У.Хүрэлсүх “Хөгжлийн галт тэргэндээ урьсан” Ши Жиньпиний үгийг сануулаад мордлоо | News.MN

У.Хүрэлсүх “Хөгжлийн галт тэргэндээ урьсан” Ши Жиньпиний үгийг сануулаад мордлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх “Хөгжлийн галт тэргэндээ урьсан” Ши Жиньпиний үгийг сануулаад мордлоо

У.Хүрэлсүх “Хөгжлийн галт тэргэндээ урьсан” Ши Жиньпиний үгийг сануулаад мордлоо

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалын өмнө Хятадын хэвлэлүүдэд бичгээр ярилцлага өгчээ-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Хайнань мужид болох Бо-Аогийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр /2018.04.08/ мордсон. Тэрбээр Улаанбаатараас явахын өмнө, Рэньминь Рибао сонин, Синьхуа агентлаг, ХОУР-гоос Монгол Улсад суугаа сэтгүүлчдийн хүсэлтээр хүлээн авч уулзан, Хятад улсад хийх албан ёсны айлчлал, Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудалтай холбогдуулан бичгээр ярилцлага өгчээ. Үүнээс Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчийн мэдээлснээр уг ярилцлагыг хүргэе.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө юуны өмнө, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол БНХАУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Хятад улс ч хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамгийн сайн харилцаатай байх бодлоготой. Түүний дотор, Монголыг чухал харилцаатай хөрш улс гэж үздэг. Энэ үндсэн дээр, Монгол, Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хэвийн сайн байж, олон салбарт идэвхтэй өрнөж ирснийг онцлоод, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон, бодит үр өгөөжтэй байдлаар улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол, Хятад хоёр улс язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх замаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна гэж үздэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн чухал шийдвэр. Тэгээд ч иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол гүнзгий утгатай, өргөн агуулгатай ойлголт. Нэгэнт тогтоосон энэ өндөр түвшний харилцааг цаашид улам бэхжүүлэн үргэлжлүүлэх нь чухал хэмээн үзэж байна. ‘Хятад улс Монгол зэрэг хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үг Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэж үзэж, Монголын тал талархан хүлээж авсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн урагшлуулахад миний энэ удаагийн БНХАУ-д хийх айлчлал маш чухал гэж үзэж байна. Ер нь Засгийн газрын тэргүүний айлчлал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг гэж тэмдэглэлээ.

Хятад, Монгол хоёр орны хэрэгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа, түүнээс Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндрөөр үнэлж: Монгол, Хятадын хамтын ажиллагаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, гол хөрөнгө оруулагч орнуудын нэг болсон. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлт 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өссөн бөгөөд Монгол Улсын нийт худалдааны 63 хувийг бүрдүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар МУ-д олон төсөл хэрэгжиж байна.

Тухайлбал “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, ‘Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”, ‘Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төсөл”, ‘Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төсөл” зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцоод байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан станцыг шинэчлэх зэрэг худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шууд уялдаатай төслүүд байгаагийн зэрэгцээ, ард иргэдийн амьдралыг сайжруулах, сургууль, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогцолбор байгуулах, мазаалайн амьдрах орчныг сайжруулах зэрэг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүд цөөнгүй бийг тэмдэглээд, Монгол, Хятадын хамтын ажиллагаа ийнхүү нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд, өмнө нь хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай хэмээн үзэж байна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь хоёр улсын харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жил Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулж, энэ оны нэгдүгээр сард Бээжин хотноо анхдугаар хурлыг зохион байгуулж, 2018 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг тохирсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Ингэснээр соёл, урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тогтмолжиж, тэр хэрээр урьд өмнөхөөс илүү баялаг, олон талт арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Ирэх 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохтой холбогдуулан, ирэх онд соёл, урлагийн хамтарсан тоглолт, форум зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулж, утга агуулгын хувьд илүү өргөн хүрээнд баяжуулснаар, хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдол улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол, Хятад хоёр орон соёл, хүмүүнлэгийн харилцааны олон жилийн түүхтэй. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд талууд энэ чиглэлээрх харилцааг зохицуулах хамтын ажиллагааны баримт бичгүүдийг бүрдүүлж, хамтын ажиллагааны механизмыг амжилттай байгуулж чадлаа. Ард иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд, юуны түрүүнд Монгол Улсын талаарх Хятадын ард түмний, БНХАУ-ын талаарх Монголын ард түмний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагааны хүчин чармайлтаар, Хятадын соёл, уламжлал, хөгжил дэвшлийн тухай Монголын ард түмний мэдлэг, ойлголт улам бүр нэмэгдэж байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод, МУ, БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд нэгдсэн бодлогоор идэвхтэй оролцож, Хятадын болон “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын ард түмэнд эх орноо сурталчлан таниулахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.

Тэрбээр “Энэ жил Хятад улсын хувьд ХКН-ын XIX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх эхлэлийг тавих, өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсний 40 жил, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бий болгох, XIII 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх онцгой жил болж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард ХКН-ын XIX их хурал, энэ оны гуравдугаар сард “Хоёр чуулган’ амжилттай хуралдаж, өнгөрсөн таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэж, Хятадын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэр гаргалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлснийг зарлаж, БНХАУ-ын ирээдүйн хөгжлийн үе шатуудыг нарийн төлөвлөн тодорхойлохын зэрэгцээ, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах, энх тайвнаар хөгжих явдлыг тууштай дэмжих зэрэг олон чухал зорилтыг тодорхойлсныг хөрш орны хувьд бид анхааралтай ажиглаж байна. Эдгээр шийдвэр олон улс, бүс нутгийн энх тайван, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам нээлттэй өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монголын тал итгэлтэй байна. Мөн Хятадын талаас тодорхойлсон хөгжлийн бодлого, стратегид Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрхэн уялдуулах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох талаар судлаж үзэх хэрэгтэй хэмээн онцоллоо.

Хятад улсын өнгөрсөн 40 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж гаргасан амжилтыг ерөнхий сайд У.Хүрэлсүх өндрөөр үнэлж: Хятадын эдийн засаг тогтвортой өсөж, ялангуяа өнгөрсөн таван жилийн хугацаанд ХКН-ын удирдлагын дор Хятадын ДНБ 54 их наядаас 80 их наяд юаньд хүрч, дэлхийд хоёр дахь том эдийн засаг боллоо. Энэ нь Хятад улс энэ 40 жилийн хугацаанд өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ард иргэдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсаныг илтгэж байна. Уламжлалт, найрсаг харилцаатай хөрш орон бид энэ ололт амжилтанд баяртай байдаг гэж тэрээр илэрхийлжээ.

Хятад, Монгол хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн хөрш, нийт 4700 км газар нутгаар хиллэдэг, хоёр улсын хооронд хилийн 13 боомтоор иргэд харилцан зорчиж, худалдаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж буй нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн үнэлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд нэгдсэн бодлогоор идэвхтэй оролцож, Хятадын болон “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын ард түмэнд эх орноо сурталчлан таниулахыг хүсэж байна. Мөн МУ-ын хөгжлийн бодлогыг тус санаачилгатай уялдуулж, хамтын ажиллагааг улам илүү бодит агуулгаар баяжуулан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг. Энэ чиглэлээр хийж буй хоёр томоохон ажлыг дурдая.

Нэгдүгээрт, 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр бид Орос, Хятадын талуудтай хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төслөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төмөр замын төв хонгил байгуулах; Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах; Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлах гэсэн гурван төсөлд одоо гол анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэх хэлбэр, санхүүжилтийн хувилбарыг судалж байна.

Эдгээр төслийг хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх нь гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц гүнзгийрүүлэх боломж олгох юм. Хоёрдугаарт, 2017 оны тавдугаар сард ‘Хөгжлийн зам хөтөлбөр болон Нэг бүс нэг зам санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг’ байгуулсан. Хоёр тал энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна. Тус санамж бичигт хоёр тал таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд олон томоохон төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр гарын үсэг зурах “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь хоёр улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө хэмээн үзэж байна. Монгол Улс, Хятад улстай хийж буй худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, ингэхдээ Монгол Улсын экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, тухайлбал, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухайд уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах хөрөнгө оруулалтыг түлхүү сонирхож байна гэжээ.

Ши Жиньпин төвтэй ХКН-ын удирдлага, Хятадын ард түмэн улс орноо чинээлэг, ардчилсан, найрсаг, үзэсгэлэнт, орчин үеийн хүчирхэг социалист гүрэн болгон хөгжүүлнэ гэсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, ‘Хятадын мөрөөдөл’-ийг биелүүлэхийг хүсэн ерөөхийн зэрэгцээ, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Олон улсын тавцанд, БНХАУ-ын үүрэг оролцоо өргөжин тэлж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. БНХАУ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хамтдаа хөгжихөд чиглэсэн гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа явдал, ялангуяа хөрш орнуудтайгаа “нөхөрсөг, нээлттэй, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчимд тулгуурласан түншийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг бид талархан хүлээн авч байна хэмээн ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын явуулж ирсэн энх тайванч, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны дүнд, бүс нутаг, тив, дэлхийд БНХАУ-ын нэр хүнд улам өсөн нэмэгдэж байна. ХКН-ын XIX их хурал, ‘Хоёр чуулган”-аас Хятадын төр засаг олон улсын тавцанд явуулах үйл ажиллагаа, үүрэг оролцоогоо улам нэмэгдүүлэх тодорхой зорилт, байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй гадаад бодлогыг цаашид үргэлжлүүлж, ‘Нэг бүс нэг зам’ санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны шинэ талбарыг бий болгож, дэд бүтэц, эдийн засгийн хөгжил, бус нутгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэхийг БНХАУ зорьж байгаа нь МУ-ын хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм хэмээн онцолжээ.

Монгол Улс, Зүүн хойд Ази, Ази, Номхон далайн бүс нутагт хамрагддаг орны хувьд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, хөгжил дэвшлийг бэхжүүлэхийн төлөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх бичгээр өгсөн энэ ярилцлагынхаа төгсгөлд онцолсон юм хэмээн Хятадын олон улсын радио мэдээлжээ.

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧ 2018-04-08 66.181.160.92

ХҮНИЙ УНАА УНАСАН ХҮНИЙ САЛТАА ДУТУУ ГЭДЭГ ЮМДАА, ХЯТАДААС АВАХ ГАНЦХАН ЮМ БИЙ ТЭР НЬ "ҮНЭГНИЙ АН" ТӨСӨЛ ТҮҮНИЙГ Л АВЧИРЧ ХЭРЭГЖҮҮЛ, ЦААЗЫГ СЭРГЭЭ. ШУДАРГА ЁС ТОГТОО. ДОРОО Л СЭРГЭНЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ ЧАДАШГҮЙ

Avatar

Зочин 2018-04-08 66.181.161.15

Тэр галт тэргэнд сууж чадахаасаа енгерсен байхаа!! Тэр галт тэрэг яг хедлех гээд зорчигчдоо суулгаад биднийг дуудаад байх vед бид "Монгол хитадыг Ялнаа" гэж ухаангvй орилолдоод суулгvй явуулчихсан! Хар Африкууд , халтар хултарууд хvртэл бvгдээрээ суучихаад одоо зайгvй болчихсон байна лээ.

Avatar

Зочин 2018-04-08 80.153.196.113

UUL UURHAIN BUS SALBARIIN HURUNGU ORUULALT GEJ AGUU TOM TENEGTSEN BAINA SHUU ENE URVAGCH TOPOR!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! MONGOLIIN EDIIN ZASAG MUDDUU SERGEHGUI YUM BAINA DAA !!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2018-04-08 202.179.31.83

Нэг бүс нэг зам гэсэн төслийг би нааштай юм биш гэж ойлгор байгаа монгол улсыг яаж нэгтгэх вэ гэсэн бодлогын үзүүр тодорхой юм ярьж чадахгүй битүү л юм ярина тэр алс нь эрхэнд орох л буулт байдаг Яанаа мэдэхгүй л байна

Avatar

Зочин 2018-04-08

tavantolgii

Avatar

зочин 2018-04-08 202.131.225.197

Дэлхийн бүх улс Хятадыг харж байхад бид хоцроод яах вэ дээ. Галт тэргэнд хамт суугаад тэднээс сурах юм их байгаа. Хэдэн жил цээжээ дэлдэж баахан хашхирцгаалаа одоо ажил хийх цаг болсон. Хүн бүр гараа хөдөлгөж, ухаанаа уралдуулж, хөлсөө гаргаж байж улс хөгжинө. 1 тэрбум хүнийг хөгжүүлээд хөгжөөд байгаагийн нууцаас бид суралцах цаг болсоон.

Avatar

Үндсэн хууль 2018-04-08 66.181.190.185

Хятадын бодлогын тухай маш оновчтой,бодиттой байр сууриа илэрхийлсэн байна.Хятадуудыг манайхан муу санаатай гэдэг.Энэ нь тэдний аливаа асуудлыг нухацтай авч үздэг,жижиг зүйлээс том дүгнэлт гаргадаг,маш хатуу зарчимтай,буруу зүйлийг өршөөдөггүй,хатуу дэг журам аль эрт үеэс мөрдөгдөж ирсэнтэй холбоотой.Хамтран хөгжье гэжу байхад бүх боломжийг алдахгүй ашиглах хэрэгтэй.Нам,төрийн удирдлагын уяалдаа холбоо,цаашид энэ талаарх бодлогыг сайн судлах хэрэгтэй юм.

Avatar

zochin 2018-04-08 64.119.18.75

10 jil yarisan ene umhii uneriig arilgah sonirhol baihgyi Odoo bol hudlaa ERDENET iin budlian idej uusang daldlah gej l MAN ZOHION BAIGUGUULJ ARD BIDNII SETGEL SANAAG UUR YUMAND HANDUULJ BGAD AIMAAR YUM AA HIIH GEJ BGA ITGEJ BOLOHGYI HIIHGYI BSAN DEER ENE UMHII NEREES ILUU CHUHAL YUM A ARD BID ALDAH GEED BNA

Avatar

иргэн 2018-04-08 49.0.149.72

10 жил хэрэлдээд засгийн газар дамжин шийдэгдээгүй цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдэж хяатадуудаар бариулахаар болж байна. Ерөнхий сайд маш сайн байна

Avatar

Зочин 2018-04-08 139.59.60.150

2 том гүрний дунд байгаа бид чинь энэ 2той хамгийн сайн түншлэлцэх хэрэгтэй. Зөв харилцан тохиролцон, өөрсөддөө ашигтайгаар шийдвэрлэх нь зөв.

Avatar

Хонгор 2018-04-08 159.89.206.225

Хулгайчдын гацаасан гацааг арилгаж Женко Миеэ нарын хийсэн байдлийг нүүрээрээ авч гарч байна

Avatar

ЗОЧИН 2018-04-08 159.89.206.225

МОНГОЛ ЯЛНААЧУУДЫН БАЛГААР ХЯТАД БИДЭНД БӨГСӨӨ ӨГСӨН. ОДОО ХАРИН ХҮРЭЛСҮХ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ БАЙНА

Avatar

ganbaa 2018-04-08 49.0.149.72

mongol uls monhiin tsug bh urd hoid horshteigee ih nairsag bh heregtei… ene bol bidnii gadaad bodlogo shuuu

Avatar

Зочин 2018-04-08 66.181.179.116

Дагаар шууд ор. Хүрэлсүхээ та шууд монголыг хятадын хойд мужаар зарлаж өөрөө амбан захирагч бол. Хятад хуулийн дор.

Avatar

Нэхий 2018-04-08 202.179.8.210

Тэгээд авилгачдыг цаазын тавцанд аваачих хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-08 175.223.35.28

Хятадын зээл тусламж, бараа бүтээгдэхүүнээр улсаа өдйи зэрэгтэй авч явж, хятад руу гаргадаг нүүрс зэс, ноос ноолуурын буянд амиа залгуулж яваа галтайсах гуйлгачид ш дээ бид. Хятадын буянд өдий зэрэгтэй амь зогоож байж бас муулж үзэн ядах дуртай ядуу монголчууд шүү дээ

Avatar

Зочин 2018-04-08 202.179.8.210

Өө тийм үү, битгий илт ойлгомжтой зүйл бичиж цагаа битгий бараад бай

Avatar

Зочин 2018-04-08 175.223.35.28

Хятадын зээл тусламж, бараа бүтээгдэхүүнээр улсаа өдйи зэрэгтэй авч явж, хятад руу гаргадаг нүүрс зэс, ноос ноолуурын буянд амиа залгуулж яваа галтайсах гуйлгачид ш дээ бид. Хятадын буянд өдий зэрэгтэй амь зогоож байж бас муулж үзэн ядах дуртай ядуу монголчууд шүү дээ

Avatar

Харин тэр нь байна уу? 2018-04-08 202.72.245.194

МОНГОЛ ШИГ ЖИЖИГХЭН ЭДИЙН ЗАСАГТ ЕРӨНХИЙ САЙД ХИЙХЭД УХААН БОЛОВСРОЛ ДУТААД БАЙХ ЮМ ҮНЭНДЭЭ БАЙХГҮЙ СЭТГЭЛ ИТГЭЛ ЗҮТГЭЛ БАЙХАД Л БОЛНО

Avatar

Зочин 2018-04-08 66.181.164.192

Ерөнхий сайд хйихэд энэ хүний ухаан дутна. Бүх зүйлийг бяраар шийддэг үе биш шүү дээ

Avatar

АВИЛГАЧДЫН ЦААЗАЛЖ БАЙЖ Л МОНГОЛ ХӨГЖИНӨ 2018-04-08 202.9.41.205

АВИЛГАЧИД ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРЦУМТНУУДЫГ ЦААЗАЛДАГ БОЛЪЁОО

Avatar

Зочин 2018-04-08 112.72.14.110

ахлах зовлохоо соль.том хамартай нохор худлаа шуу

Avatar

Зочин 2018-04-08 185.89.216.235

Нэгил их Хятадын бодлого шийдвэрийг дурдсан байхын. Харь оронд айлчлах гэж байгаа хун айлчлалынхаа зорилго, чиглэл хулээж байгаа ур дунгээ ярьж баймаар. Гадаад яамны арчаагуй гарууд ийм юм бэлддийн байхдаа.

Avatar

Зочин 2018-04-08 66.181.178.17

хэдэн АВИЛГАЧИДААСАА салж чадахгүй хэвтэж

Avatar

Зочин 2018-04-08 202.179.18.49

Арчаагүй монголчууд хоорондоо хэрэлдэж, тэрсэлдсээр тэр галт тэргэнд нь сууж чадалгүй хоцорно доо, харж л байгаарай!!! Төр засагт байгаа дуракууд нь "Надад ямар унацтай юм бэ?" гэж гацаагаад пиздец!!!!!

Avatar

Зочин 2018-04-08 66.181.160.50

Нүдэндээ харагдсан болгоноос мөнгө гуйж нүдний булай болж яваад л ирнэ биз , өөр яадын ….

Avatar

Зочин 2018-04-08 112.72.14.110

Erdenetiin stantsiin urgutguliin guitsetgegchiin gereeg tsutslaachee. Hunan indiustral gedeg company chin M.Sonompild avilga ugsun hergeer ATG-t shalguulaad baigaa bzde

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж