Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны шав тавилаа | News.MN

Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны шав тавилаа

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны шав тавилаа

Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны шав тавилаа

Шинэчлэн батлагдсан Батлан хамгаалахын багц хууль хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Энэ хугацаанд батлан хамгаалах, Зэвсэгт хүчний хэмжээнд бүтэц зохион байгуулалт болоод бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж байна. Үүний үргэлжлэл болж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын шинэ байрны барилгын ажил Төв аймгийн Зуунмод хотод эхэллээ. Барилгын ажлыг хурандаа Ж.Баясгалан захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид гүйцэтгэх бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах юм.

Шинэ байрны шав тавих ёслол өнгөрсөн бямба гаригт болж, ёслолын арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Х.Батбилэг тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд,  Төв аймгийн удирдлагууд,  Хуурай замын цэргийн командлалын бие бүрэлдэхүүн, Зэвсэгт хүчний 016 дугаар бригад, Зэвсэгт хүчний 017, 014 дүгээр ангиудын алба хаагчид оролцсон юм.

Хуурай замын цэргийн командлалын шинэ барилга штабын байр,  соёлын төв, агуулах, гарааш гээд цогцолбор хэмжээнд баригдах бөгөөд энэ жил штабын байраа ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.  Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар болон барилгын ажил гүйцэтгэх Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Баясгалан нарын сэтгэгдлээс хуваалцлаа.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд:

-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний шинэчлэлийн багц хууль хэрэгжиж эхэлснийг та бүхэн мэдэж байгаа. Энэ хүрээнд төрлийн цэргийн командлалууд ЗХЖШ-аас тусгаарлан  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн учраас бие даан ажиллах боломжийг нь бүрдүүлэх учиртай. Хоёрдугаарт, батлан хамгаалахын шинэчлэлийн бодлогын хүрээнд Улаанбаатар хотод нэг дор төвлөрсөн батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагын байруудыг тараах зорилгын хүрээнд Хуурай замын цэргийн командлалын байрыг Төв аймгийн Зуунмод хотод барих гэж байна. Мэдээж энэ нь орон нутагт өнгө төрх нь өөрчлөгдөхөөс эхлээд олон талын  ач холбогдолтой. Эцэст нь батлан хамгаалахын салбарынхан сургалт бэлтгэлээ тасалдуулахгүйгээр өөрийн хэрэгцээний бүтээн байгуулалтыг гүйцэтгэж чаддаг гэдгийг харуулах учиртай. Өмнө нь ч гэсэн манай салбарынхан улс орны болоод өөрийн хэрэгцээний барилгаа барьж байгуулсаар ирснийг та бүхэн мэднэ дээ. Энэ жил штабын барилгаа, дараа жил үлдсэн барилгаа барьж дуусгана.

Бригадын генерал Б.Амгаланбаатар:

-Шинэчлэн батлагдсан Зэвсэгт хүчний тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчин Хуурай замын болон Агаарын цэргээс бүрдэнэ гэж  заасны дагуу  Хуурай замын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдсан.  Бие даан үйл  ажиллагаа явуулах бодлогын хүрээнд  барилгын ажлын шав тавих ёслол боллоо. Ер нь орон нутагт командлалын байраа барьснаар харьяа анги, салбартайгаа илүү ойр байх боломж бүрдэнэ гэж харж байгаа. Барилгыг бүтээн байгуулалтын арвин их туршлагатай манай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхан барьж, барилгын хөрс суулгалтыг Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн замын тусгай рот гүйцэтгэнэ.

Хурандаа Ж.Баясгалан:

-Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШ-ын даргын тушаалын дагуу манай анги Хуурай замын цэргийн командлалын бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүрэг аваад өнөөдрөөс ажилдаа орж байна. Энэ жилийн хувьд үндсэн корпус буюу штабын байр, гадна дулааны шугам сүлжээ, төв шалган нэвтрүүлэх байр, техникийн шалган нэвтрүүлэх байр, гаднах хашааг барина. Ямар ч байсан манай ангийн хамт олон маш их ачаалалттайгаар товлосон хугацаандаа бүтээн байгуулалтаа хүлээлгэн өгөхийн төлөө зүтгэх болно” гэсэн юм.

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-09 202.179.24.160

хамгийн гол нь байшин барьж хуввь хүртэх

Avatar

Зочин 2018-04-09 202.179.24.160

бид усан замын цэрэг агаарын цэрэгтэй бил үү?

Avatar

зочин 2018-04-09 93.26.122.49

БХЯ-ны зардлыг танах хэрэгтэй ганц төрлийн цэргийн бүрэлдүүнтэй 100 шахам жил болоод байсан юм тэр л хэвээрээ байхад болно шүүдээ болиочээ

Avatar

Зочин 2018-04-09 49.0.219.39

Донгос

Avatar

РАВДАН 2018-04-09 66.181.160.90

ДАЛАЙН ЦЭРГИЙН ФЛОТЫН КОМАНДЛАЛЫН ТӨВ БАЙРЫГ ХАТГАЛ БООМТОД БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ!

Avatar

Зочин 2018-04-09 99.203.14.126

Энэ олон гэдэс гүзээ болсон генерал,хурандаа нарыг л маш сайн цөөлөх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2018-04-09 185.174.128.224

Чи 1 жил цэрэгт явчихаад гар утасныхаа араас олон юм хуцаж суугаач!

Avatar

Зочин 2018-04-09 203.91.112.146

Mongold unendee tsereg armiin khereg baikhgui armiig tatan buulgaj tsagdaagiuin oron toog ch bagasgakh kheregtei
Yaduu ulsad ulsiin khuvtsas umsuj unegui khool idsen denduu olon tsergiin nertei avilgachin arkhichdiig tusviin mungiuur tejeej bainadaa

Avatar

mgl tsereg 2018-04-09 202.179.31.106

amisgaa mini chi yuch medehgui bj amniihaa hereer burhaa boli. chi muu aygui bol tsergiin alba haagaagui g*** bga da. ulziin tosovoos hamgiin baga zardal avdag yam n batlan hamgaalah yam bdiin n**** oo

Avatar

зочин 2018-04-09 182.160.35.6

угаасаа хуурай газрын цэрэгтэй биз дээ,нисэх отряд байхгүй,тэнгисийн битгий хэл нуур,голын цэрэг байхгүй,тэгээд юун сүртэй нэр өгдөг юм

Avatar

биднийг яагаад, ийм нэршил хэллэгт хамруулаад байна вэ? энэ бол шалгах асуудал мөн 2018-04-09 202.21.106.157

монголын зэвсэгт хүчинд хуурай замын гэсэн нэр оруулж ирлээ.
Хуурай замын цэргийн, бас тэнгисийн уэрэгтэй билүү? бид?
энэ чинь шалгах асуудал мөн гэж хэлмээр байна.

Avatar

xxx 2018-04-09 202.70.33.171

Эхлээд нийтдэлээ нэг уншчих л даа. Хуурай зам болон агаарын цэрэг гэж хуваагдаж байгаа.

Avatar

Зочин 2018-04-09 99.203.14.126

Бид далайд гарцгүй ч гэсэн далайд гарцтай хөршүүдийнхээ тусламжтайгаар Далайн цэрэгтэй болж болно шүү дээ.Жишээ нь Швейцар улсын туршлага бэлээхэн байж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж