Улирлын шилдгээр К.МкДэвид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.09-нд нийтлэгдсэн

Улирлын шилдгээр К.МкДэвид тодорлоо

Улирлын шилдгээр К.МкДэвид тодорлоо

Хэдийгээр Эдмонтон Ойлерс баг плэй-оффт шалгарч чадаагүй ч багийн лидер К.МкДэвид улирлын шилдэг довтлогчоор тодорлоо. Тэрээр NHL-д 3 дахь улирлаа үдэж буй 21 настай Канад довтлогч улирлын 73 тоглолтонд оролцохдоо 41 гоол, 67 гоолын дамжуулалт өгч 108 оноо авсан байна. Түүний араас Филадельфиа Флайерс багийн К.Жиру 102 оноо, Тампа Бэй Лайтнинг багийн Н.Кучеров 100 оноотой эхний 3 байранд шалгарсан.

Арт Росс Трофи буюу улирлын шилдэг довтлогчид олгодог цомыг К.МкДэвид 2 дахь улиралдаа хүртэж байна. Өнгөрсөн улиралд улирлын турш 100 оноо цуглуулж Арт Росс Трофи цомыг хүртэж байсан бол энэ улиралд 6 оноогоор ахиулж 106 оноогоор цомын эзэн болж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж