Европ тивийн шайбтай хоккейн хамгийн том лиг болох Тивийн Хоккейн Лиг (ТХЛ) буюу KHL-н Гагарины цомын төлөө өрсөлдөх хоёр багийн нэрс тодорлоо. Дорнод бүсээс Казань хотын Ак Барс баг шалгарсан бол Өрнөд бүсээс Москва хотын ЦСКА Москва баг шалгарлаа.
Өчигдөр өрнөд бүсийн аваргын төлөө Санкт-Петербург хотын СКА болон Москва хотын ЦСКА Москва багууд тоглолоо. Хоёр багийн цувралын харьцааг 3-2-оор ЦСКА Москва баг тэргүүлж байсан бөгөөд СКА багийн хувьд хожигдох эрхгүй тоглолт байсан юм. Хожигдох эрхгүй цувралын 6 дахь тоглолтонд П.Дацюк, И.Ковальчук нарын шилдгүүдийг багтаасан СКА тоглолтын санаачлагыг эхний үеэс л авч Н.Гусев, И.Ковальчук нар эхний үед 2 гоол оруулаад байсан. Гэвч тоглолтын 2-р хагасаас ЦСКА Москва баг эргэн ирэлт хийж Н.Нестеров багийнхаа эхний гоолыг оруулсан бол шийдвэрлэх 3-р үед М.Григоренко дубль хийж баг нь өрсөлдөгчөө 3-2 харьцаатай буулгаж авсан. Ийнхүү ЦСКА Москва баг 2 дахь удаагаа ТХЛ-ийн Гагарины цомын төлөө шигшээ тоглолтонд шалгарч байна.
Б.БЯМБАБАЯР