Дүүргүүдийн газрын алба бямба гарагт ажиллана

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Дүүргүүдийн газрын алба бямба гарагт ажиллана

Дүүргүүдийн газрын алба бямба гарагт ажиллана

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын нэгний өдөр дуусч байгаа тул Газрын албаны ачаалал эрс нэмэгджээ.

Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан дүүргүүдийн Газрын алба дөрөвдүгээр сарыг дуустал бямба гарагийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар боллоо. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой болж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж