөгч асан шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, урьдчилан саатуулах газар өөрийн биеэр очоогүй тул түүнийг баривчилж, Авлигатай тэмцэх газрын төв байранд саатуулсан ажээ.

Бразилын ерөнхийлөгч асан Лула тус улсын түүхэн дэх хамгийн дуулиан шуугиан тарьсан ерөнхийлөгч болж үлдэх бололтой.  Тус улсын парламент түүнд итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалтын дараа төрийн эргэлтээр албан тушаалаасаа буусан тэрбээр амиа хорлох оролдлого хүртэл хийсэн билээ.  Тэрбээр Бразилын авлигын хэргээр 12 жилийн ял сонсч, торны цаана суусан  анхны экс ерөнхийлөгч болж байгаа ажээ.  

Анх багахан хэмжээний мөнгө угаасан хэргээс эхэлсэн Лулагийн нэр холбогдсон авлигын хэрэгт маш олон улстөрч, баян бизнесменүүд холбоотой нь тодорхой болж, Латин Америк даяар шуугиан тарьсан юм.

Өнгөрсөн жил Бразилын экс ерөнхийлөгчийг барилгын компаниас тансаг сууц авлигад авсныг тогтоосон боловч Лула үүнийг зохион байгуулалттай гүжирдлэг гэж үзсэн.

Шүүхийн баривчлах тогтоолыг эсэргүүцсэн Лулаг бямба гаригт нисдэг тэргээр Куритиба хэмээх хорих газарт аваачсан байна.

Түүнийг дэмжигчид энэ үеэр шоронгийн гадна цагдаа нартай мөргөлдсөний улмаас найман хүн хөнгөн гэмтсэн гэнэ.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж