Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй” гэв | News.MN

Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй” гэв

Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй”  гэв

Газын зурваст дахин мөргөлдөөн гарч, Палестины 30 гаруй иргэн амиа алдсаны дараа Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман “Газын зурваст амиа алдсан хүмүүс энгийн номхон хүмүүс биш” хэмээн Израилийн радиогоор мэдэгдсэн гэнэ.

Тэрбээр мэдэгдэлдээ“Тэд бүгд Хамас бүлэглэлтэй холбоотой. Хамас бүлэглэлээс цалинждаг хүмүүс. Хил зөрчиж, хэрэг зөрчил байнга гаргадаг тэдгээр хүмүүс бол Хамас бүлэглэлийн босогчид” гэжээ.

Газын зурваст Израилийн цэргүүд болон Палестинчуудын хооронд гарсан мөргөлдөөн арав гаруй хоног үргэлжилж, энэ хугацаанд Палестины 30 гаруй иргэн амиа алдаад байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт мөргөлдөөн дахин гарч, Палестины олон мянган иргэн Газын зурваст хил гарах гэж оролдох үеэр цэргүүд гал нээж, есөн хүнийг хөнөөсөн байна.

Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгдэлдээ “Хамас бүлэглэлийнхэн алан хядах ажиллагаандаа сэтгүүлчид, Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг ашиглаж байгааг бид мэднэ”  гэжээ. Газын зурваст өнгөрсөн баасан гаригт гарсан мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч байжээ. Тэрбээр болж буй үйл явцыг камертаа буулгаж байсан гэнэ. Газын зурваст болж буй энэ хэрэг явдалд Араб ертөнцийн орнууд дуу хоолойгоо нэгтгэн, Израилийг буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Agence France – Presse

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-09

Израиль гэж орчин цагийн нэг нацистын үүр уурхай байнаа

Avatar

ГАЗА 2018-04-09 203.117.70.254

Газын арабууд сүүлийн 70 жил булангын супер баян араб улсуудаас нийгмийн халамжийн мөнгөөр цутгууллаа. Дээрээс НҮБ болон АНУ Европын улсуудаас тэрбум тэрбумаар доллар авлаа. Гэтэл хөгжил тэнд огт байхгүй зөвхөн 2 сая тэжээврийн шашны хэнээтэнгүүд байна. Израйлыг эзэлээд авчвал диваажинд жаргана гэсэн гэнэн мөрөөдөлтөй хүн сүрэг. Ганцхан л юм хэлье. 1970 онд 340 мянган хүнтэй байсан энэ газар одоо 1сая 900 мянга болж үржсэн байна. Энэ хугцаанд багадаа 200зуун мянган хүн гадгашаа гарсан! Газын зувас бол зүгээр тэжээлгэж суудаг хүмүүсийн супер үржлийн газар нутаг.

Avatar

ГАЗА 2018-04-09 203.117.70.254

Газын арабууд сүүлийн 70 жил булангын супер баян араб улсуудаас нийгмийн халамжийн мөнгөөр цутгууллаа. Дээрээс НҮБ болон АНУ Европын улсуудаас тэрбум тэрбумаар доллар авлаа. Гэтэл хөгжил тэнд огт байхгүй зөвхөн 2 сая тэжээврийн шашны хэнээтэнгүүд байна. Израйлыг эзэлээд авчвал диваажинд жаргана гэсэн гэнэн мөрөөдөлтөй хүн сүрэг. Ганцхан л юм хэлье. 1970 онд 340 мянган хүнтэй байсан энэ газар одоо 1сая 900 мянга болж үржсэн байна. Энэ хугцаанд хэдэн багадаа 200зуун мянган хүн гадгашаа гарсан! Газын зувас бол зүгээр тэжээлгэж хүмүүсийн супер үржлийн газар нутаг.

Avatar

Зочин 2018-04-09 202.170.71.157

одоо жүүдийг дийлэхээсээ өнгөрсөөн, газын зурваст хилээ бататгаад тусгаар тогнолоо баталгаажуулаад эвтэй найртай амьдарч болдоггүй юм байхдаа

Avatar

21 2018-04-09 202.55.191.130

ZA ODOO OILGOLOO ULAAN ZAGALMAICHUUD CHINE t*******t YUM BAINA

Avatar

Зочин 2018-04-09 202.9.41.248

Хүчитэний өмнө хүчгүй нь буруутай гэж. Хүчтэн өөрийгөө юу ч гэж өмөөрч болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж