Оросын шинэ мисс сая ам.долларын титмийг өмсөж үзнэ | News.MN

Оросын шинэ мисс сая ам.долларын титмийг өмсөж үзнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Оросын шинэ мисс сая ам.долларын титмийг өмсөж үзнэ

Оросын шинэ мисс сая ам.долларын титмийг өмсөж үзнэ

Оросын гоо бүсгүйг шалгаруулах уламжлалт тэмцээн гуравдугаар сарын 14-нд болно. Энэ удаагийн тэмцээний ялагч шинэ титэм зүүх бөгөөд шинэ титэм нь нэг сая ам.доллараар үнэлэгдэнэ хэмээн тэмцээний гол зохион байгуулагч Лариса Тихонова өнгөрсөн Пүрэв гаригт /2018.04.05/ болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ.

Миссийн титмийг ОХУ-ын төрийн далбааны өнгө бүхий эрдэнийн чулуугаар алаглуулан чимсэн байна. “Бид шинэ титэм дээрээ бараг нэг жил ажиллалаа. Цагаан алтаар суурь хийж, сапфир, алмаз, шүрээр титмийг чимлээ. Титэм үнэхээр гайхамшигтай болсон, бараг үнэлэх боломжгүй үнэ цэнэтэй титэм боллоо. Гоёл чимэглэлийн Mercury компанийн урчууд сэтгэлээ шингээн хийлээ. Зах зээлийн үнэлгээгээр тооцвол ам.доллараар нэг сая хүрэх байх” хэмээн Лариса Тихонова хэлжээ.

Титмийг Италид урлажээ.

Шинэ мисс энэ гайхамшигт титмийг ялагчаар тодронгуут өмсөх боловч титмийг өөртөө авч явах эрхгүй юм. Титмийг тэмцээнийг зохион байгуулагч сейфэнд хадгалж, хэрэгтэй үед нь гарган хэрэглэх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлчээ 2018-04-08 103.229.177.46

Хэнд хэрэгтэй мэдээлэл вэ?

Avatar

jojo 2018-04-08 61.134.99.235

гуравдугаар сарын 14-нд болно… yugsen ch ugiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж