Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилжээ

Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилжээ

БНСУ руу ажилд зуучлах нэрийдлээр “Хас Ган” гэх нэртэй хуурамч компани иргэдийг “Солонгосын визийн шалгалтад тэнцүүлж өгнө, Солонгост хөдөлмөр эрхлүүлнэ” гэх нэрийдлээр 40 орчим иргэнийг залилан мэхэлж, 100 орчим сая төгрөгийн хохирол учруулжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Сүүлийн үед иргэд БНСУ руу гурван сарын хугацаатай аяллын визээр гарч, тухайн улсад хөдөлмөр эрхлэх сонирхолтой болсон. Гэвч тус улсыг зорьж, хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэд визийн шалгалтад тэнцэхийн тулд компаниудад хандаж, залилан мэхлүүлэх гэмт хэрэг нэлээд гарах болжээ. Төрийн бус байгууллагуудад ажилд зуучлах тусгай зөвшөөрөл олгодоггүй учраас зохих журмын дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт хандан зуучлуулах ёстойг ч мөн сануулж байгаа юм.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж