Хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон эрийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон эрийг баривчилжээ

Хүүгээ 20 гаруй жил торонд хорьсон эрийг баривчилжээ

Японд төрсөн хүүгээ торон дотор 20 гаруй жил хорьсон 73 настай эрийг цагдаа нар баривчилжээ.

“NHK” телевизийн мэдээлснээр Ёшитанэ Ямасаки 42 настай хүүгээ сэтгэцийн өвчтэй,  өвчин нь хүндрэхээр маш догшин авирладаг учраас хорьсон хэмээн цагдаад өчжээ.

Ямасаки сэтгэцийн өвчтэй хүүгээ гэрийн хажуу дахь нэг метр өндөртэй, хоёр метр өргөнтэй модон торонд хорьдог байсан байна.

Ямасакиг баривчилсны дараа сэтгэцийн өвчтэй хүүг нь орон нутгийн удирдлагын хяналтад шилжүүлсэн байна.  Ямасакиг хүүгээ торонд хорьдгийг хотын захиргааны нэгэн ажилтан гэрт нь очихдоо анзаарч, цагдаад мэдэгдсэн аж.

Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар Ямасаки хүүгээ 16 настайгаас  нь хойш ингэж хорьж байгаа гэнэ.  Тэр үед хүүгийн сэтгэцийн өвчин хүндэрч, догшин авирладаг болсон ажээ.

Гэвч Японы цагдаа нар Ямасакиг энэ хэргийн төлөө 36 цаг саатуулаад явуулсан гэнэ.

Тэрбээр сэтгэцийн өвчтэй хүүгээ бусдад аюул, гэм хийхээс сэргийлж, ингэж хорихдоо өдөр бүр хооллож, усанд байнга оруулдаг байсан гэнэ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж