“Кэмбриж Аналитик” пүүс Фэйсбүүкийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг авч ашигласан тухай анх мэдээлсэн “шүгэл үлээгч” Кристофер Вайли Фэйсбүүк хэрэглэгчдийн тэдгээр мэдээлэл одоо ОХУ-д хадгалагдаж байж магадгүй хэмээн мэдэгдсэн гэнэ.
Кристофер Вайли өмгөөлөгчөөрөө дамжуулан АНУ-ын Конгрессын мөрдөн шалгах хороо болон Хууль зүйн яамтай хамтран ажиллахаар болжээ.
“Кэмбриж Аналитик”-ийн ажилтан байсан Кристофер Вайли Фэйсбүүкээс хууль бус аргаар олж авсан олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг дуртай үедээ ашиглах олон хүн байгаа тухай бас мэдэгдсэн юм.
Түүний хэлснээр Санкт-Петербургийн их сургуульд лекц уншдаг байсан Оросын дата шинжээч Александр Коган гэгч Фэйсбүүкийн америк хэрэглэгчдийн хувийн мэдээллийг олж авч, дараа нь “Кэмбриж Аналитик” пүүст худалдсан гэнэ.
Түүнээс яг хэдэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл алдагдсаныг Фэйсбүүк мэдэх боломжтой юу хэмээн асуухад мэдээлэл мэдээллийн сангаас гарахад хуулагддаг хэмээн хариулжээ.
Тэрбээр ‘Фэйсбүүк компани одоо хэрэглэгчийн мэдээлэл хэрхэн алдагдсан болон хаанаас хэн авсныг тогтоохыг хичээж буй. Гэхдээ олон сая хүний тэр бүх мэдээлэл үүрд алга болсон” хэмээн гэжээ.
Эх сурвалж: CNN