“Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн саналд УИХ цэг тавих боломжтой” | News.MN

“Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн саналд УИХ цэг тавих боломжтой”

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

“Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн саналд УИХ цэг тавих боломжтой”

“Цаазын ялыг сэргээх Ерөнхийлөгчийн саналд УИХ цэг тавих боломжтой”

Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаазаар авах ялыг сэргээх талаараа УИХ-д саналаа хүргүүлэхээр болсон. Энэ талаар хүний эрхийг хамгаалах  “Эмнести Интернэшнл”-ийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяатай ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хууль санаачилна гэдгээ олон нийтэд зарлаад бас УИХ-д удахгүй өргөн барихаа хэлчихлээ.  Цаазын ялыг сэргээх нь зөв гэж бодож байна уу?

-Мэдээж цаазын ялыг сэргээх нь маш буруу. Яагаад гэвэл Хүмүүнлэг нийгмийг байгуулна гэсэн Үндсэн хуулийн үзэл санаанаасаа ухралт хийсэн үйлдэл юм. Цаазаар авах ялыг халсан шинэчилсэн Эрүүгийн хууль  өнгөрөгч  оны долдугаар сарын 1-нд хүчин төгөлдөр болсон ч  бүтэн таван сар ч хүрэлгүйгээр эргээд сэргээхийг санаархах нь байж боломгүй зүйл. Ерөнхийлөгч  ХЗДХЯ-нд хандаж  цаазаар авах ялыг сэргээх эсэхийг судлах санал хүргүүлсэн. Энэ асуудлаар байгуулагдсан ажлын хэсэг санал нэгтэйгээр цаазаар авах ялыг  сэргээх үндэслэл байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүдийнхээ үгийг  сонсохгүйгээр Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх хууль санаачилна гэдгээ зарлаж байгаа нь Монгол улсыг төрийн нэгдсэн бодлогогүй, залгамж халаагүй,  мөн Монгол хүний үнэ цэнийг улс төрийн нөлөөлөл, нийгмийн сэтгэл зүйгээс хамааралтай болгож байна. Монгол улс энэ харгис ялыг халах талаар тодорхой дэвшлийг 50 орчим жилүүдийн зайтайгаар гаргаж ирсэн байдаг. Тухайлбал анх 1921 онд Үндсэн хуулиа хийхээр ярилцахдаа  феодалын бурангуй ёстой нь хамт цаазын ялыг устгах тухай  хэлэлцсэн байдаг. Харамсалтай нь тэр үед халалгүй үлдээснээс болж, мянга мянган лам нар, тухайн үедээ  өөрөөр сэтгэж байсан хамаг сэхээтнүүдээ  олноор нь цаазалж, их хэлмэгдүүлэлтийг бий болгосон гашуун түүх бий.  Үүнийгээ залруулах гэж 1953 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 93 тоот зарлигаар цаазын ялыг халсан боловч  нэг гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь  алсан хэргийн дараа олон нийтийн бухимдлыг дарахаар 10 сарын дараа буцаан 1954  онд сэргээснээ зарлаж, байр суурь дээрээ тууштай байж чадаагүй гэдэг. Тэглээ гээд онц ноцтой хүн амины хэрэг, бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэргүүд, бүр бүхэл бүтэн нэг гэр бүлийг хүйсээр нь тэмтэрсэн хэргүүд гарсаар л байсан.

Монгол улс 2010 оноос эхлэн цаазаар авах ялын гүйцэтгэлийг зогсоож, 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын хоёрдугаар нэмэлт протоколд нэгдэн орж, 2015 онд Эрүүгийн хуулиасаа цаазаар авах ялыг хасч, 2017 онд энэ хууль хэрэгжиж эхэлснээр цаазаар авах ялыг халсан 105 дахь улс болсон.

Ингэж  бараг зуун жилийн турш хэлэлцэж, алдаж оносны эцэст, хэд хэдэн парламент дамжин судалсны үндсэн дээр хүний эрхийг баталгаажуулах чиглэлд гаргасан ахиц дэвшлээсээ ухарч, өмнөх алдаагаа давтах ёсгүй.  Энэ бол Монгол төрийн бодлогын залгамж халаа, түүхээсээ суралцах тухай асуудал  мөн.

-Монгол Улс, Монголын төр цаазын ялыг халсан шалтгаан юу байсан бэ. Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ч бас байсан байх?

-Өнөөдөр   Монгол улсыг оролцуулаад нийт 142  улс  хуулиараа болон практикт цаазаар авах ялыг халаад байгаа. Сүүлийн жилүүдэд цаазаар авах ялыг халсан улс орнуудын тоо нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай. Тухайлбал хилсээр цаазалсан бол буцаах ямар ч боломжгүй, гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөгүй, ялгаварлан гадуурхах эсвэл улс төрийн зорилгоор хэрэглэх өндөр эрсдэлтэй, цаазаар авах ял өөрөө хүчирхийллийн тойргийг бий болгодог гэх мэт учир шалтгааны улмаас цаазаар авах ялаас татгалзаж байгаа. Цаазын ялыг халж буй бусад орны туршлагаас харахад маш олон шалтгаан үндэслэлүүдийг хэлдэг. Ялангуяа шударга шүүхийн тогтолцоо дутмаг улс орнуудад цаазаар авах ялыг ялгаварлан гадуурхаж, нийгмийн эмзэг бүлгийнхэнд илүү оногдуулах, улс төрийн зорилгоор ашиглах гэх мэт. Монгол улсын хувьд ч мөн НҮБ-ын гишүүн орны хувьд, цаашлаад цаазаар авах ял нь гэмт хэргийг зогсоох үр дүнгүй шийдэл төдийгүй, маш олон сөрөг үр дагавартай гэж үзсэн учраас энэ ялыг халсан. 2005-2006 онд Монгол улсад хийсэн судалгаагаар цаазын ял оноосон арван хүн тутмын гурвыг нь, бараг л гурван хүн тутмын нэгийг нь шүүхийн алдаанаас болж  хилсээр цаазлах аюултай гэж гарсан.

1930-иад оны их хэлмэгдүүлэлтээс харахад ч улс төрийн зорилгоор хилсээр цаазлах өндөр эрсдэлтэйг харуулдаг. Энэ ял зөвхөн нэг хүнийг цаазалснаар зогсдоггүй үр дагавар нь ар гэрийнхэн, нутаг хошуу, цаашлаад нийгэмд хүнлэг бус хандлагыг байнга төрүүлдэг.

Нэгэн жишээ хэлэхэд нэг залуу нэгэн охиныг хүчирхийлээд алчихсан. Мэдээж охины эцэг эх амийг амиар хэмээн гомдол гаргаж, тэр ёсоор нь цаазалсан. Харамсалтай нь тэр залуу айлын ганц хүү байж таараад эх нь үрээ алдсанаасаа болж галзуурсан гэдэг. Хүүгээ алдаад, эхнэр нь галзуурсныг ч эр нөхөр нь тэсэлгүй архинд ороод тэр айл гал голомтоороо сүйрсэн байдаг. Нутаг усандаа ажилтай амьдралтай гэгддэг тэр айл ийнхүү сүйрсэнд нутгийн олон охины эцэг эхийг буруутгаж харааж зүхэх, гадуурхах болсноор тэд төрсөн нутгаасаа дайжин өөр хүний нутаг орон руу шилжсэн гэдэг. Эцсийн эцэст хохирсон нь ч, хохироосон нь ч, дээр нь гэр бүлийнхэн нь хүртэл хохироод үлдсэн байдаг. Өөр бас нэг жишээ, эгч дүү хоёрын хүүхдүүд архи ууж суугаад маргалдсаны улмаас нэгнээ хутгалан хөнөөсөн гэдэг. Хүүгээ алдсан эцэг эх уурлан бухимдаж, амийг амиар гэж хүссэн бөгөөд шүүхээс цаазын ял оноохыг сонссон эгч дүүсийн нэг нь нөгөөдөө “миний хүү уурын мунхгаар хүн алсан нь үнэн, гэхдээ чи сая миний хүүг төрийн нэрээр алчихлаа. Чи ч бас ялгаагүй алуурчин” гээд гарсан гэдэг. Энэ мэтээр цаазын ял ганц хүнийг биш, гэр бүлийг нь ялладаг, улмаар өширхөл, хонзогнолын үүдийг нээдэг, улмаар хүчирхийллийн дараагийн тойргийг бүрдүүлж байдаг юм. 

-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол гэдгийг тодотгоод байгаа шүү дээ?

-Ерөнхийлөгчийн цаазын ялыг дэмжих үндэслэлээ болгоод байгаа бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 50 гаруй хувь нь гэр бүл, ураг төрлийн орчинд гардаг гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр миний дээр өгүүлсэнчлэн тухайн  хүчирхийлэгчийг егүүтгэснээр асуудал дуусахгүй харин ч гэр бүл, ураг төрлийн хооронд зөрчил, өс, тэмцэл газар авна гэсэн үг.  Эсхүл үгсэн хуйвалдаж  асуудлыг хав дарж гэмтнийг өөгшүүлэх, ял завшуулах,  эсхүл  гэмт хэргээ нуун дарахын тулд хүчирхийлэлд өртөгсдийг алах, гэрчүүдийг буюу түүнийг мэдсэн гэр бүлийнхээ гишүүдийг хамтад нь алах гээд  хүчирхийллийн, аллагын тойргийг үүсгэнэ. Үүнээс л сэргийлж  олон улс оронд эмэгтэйчүүд, хүүхэд, хүний эрхийн байгууллагууд цаазын ялыг халах талаар дуу хоолойгоо өргөсөөр ирсэн. Цаазаар авах ялыг хамгийн ихээр хэрэглэдэг АНУ-ын Техас мужид 2007 онд бага насны хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд цаазын ял оноох нь зөв эсэх асуудал олон нийтийн дунд ихээхэн маргаан өрнүүлж, эцэстээ энэ ялыг оноох нь буруу гэсэн шийдэлд хүрсэн байдаг. Учир нь хохирогчийг хамгаалахаар гаргах цаазын ялыг сэргээх хууль нь эргээд хохирогчийг өөр эрсдэлд оруулах аюултайг харгалзан үзсэн байдаг. Чили улсад ч гэсэн мөн ийм түүх бий.

Монгол улсын хувьд цаазын ялыг ирээдүйд  улс төрийн хэлмэгдүүлэлтийн зэвсэг бүү болоосой гэсэндээ, гэмгүй хүнийг ч хилсээр шийтгэчхээд байдаг шүүх тогтолцооноос  хүнийг  хамгаалах гэж,  Монгол хүний амь насыг үнэ цэнэтэй болгох гэж халсан. Түүнээс биш хэн нэг гадны улс орон, харийнхны захиалгаар цаазын ялыг халаагүй. Цаазаар авах ялыг халж байгаа нь гэмт хэргийг өршөөж байгаа хэрэг гэж хүмүүс ойлгоод байдаг. Тийм биш юм.  Хүчингийн гэмт  хэрэгтэн 10- 20 жил, бүх насаараа ч хоригдож төрийн хатуу цээрлэлийг хүртэнэ. Олон жил, бүр бүх насаараа нийгмээс тусгаарлагдана гэдэг бол тийм ч хүсэх амьдрал биш.

‘Гэм буруугүй хүнд гурван удаа цаазаар авах ял өгч байсан гашуун түүх бий’

-Бид хэрэг хийгээгүй хүнд хоёр удаа цаазын ял өгч, дараа нь түүнийг цагаатгаж байсан. Цаазын ялыг сэргээж болохгүй байх шалтгаан олон бий. Хүний эрх талаас нь та тайлбарлавал?

-Завхан аймгийн иргэн Э-гийн хэрэг бол Монгол улсад цаазаар авах ял сонсоод эрхээ хамгаалж чадсан цорын ганц тохиолдол. Түүнд  анхан шатны шүүхээс цаазаар авах ял гурван удаа оногдуулж, гарт нь гавтай, хөлд нь дөнгөтэй нийт 7 жил хорьсон байдаг.  Хэдийгээр Монголын төр уучлал гуйн нөхөн төлбөр төлсөн боловч хоригдож байхдаа алдсан амьдралын цаг хугацаа, эрүүл биеийг нөхөн төлж өгч чадахгүй шүү дээ. Эрүүдэн шүүгдсэн, хорихын хүнд нөхцөлд олон жил байсан амьд гэрчийн хувьд тэр хүн яагаад энэ ял хэрэггүйг нүдэнд харагдтал ярьж өгдөг юм. Миний хувьд түүний ярьсан нэг түүх санаанаас огт гардаггүй. Э-г хоригдож байхад нь эхнэрээ уурын зууханд шатааж алсан цаазын ялтай нэг залуу хамт хоригдсон гэдэг. Тэр эхнэрээ яаж алснаа, хэрхэн шатсаныг нь нэг бүрчлэн ярьж, баясан инээдэг байжээ. Гэвч хийсэн нүгэл өөрийг нь идэж, хэдэн жил ч бололгүй хамаг нүх сүвээр нь идээ бээр гоожиж, өт хорхой шиг эвхрэн үйлээ үзэж үхсэн гэдэг. “Хүн алчхаад анх инээж орж ирсэн ч, тартагтаа тулаад өнгөрсөн. Гэтэл би түүнээс ч олон жил хоригдсон. Хэргийн үнэн мөн олдоно гэдэгт итгэж байсан учраас  би өнөөдөр өдий зэрэгтэй байна” гэж надад хэлж билээ.   Хэн нэг этгээд хэрэг хийсэн бол хийсэн хэрэгтээ тохирсон ялаа эдлэх ёстой.  Тэгж байж сая нийгэмд шударга ёс тогтоно. Ял хатуу чанга байснаараа гэмт хэргээс сэргийлдэггүй. 

-Цаазаар авах ялыг сэргээснээр улс төрийн хэлмэгдүүлэлт бий болох вий гэсэн болгоомжлол маш их байна. Гэхдээ сүүлийн үед насанд хүрээгүй бага насны хүүхдийг хүчирхийлсэн, нийгмийг сэрдхийлгэсэн үйлдлүүд их гарах болсон?

-Зөвхөн хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт цаазаар авах ялыг сэргээнэ гэж байгаа ч цаашдаа хэдэн ч хэрэгт сэргээхээр оролдохыг хэлэх аргагүй. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол улсын тухайд цаазаар авах ялыг сэргээх боломжгүй. Монголын намууд хоорондоо, бүр дотроо  хүртэл хагаралдан эрх мэдэл булаацалдаж, иргэд шүүхийн шударга  эсэхэд эргэлзсэн энэ үед цаазаар авах ялыг сэргээвэл хилсээр хэрэглэхгүй гэсэн баталгаа байхгүй. Мөн охид эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн олон байгууллага цаазаар авах ялыг сэргээснээр бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл улам далд хэлбэрт орох аюултай гэдгийг ч ярьсаар, хэлсээр байгаа. Хэрхэн яаж хүчирхийлэгчийг бий болгохгүй байх вэ, ямар боловсрол олгох вэ, яаж ажилтай, тогтвортой амьдралтай, архины хамааралгүй болгох вэ, хүүхдүүдийг ясли цэцэрлэг гээд хараа хяналттай болгох вэ гэдэг ярианаас хөндийрүүлж, хүчирхийлэлд өртөөд хүүхэд хохирчихсон хойно нь цаазална гэж иргэдийг талцуулснаараа Ерөнхийлөгчийн энэ санал өөрөө бага насны хүүхдүүдийг хамгийн ихээр хэлмэгдүүлэх зүйл юм.

-Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын II нэмэлт протокол нь өөрөө гарах заалтгүй протокол гэсэн. Хэрэв гарах заалтгүй протоколоо зөрчвөл Монголд ямар сөрөг үр дагавар үүсэх вэ?

-Монгол  улс 2012 онд энэ протоколд сайн дураараа нэгдэн орсон. Нэгдэн орсон гэрээнээсээ гарсан тохиолдол дэлхий дахинд байхгүй. Тэгээд ч өөрийн чинь хэлснээр энэ протоколоос гарах тухай заалт байдаггүй. Тэгэхээр ямар сөрөг үр дагавар үүсдэгийг хэлэх боломжгүй. Олон улсын гэрээ гэдэг бол дуртай цагтаа гүйж ороод дургүйгээ хүрэхээр гараад байдаг зүйл биш.  Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын тулд энэ ялыг сэргээх гэж байгаа, тиймээс гэрээнээс гарна гэдэг бол үндэслэлтэй тайлбар биш юм. Яагаад гэвэл маш олон судалгаагаар  цаазаар авах ял гэмт хэргийн гаралт бууралтад ямар ч нөлөөгүй гэдэг нь харагддаг. Хэрвээ та бүхэн интернетээс  НҮБ-ын статистик мэдээлэл рүү орж бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүчингийн хэргийн талаарх улс орнуудын тоон мэдээллийг харвал цаазын ял оноодог орнуудад ч хүчингийн хэргийн  гаралт  өндөр байгааг харж болно.  Харин ч эсрэгээр цаазын ялгүй байсан орнуудад гарсан хүчингийн хэрэг, хүн амины гэмт хэргийн гаралт харьцангуй бага байгааг харж болно.

-Монгол Улсын парламент өөрөө цаазаар авах ялыг бүр мөсөн халсан. Одоо эргээд төр өөрийнхөө гаргасан шийдвэрийн эсрэг энэ асуудлыг хөндөж байгааг та юу гэж харж байна?

-Сэргээх санаачилгыг Ерөнхийлөгч гаргаж зөвлөхүүд нь танилцуулсан, Ерөнхийлөгч өөрөө УИХ-д танилцуулсан болохоос Монголын Парламент үүнд огт хамаагүй.

76 хүний толгой яавч нэг хүний толгойноос илүү гэдэг нь ойлгомжтой. Монгол улсын Засгийн газрын зүгээс ч ийм гоомой зүйл хийхгүй байх.

Яагаад гэвэл энэ асуудлыг практикт хариуцан хийж байгаа мэргэжлийн байгууллагууд нь байгаа. Монгол улсын Ерөнхийлөгч хуулийн төслөө өргөн  барьж болох ч эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Тийм болохоор УИХ-ын гишүүд олон улсын өмнө хүлээсэн үүрэг амлалтдаа хариуцлага хүлээж, сэтгэлийн хөөрлөөр биш, хууль тогтоогчийн байр сууринаас нухацтай хандана гэдэгт итгэлтэй байна.

-Цаазаар авах ялыг Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилсныг та юу гэж харж байна вэ?

-Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох гэж  Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд оролдож байгаа нь сайшаалтай, гэхдээ  шийдлээ зөв олсонгүй. “Би баригдвал ийм ял авна” гэж бодож гэмт хэрэг үйлддэг хүн байдаггүй, харин “би баригдахгүй” гэж бодоод л хийдэг. Гэмт хэрэг үйлдэж байх үеийн сэтгэлзүйд, уурласан, догширсон, өширсөн, шунахайрсан, шүлэнгэтсэн байх үед Эрүүгийн хуульд ямар ял байх нь огт хамаагүй. Тиймээс цаазын ялаар сүрдүүлж, гэмт хэргээс сэргийлнэ гэдэг нь өөрөө ташаа ойлголт. Ерөнхийлөгч хүүхдийн эсрэг хүчирхийлэлд анхаарал тавьж байгаа нь сайн ч, шийдэл нь маш буруу. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болох гээд байгаа учраас энэ чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагуудаас Ерөнхийлөгчид хандан захидал хүргүүлсэн.

“Шинэ эрүүгийн хууль өмнөх хуулиасаа дэвшилттэй”

-Магадгүй хуульд өөрчлөлт орвол ямар эрсдэл бий болох вий, бидэнд?

-Юуны түрүүн нөгөө таслан зогсоох гээд байгаа хүүхдийн эсрэг хүчирхийлэл далд хэлбэрт орж, наанаа тоо баримт буурсан мэт харагдах ч бодит байдалд гэр бүлийн хүрээнд үйлдэгдсэн хүчирхийллийн гэмт хэргийн тоо  өсч, хохирогч олшрох, айдас түгээж асуудлыг шийдэх гэсэн буруу хандлага газар авч хүчирхийлэл улам гаарах магадлалтай. Үнэхээр л хүүхдийн эсрэг хүчирхийллийг зогсоох гэж байгаа бол мэдээлэлгүйн улмаас цаазаар авах ял хэрэглэхийг шаардаж байгаа нэгнийг дэмжин түр зуур аргацаасан шийдвэр гаргах бус бодит мэдээлэлд тулгуурлан анхан шатны нэгжээс нь эхлэн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудыг бүх талаар дэмжин, дүүрэг хороодын нийгмийн ажилтнуудыг хүртээмжтэй байлгах, чадавхжуулах зэргээр хүүхэд хамгааллыг бэхжүүлэн хүчирхийллээс хамгаалах зөв гарцыг олж хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Цаазаар авах ялаас өөр гэсгээн шийтгэх ял гэж байдаг уу. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон гэмт этгээдэд оноох ял оновчтой гэж та бодож байна уу?

-Одоогийн Эрүүгийн хуулиар бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэлд бүх насаар нь хорих ялыг сонголттой оногдуулахаар заасан. Энэ бол өмнөх Эрүүгийн хуулиасаа илүү дэвшилттэй болсон. Мэдээж иргэний нийгмийн байгууллагуудын идэвхтэн, энэ чиглэлээр мэргэшсэн ажилтнуудын дуу хоолойг бүрэн тусгаагүйгээс, магадгүй тусган оруулсан ч УИХ дээр болсон хэлэлцүүлгийн үеэр зарим нэг заалт суларсан, өргөн барьсан анхны үзэл баримтлалаасаа ухарсан заалт бий. Үүнийгээ засчихвал заавал цаазын ялыг сэргээх шаардлага огт байхгүй.

-Дэлхий дээр цөөхөн улс орон цаазын ялыг хэрэгжүүлдэг. Цаазын ялыг халаад, сэргээсэн улс орон байдаг уу. Сэргээснээр эрсдэл гарсан улс орны жишээ бий юу?

Өнөөдөр дэлхийн улс орнуудын гуравны хоёроос илүү нь буюу 142 улс цаазаар авах ялыг халсан бол хадгалж үлдсэн 56 улс байгаа. Дайн мөргөлдөөний байдалд байгаа зарим нэг улс орон цаазаар авах ялыг эргэн сэргээж байгаа тохиолдол, эсхүл сэргээхээр оролдож байгаа тохиолдол их биш ч нэг, хоёр байна. Сэргээж байгаа зорилго нь сөрөг хүчин, үндэсний цөөнхөө хоморголон дарах, өөрсдийн хийсэн гэмт  үйлдлээ Олон улсын эрүүгийн шүүхээс бултуулж ял завших. Гэвч шударга үнэний шүүхээс хэн ч бултаж чадахгүй нь ойлгомжтой. Магад эрх барьж байгаа хэсэгхэн цаг хугацаанд сүр үзүүлж  болох ч түүхийн урт хугацаандаа үнэнд гүйцэгдэнэ. Дур зоргоор аашилсан маш олон удирдагчид хожмоо олон улсын шүүхэд дуудагдсан цөөнгүй жишээ байдаг.

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-08 202.131.242.254

Цаазыг сэргээнэ гэдэг зүгээр шоу. Эрдэнэтийг барьцаанд тавьж улсыг 100 сая долларын өрөнд өрөнд унагасан луйвраа мартагнуулж, олны анхаарлыг өөр тийш нь татах технологи. Төмөр замын далан босгосон 280 сая долларыг таг мартсан шиг. 1 жил шоудахад Эрдэнэтийг бас мартана.

Avatar

Зочин 2018-04-08 202.179.31.9

Манай хууль 3 хоног

Avatar

Зочин 2018-04-08 202.179.25.144

Jenko ch Facebookiin l yoronhiilogch yum baina doo.

Avatar

Зочин 2018-04-08 59.153.113.42

Үхэл бол шийтгэл биш шорон бол амьдрал биш.

Avatar

өвөө 2018-04-08 122.201.21.140

Их мэдэгчид мөн ч их байх юмаа.Тэгвэл эдгээр эрдэмтэд, бага насны хүүхэд хүчирхийлэгчид, амь насанд нь халдагчид, иргэнийг зүй бусаар онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэг үйлддэгчдэд авсан яланд нь тохирсон ял оноох, эсвэл монголын нийгэмд тийм хэрэг огт гарахгүй байх жорыг нь л заагаад өгчих.Зөвхөн ийм хэрэг үйлдвэл цаазын ял өгье гэж ерөнхийлөгч санал тавиад байгаа.Гэтэл эдгээр хүмүүс улс төрийн хэрэгт цаазын ял өгчихөж магадгүй л гэх юм.Энэ хууль хяналтын байгууллага нь улс төрийн хэрэг, хүн хүчирхийлсэн хэрэг, хулгайн хэргээ ялгаж чаддаггүй юм уу? Бас сүүлийн үед бага насны хүүхдийг ах дүү, ойр тойрныхон нь хүчирхийлдэг гэж нэг томъёолол гарлаа. Би л лав дуулаагүй, ах дүү нь бага насны хүүхдээ, эцэг эх нь үр хүүхдээ хүчирхийлээд байна гэж манай нутагт л тийм ёрын юм дуулдаагүй.Цаазын ял өгсөнөөр ийм хэрэг буурдаггүй, харин нэмэгддэг гэж бас ярьж байх юм.Ийм хөгийн юм ярихаа больвол таарна. Цаазын ялыг сэргээгээд үзье л дээ.Үнэхээр хүчирхийлэл нэмэгдээд болохоо байчихвал буцаагаад хасчихаж болно биз дээ. Нэг нь нэг юм хийх гэхээр олон их мэдэгчид газар доороос гараад ирэв үү гэлтэй л ямарч судалгаагүй, дуулсан болгоноо бураад баймааргүй байна.

Avatar

Зочин 2018-04-08 202.21.112.37

БОЛОХГҮЙ ЭЭ ГЭДГИЙГ НЬ ШУ-НЫ ҮНДЭСТЭЙ, ПРАКТИКТАЙ ЯРИАД ХЭЛЭЭД БАЙХАД Л ЭНЭ МОНГОЛ ЯЛНАЧУУД ОЙЛГОДОГГҮЙ, ЭСВЭЛ ЗОРИУД ОЙЛГОХГҮЙ ДҮР ЭСГЭЖ МАНКУРТ БООЛ ШИГ ЭЗЭНДЭЭ ЗҮТГЭЭД БАЙГАА ЮМ БОЛОВ УУ, СҮҮЛДЭЭ ГАЙХАХ ЮМ, ЭНЭ ЖЕНКО ГАЙ БОЛОЛГҮЙХЭН ШИГ 21 ОН ХҮРГЭЭД АВААСАЙ, ЭЛДЭВ ӨДӨӨН ХАТГАЛАГА ХИЙЖ АРД ТҮМНИЙГ ТАЛЦУУЛЖ СҮҮЛДЭЭ ИРГЭНИЙ ДАЙНЫ ХЭМЖЭЭНД АВААЧИХ ВИЙ, НЭГ ТАЛЦСАН АРД ТҮМЭН ХЭЗЭЭ Ч ЭВЛЭЛДЭН НЭГДДЭГҮЙ БАЙНГЫН ЦУС УРСГАЖ БАЙДГЫГ ДЭЛХИЙН ОЛОН УЛСЫН ГАШУУН ТҮҮХ БЭЛХНЭЭ ӨГҮҮЛНЭ. БИД ТАЛЦСААР Л…НЭГ Л ӨДӨР ТЭВЧЭЭР АЛДАГДАЖ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭЖ ЭХЛЭНЭ ДЭЭ, ЭНЭ ГАЙТАЙ МОНГОЛ ЯЛНА СДАКУУД ЖААХАН ХЭМЖЭЭ ХЯЗГААРТАЙ БАЙГААСАЙ

Avatar

Зочин 2018-04-08 202.21.96.134

Чиний юу хэлсэн ярьсныг уншсангүй ээ, зав алга, зөвхөн гарчигийг уншлаа. Чиний ярьж байгаа зүйл бодит амьдрал 2 алд дэлмийн ялгаатай бна аа.

Avatar

Зочин 2018-04-08 202.21.96.134

Ер нь бол траншейнд амьдарсанаас [Хориотой Үг] амьдарсан нь дээр биз дээ, энэ тэнд хөөгдөж явахгүй, өөрийн гэсэн хэвтэх наартай, хоол идэх аяга тагштай, тэнж гүйж явахгүй. Хүний хоолны үлдэгдэл хайж, хог ухаж гүйж явахгүй

Avatar

Зочин 2018-04-08 202.21.96.134

Муу явахаар сайн үх гэж үг бий. Дэлхийн аль ч оронд сайн ч хүн бий, муу ч хүн бий. Бусад хүнд гай болж, амьдын сэг явахаар үхсэн дээр гэж бодоод бусад оронд цаазаар авч л байна. Америкт цаазаар авч л байна. Хэн тэнэг нь үгүй болгодог байнаа. Хөөрсөн сагсуу, баахаан гадаадаар тэнэж аваад, худлаа бурж бурж алга болсон. Монгол ядуу орон, шоронгийн хоригдол битгий хэл, тареншейны хүнээ тэжээх мөнгөгүй хэвтэж. Монголд Америк шиг насаар хорих ял байргүй, насаар нь тэжээж дийлэхгүй юм чинь, насаар нь хорих ялаар ч юугаа хийх вэ дээ. Бусад оронд яагаад, Японд, Өмнөд Солонгос, Сингапур, Малайз- Монголоос илүү ардчилал хөгжсөн, хүний эрхийг дээдэлдэг орнуудад [Хориотой Үг] ял байдгийг хэлээд өгчих…Тэгвэл [Хориотой Үг] ял устгасныг чинь зөв юм байнаа гэж ойлгоё:

Avatar

иргэд 2018-04-08

Ийм тэнэгүүд энд тэнд орон зай бөглөж байгаа нь нэн харамсалтай,хүний эрх гэдэг бол хүн алсан хүчиндсэн амьд хүнд үйлчилдэг,алуулсан хохирсон хүн тэгээд орхигддог байдлыг хэлдгүй,тэгээд ч цаазын ялыг Х.Баттулга өөрөө санаачлаад байгаа юм биш,улс орон даяараа яваж иргэдтэйгээ нүүр тулан уулзах тэдний үгийг сонсох явцад гарсан санал хүсэлтэнд л тулгуурлаж тэдний хүсэлтийг дамжуулан тавьж байгаа хэрэг,ер нь ард түмэн байхгүй бол хууль ч байхгүй,ард иргэдийн саналыг сонсохгүй хэрэгжүүлэхгүй юм бол хуулиар яах билээ,энд тэндэхийн ном сурах бичиг хуулбарласан юмнуудын үг ярианы дэргэд ерөнхийлөгчийн энэ санал бол амьд санал,олон түмний хүсэл эрмэлзэл гэдэгийг ганц нэг тэнэгүүд ойлгож,гийгүүлэхгүй байж шуугуулахаа больвол дээр,тэнэгүүдийн яриад байгаа хүний эрх дотор чинь иргэдийн ерөнхийлөгчдөө хэлээд байгаа энэ үг хүсэлт чинь байгаа гэдгийг бодох ухаан байдаг болоосой.

Avatar

иргэн 2018-04-08 103.50.206.62

Цаазын ялыг сэргээснээр гэмт хэрэг буурдаг бол сайн л байна.Цаазын ялтай байхал гэмт хэрэг буухсан уу Баттулгаа.Хүний хийсэн ажлыг үгүйсгэх биш дэмжих байтал Баттулга Элбэгдорж санаачилсан учраас үүнийг унагах ёстой гэдэг байр сууринаас хандаад байгаа нь төрийн хүний жудаг ухаан мөн үү

Avatar

Зочин 2018-04-08 27.123.212.141

Нээрээ цаазын ялтай болчвол сүүлд нь нуун дарагдуулах гээд бүүр олон хүнийг хүйс тэмтэрч мэднэ. Би хадгаламжиндаа тэрбум төгрөг мартдаг монголын шүүх засаглалд итгэдэггүй. Тийм хүмүүс жирийн иргэд бидний амьдралаар яаж л бол яаж тоглож чадна. Өөрийгөө хамгаалж чадахгүй сул доройнууд нь хилс хэрэг үүрээд цаазлагдаад дуусна шд ээ. Би ийм айдастай нийгэмд амьдармөаргүй б! Үр хүүхдээ ч амьдруулмааргүй б. Тэр аймшигтай жигшүүртэй хэрэг хийсэн хүн яагаад тийм муухай юм хийв, яавал огт хийлгэхгүй үгүй ядаж бага хийлгэх талаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй!

Avatar

Зочин 2018-04-08 66.181.184.207

Хар тамхичдыг цаазалж байхгүй бол нэг л мэдэхэд хар тамхи энэ орныг сүйрүүлнэ

Avatar

Зочин 2018-04-08 59.153.114.62

Ерөнхийлөгч яаж тэнэгтээд байгаамбээ. Э/З-аа сайжруулбал гэмт хэрэг дагаад буурна. Хүнийг аллаа гээд засарахггүй шүү дээ .Э/З-аа л яаж сайжруулахаа бодохггүй. балай хог вэ?

Avatar

Зочин 2018-04-08 202.179.18.49

ЖЕНКО ард түмний сэтгэл хөдлөл дээр тоглож, дахин сонгогдох бэлтгэлээ хийж байгаа нь энэ л дээ!!!!!

Avatar

Зочин 2018-04-08 27.123.212.141

Жэнко чинь нөгөө муур багш л даа. Яагав хулгануудыг тойруулж хөөргөж байгаад ээлжилж иддэг. Ккк.

Avatar

Аргалан 2018-04-08 202.9.43.202

Цаазын ялыг сэргээх тухай асуудал байж болохгүй. Харин хэд хэдэн хэрэг дээр эрүүгийн хуульд нэмэлт оруулах нь зүйтэй. Бага насны хүүхэд хүчиндэх,хүчирхийлэх, онц ноцтой нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхүйц хэрцгий арга хэлбэрээр хүний амь насыг хөнөөх мөн түүнчлэн эх орноосоо урвах, гадаадын тагнуулын болон бусад байгууллагад элсэх, улс орондоо их хэмжээний эдийн засгийн хор хохирол учруулах зэрэг хэргүүдэд ямарч өөр хувилбаргүйгээр бүх насаар нь хорих ял оноох хэрэгтэй. 25 жил юм уу ямар нэгэн өөр хувилбар байвал шүүгч нар нь хахуулиар гаргаад байх юм билээ.

Avatar

Зочин 2018-04-08 112.72.14.160

Б.Алтантуяагын охиныг хүчиндэж алвал цааз авахгүй. Энэ зовлон өөр дээр нь ирээгүй болохоор ингэж хуцах амархан байх л даа.

Avatar

Зочин 2018-04-08 112.72.14.160

Ш.Оюунчимгээ чиний охиныг хүчиндээд алчихвал чи өөрөө яах уу.

Avatar

Зочин 2018-04-08 66.181.184.207

Тархи угаах гээд яах вэ. Хар тамхичид, хүүхэд хүчиндэгчдийг шууд цаазалж байвал нийгэм цэвэршинэ

Avatar

Эрлэгийн элч 2018-04-08 202.179.26.194

2 гараа өргөн дэмжиж байна. [Хориотой Үг], хурлийзууд, Ми овогт, С.Баяр, Баярцогт, Зоригт…бага насны хүүхэд хүчиндэгч ер нь л бүгдийг цаазал.Өмхий новшнуудаар Монгол улс дутахгүй.

Avatar

Орос нацист 2018-04-08 202.179.25.52

Женко Монголын нэр хүндийг олон улсад унагах гэж л энэ шоуг тавьж байгаа.Мэдээж цэг тавигдана.

Avatar

зочин 2018-04-08 64.119.17.18

ингэж муйхарлаал бас л онигоо болно,энэ баттулгад олигтой зөвлөх байдаггүй юм уу

Avatar

зочин 2018-04-08 103.26.194.11

Цаазын ял гол биш. Чухал нь хуулиа хатуу мөрдөх

Avatar

Зочин 2018-04-08 66.181.184.207

Хэзээ хуулиа мөрддөг байлаа даа.

Avatar

wwww 2018-04-08 66.181.160.40

hooe erguu abgai min chinii ohinii b*** bas doodoh ruu n arhinii shil guriliin ganjin shonojin hiij tamlaj alsan bol chi zgr geed suuj baihuu atsaa bitgiii olon yum hutsaarai hogshin avgai min

Avatar

Зочин 2018-04-08 150.129.143.68

ЦААЗЛАХ Ч АРАЙ ДЭНДНЭЭ ХАРИН БҮХ НАСААР НЬ ЯС ЦООЖ

Avatar

Зочин 2018-04-08 66.181.185.207

ЦААЗЫН ЯЛ СЭРГЭВЭЛ УЛС ТӨРЧИД, БИЗНЕСИЙНХЭН ӨРСӨЛДӨГЧДӨӨ НАМНАХ АРХИ, МАНСУУРУУЛАХ БОДИС, ОХИД ХҮҮХЭНТЭЙ ӨГӨӨШ БҮХИЙ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БОХИР АЖИЛЛАГАА ШИНЭ ШАТАНД ГАРАХ НЬ ЭРГЭЛЗЭЭГҮЙ.

Avatar

Зочин 2018-04-08 182.160.5.173

Цаазын ялыг дэмжихгүй!

Avatar

Зочин 2018-04-08 66.181.177.248

Дэмжинэ.

Avatar

Иргэн 2018-04-08 202.21.112.37

Боловсролгүй хүний балаг даанч их юм. Наад Женкогоос чинь болж шившигээ дэлгэж, олон улсад байсан багахан нэр хүндээ алдаж гүйцлээ

Avatar

Зочин 2018-04-08 182.160.5.173

яг үнэн. боловсролгүй дээрээ бас хэрцгий байж ээ энэ хүн.

Avatar

Авилгал авсан бол цаазалж болно 2018-04-08 66.181.161.66

Авилгал авч мөнгө угаасан бол ЭХ ОРНООС УРВАСАНТАЙ АДИЛ цаазаар авах ялыг сэргээвэл. БИД УРВАГЧ ДАЙСАНГҮЙ болж амар амгалан сайхан хөгжөх байх.

Avatar

Яамаар ч юм бээ дээ 2018-04-08 202.72.245.194

ХАРГИС БУРАНГУЙ АМЬТНЫГ ЦАА ЗАЛЖ ЦУ САН Ө ШӨӨ АВАХ НЬ ЗАРИМД НЬ САЙХАН Л БАЙГАА БАЙХДХХ, ТЭГЭХДЭЭ ЭНЭ ЧИНЬ ГЭМТ ҮЙЛДЛИЙГ БАГАСГАХГҮЙ ЭЭ, ЯАГААД ГЭВЭЛ ТЭД ЧИНЬ ЮМ УНШДАГ АМЬТАС БИШ СОГТУУДАА УХААНАА АЛДААД БУЗАР ХЭРГЭЭ ХИЙДЭГ, ТЭДНИЙГ ХАРИН ХӨНГӨЛБӨЛ ЁСТОЙ САЙН ШИЙТГЭЛ БОЛНО, ГЭХДЭЭ ХҮНИЙ ЭРХ ЭНТЭР Л БОЛОХ БЛГҮЙ

Avatar

Zochin 2018-04-08 137.186.197.198

Tsaaziin yaliig demjihgui!!!!

Avatar

Zochin 2018-04-08 150.129.140.170

Цаазын ялыг яригдаж буй тодорхой төрлийн хэргүүдийг хамарч хязгаарлалттай тогтоохыг дэмжиж байна. Байх ёстой шийтгэл юм. Цаазын ялтай том гүрнүүдэд л шүүмжлэлтэй хандаж, охих арга хэмжээг эхлээд авах хэрэгтэй байх тэр олон улсын байгууллагууд нь……

Avatar

Зочин 2018-04-08 103.57.93.138

Цаазын ял хэрэгтэй. Манайх шиг дөнгөж сая феодализмээсээ салж байгаа сэтгэхүй хоцрогдсон бүдүүлэг заваан завхуу улсад хэрэгтэй. Хүний эрх гэж тунхагласан Ардчилал чинь дэлхий даяар дампуурч байна гэх юм. Хүний эрх ярьсан бичсэн зохиосон улсууд бусад улс орны гэм зэмгүй иргэдийг хэдэн мянгаар нь бөмбөгдөж буудаж алж болдог нь юу гэж ойлгох вэ. Ингэж болдог юм уу. Өнөө хүний амьд явах эрх мэрх яасан вэ.

Avatar

zochin 2018-04-08 150.129.142.222

IIMERHUU MAYGIIN BAMPERUUD DONGODOHOO BOLIMOOR YUM SHIGEE.

Avatar

zochin 2018-04-08 203.91.119.102

Монголын нийгмийг хүн амьдрахад эервүү зөөлөн болгохын төлөө энэ эмэгтэй залуу нас, ухамсарт бүх амьдралаа зориулж байгаа нь харагддаг

Avatar

Зочин 2018-04-08 202.70.38.18

Та нар цаазтай холбоотой нэг онигоо мэдэх үү. Баахан царцаа нэг тийшээ зугтаж явахтай таарсан хүн та нар хэнээс зугтаад байгаан гэж асууж. Царцаанууд цаана чинь тулайнуудыг цаазаар авч байна гэж хариулж. Та нар туулай биш биз дээ яагаад зугтаад байна гэтэл. Бид хэдийг ялгана гэж бодож байна уу дэвхэрдэг л бол бүгдийг нь цаазлана гэж хариулсан юм гэдэг. Урд хойд хөрш цаазын ялтай бас дээр нь 1 хүний диктатур тогтсон байгаа. Путин олигарх, мафиудтай тэмцэх нэрээр бүх өрсөлдөгчдөө [Хориотой Үг] хийж тусгай тагнуулаар алуулсан. Ши дарга үнэгний ав гэж компанит ажил зохион байгуулж авилгачдаа устгах нэрийдлээр бүх өрсөлдөгч нараа цаазалсан. Хэдэн толгойлогч нарийг нь цаазалчихаар үлдсэн хэд нь гараа өргөөд уйлаад ахаа больёоо гээд ирдэг гэж байгаа. Та нар тийм айдас хүйдэстэй хэлэх гэсэн үгээ хэлж чадахгүй өөрөөр сэтгэх боломжгүй нэг хүний дарлалд ормоор байна уу. Цааз эзэнээ ч танидаггүй төрийн эргэлт гарвал Женко хамгийн түрүүнд өөрөө цааз авна. Энэ бол факт шүү

Avatar

Зочин 2018-04-08 202.21.100.211

ОХУ цаазгүй болсон

Avatar

kub 2018-04-08 64.119.24.116

uul ni ekhleed amerik metiin ulsuudyg tsaazyn yalgui bolochikhood mongol baikh baikhguig yaridag bol …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж