Чукоткийн оршин суугчид интернетийн хурд муу гэж гомдоллов

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Чукоткийн оршин суугчид интернетийн хурд муу гэж гомдоллов

Чукоткийн оршин суугчид интернетийн хурд муу гэж гомдоллов

ОХУ-ын Чукоткийн автономит тойргийн Захирагч Роман Копин Холбооны Засгийн газарт хандан гар утасны сүлжээний чанар болон интернэт холболтын хурдыг сайжруулах хүсэлтийг илгээсэн байна. Тус тойргийн иргэдийн зүгээс ийм гомдол их ирж байгаа учраас ийнхүү хүсэлт илгээжээ.

Роман Копин хүсэлтээ Харилцаа холбооны сайд Николай Никифоровт хаяглан явуулсан бөгөөд тус яамны мэдэлд байдаг Мэргэжлийн хяналтын байгууллагын ээлжит шалгалтыг Чукоткийн тойрогт хийхийг хүсчээ. 

Өнгөрсөн жил ч мөн ийм хүсэлтийг илгээж байжээ. 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж