Сбербанк жижиг бизнесийн зээлийн хүүг бууруулав

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Сбербанк жижиг бизнесийн зээлийн хүүг бууруулав

Сбербанк жижиг бизнесийн зээлийн хүүг бууруулав

Жижиг бизнест зориулсан зээлийн хүүгээ 1-1,5 пунктээр буурууллаа хэмээн ОХУ-ын Сбербанкны хэвлэлийн алба мэдээллээ.

“Жижиг бизнес эрхлэгчийн хүссэн 60 хүртэл сая рублийн зээлийн хүүг 1-1,5 пунктээр буулгахаар шийдвэрлэлээ. Ингэснээр барьцаа хөрөнгүйгээр авах зээлийн жилийн 17 хувь болж байгаа юм. Шийдвэрийг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-наас мөрдөнө” хэмээн тус банкны хэвлэлийн мэдээнд дурджээ.

Энэ зээлийн зориулалт нь үл хөдлөх хөрөнгө худалдан авах болон үйлдвэрлэл явуулах юм. Зээл хүсэгч нь 21-70 настай, уг бизнесийг эзэмшигч гэдгээ нотлох ёстой юм.
 

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж