Б.Баярмандахын азын од гийсэн өдөр

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Б.Баярмандахын азын од гийсэн өдөр

Б.Баярмандахын азын од гийсэн өдөр

Ням гараг бүрийн орой үзэгчдийг зурагтын өмнө уяж чадаж байгаа нэвтрүүлэг бол яах аргагүй ‘The Voice of Mongolia’ шоу билээ. Тус шоуны хоёрдугаар шат амжилттай үргэлжилсээр байна. Өчигдрийн /2018.04.08/  дугаарт  ‘Камертон-2’ шоунаас авьяас чадвараараа манлайлан гарч ирсэн Б.Баярмандах халз тулааны шатанд тэрбээр Францын алдарт дуучин Лара Фабианы ‘Adagio’ хэмээх дууг Б.Өлзий, Б.Очирбат нарын хамт дуулж хүргэлээ. 

Н.Ононбат шүүгчийн  сонголт Б.Баярмандах байсан нь үзэгчдийн хувьд нэлээн сонирхолтой байсан нь дамжиггүй. Учир нь ‘Adagio’ хэмээх уран бүтээл нь сонгодог дуу бөгөөд түүний хувьд дуулдаг жанраас нь огт өөр байсан юм. Н.Ононбат шүүгчийн хувьд зөв сонголт байсан эсэхийг цаг хугацаа харуулна. Харин Б.Баярмандахын хувьд азын од гийсэн өдөр байлаа. Тэрбээр  шоуны нэгдүгээр шатанд ‘Crazy in Love’ дууг дуулж байсан юм.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж