Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй” гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй” гэв

Израил “Газын зурваст гэм зэмгүй нэг ч хүн байхгүй”  гэв

Газын зурваст дахин мөргөлдөөн гарч, Палестины 30 гаруй иргэн амиа алдсаны дараа Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман “Газын зурваст амиа алдсан хүмүүс энгийн номхон хүмүүс биш” хэмээн Израилийн радиогоор мэдэгдсэн гэнэ.

Тэрбээр мэдэгдэлдээ“Тэд бүгд Хамас бүлэглэлтэй холбоотой. Хамас бүлэглэлээс цалинждаг хүмүүс. Хил зөрчиж, хэрэг зөрчил байнга гаргадаг тэдгээр хүмүүс бол Хамас бүлэглэлийн босогчид” гэжээ.

Газын зурваст Израилийн цэргүүд болон Палестинчуудын хооронд гарсан мөргөлдөөн арав гаруй хоног үргэлжилж, энэ хугацаанд Палестины 30 гаруй иргэн амиа алдаад байгаа юм.

Өнгөрсөн баасан гаригт мөргөлдөөн дахин гарч, Палестины олон мянган иргэн Газын зурваст хил гарах гэж оролдох үеэр цэргүүд гал нээж, есөн хүнийг хөнөөсөн байна.

Израилийн Батлан хамгаалахын сайд Авигдор Либерман мэдэгдэлдээ “Хамас бүлэглэлийнхэн алан хядах ажиллагаандаа сэтгүүлчид, Улаан загалмай нийгэмлэгийн ажилтнуудыг ашиглаж байгааг бид мэднэ”  гэжээ. Газын зурваст өнгөрсөн баасан гаригт гарсан мөргөлдөөний үеэр амиа алдсан хүмүүсийн нэг нь сэтгүүлч байжээ. Тэрбээр болж буй үйл явцыг камертаа буулгаж байсан гэнэ. Газын зурваст болж буй энэ хэрэг явдалд Араб ертөнцийн орнууд дуу хоолойгоо нэгтгэн, Израилийг буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Agence France – Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж