Ньюс хөтөч: Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Ньюс хөтөч: Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцэнэ

ӨНӨӨДӨР ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 9

 

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан болон шороон шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 7-9 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчид НЗДТГ ‘А’ танхимд хуралдана. Гүүрэн гарцын ажлыг эрчимжүүлэх болон нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. ​​​​​​

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан Төрийн ордны  “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. 

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд болно.

12.00

  • Үндэсний батлан хамгаалахын их сургуульд чанарын удирдлагын ISO 9001:2015 (MNS ISO:2015) стандартыг хэрэгжүүлснийг батламжилсан гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газраас гардуулах ёслолын ажиллагаа Стандарт, хэмжил зүйн газрын нэгдүгээр байрны хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88017607

  • УДЭТ-т ОХУ-н Чита хотын Драмын театрын уран бүтээлчдийн Монгол Улсад хийх тоглолтын талаар зохион байгуулагчид мэдээлэл хийнэ.

14.00

  • Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны  “Их Эзэн Чингис хаан” танхимд болно. 

  • УУХҮЯ-нд Эрдэс баялгийн салбарын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. Үүнд: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжид зориулсан хэлэлцүүлэг 14 цагт эхэлнэ

15.00

  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа талаар санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороодод танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордны “Г” танхимд болно.

15.30

  • Газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд зориулсан хэсэг тус өдрийн  УУХҮЯ-ны хоёр давхрын хурлын танхимд зохион байгуулагдана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж