1241.04.11 Бат хаан, Сүбээдэй баатар нар Унгарын Бела IV вангийн удирдсан Европын нэгдсэн армийн 65,000 цэргийг Сайо голын эрэгт бут цохиж ялгуулсан ялалт байгуулжээ. Европын 65,000 цэргээс 56,000 цэрэг нь алагдажээ. Энэ бол хядлага бус харин европын доройтол хоцрогдол байсан юм. Монгол цэргийн суу алдар бадартугай.
1914.04.12 Улсын хурлын газрыг байгуулахыг хүсч айлтгасныг Богд хаан зөвшөөрөн, бичиг цохжээ. Уг бичигт “Дэлхий дахины олон хүчирхэг бөгөөд баян боловсорсон улс цөм Улсын хурал нээн шийтгэж, төлөөнөө хүн гаргаж, Дээд хуралд улс төрийн ашиг зовлонг хэлэлцэх ба Доод хуралд газар орон дор тус бүхий их төлөвийг тайлбарлан хэлэлцэх дор тус тус тэргүүн байгуулж, нийтийн бодлого нэгтгэснээс бүх хүчнийг олжихуй. Манай улс хурлын тэргүүн, төлөөний хүн энэ удаа сонгон гаргасан үгүй хэмээвч харьяат сайд түшмэд нийтээр газар орны байдлын төлөвийг төсөвлөн мэдэж чадахын тул, зүй нь урьдаар Улсын Дээд, Доод хэмээх хоёр хурлыг үүсгэн шийтгэсүгэй’ гэжээ.
1921.04.10 Бүх цэргийн Зөвлөлийг байгуулав.
1921.04.14 Барон Унгерн 19-45 насны буриадуудыг цэрэгт татах тушаал гаргажээ. Ингэхдээ тушаалыг үл дагагсдыг хатуу ширүүнээр залхаан цээрлүүлэхээр зарласан байдаг.
1924.04.11 Уурын тэрэгний хэрэг эрхлэх газрыг байгуулав
1925.04.10 Дарьгангад АЗГ-ын төлөөний түшмэл суух болов. Улиастай, Алтанбулаг хотын түр захиргаа байгуулах шийдвэр гаргажээ
1928.04.15 Улсын бага хурлын шийдвэрийн дагуу тэр үед Монгол банкинд хуримтлагдсан Улсын алт болон валютын фондод түшиглэн төгрөгийг алтан баталгаанд оруулав.
1930.04.15 Цэргийн явдлын яамыг татан буулгаж, түүний үүргийг Ерөнхий штабт шилжүүлжээ.
1938.04.12 Өрөмч хотод Гоминданы ноёрхлыг ард түмэн түлхэн унагаж, хувьсгалт засаг тогтов
1941.04.13 Хүнсний үйлдвэрийн яам байгуулагдав
1956.04.12 “Хятад Монголын 1956 оны соёлын хамтын ажиллагааны ажлын төлөвлөгөө”-нд Бээжин хотноо гарын үсэг зурав.
1961.04.10 БНМАУ-ын Үйлдвэрчний эвлэлийн төв хорооны шийдвэрээр БНМАУ-ын эдийн засаг болон бусад салбарт идэвхтэй ажилласан 104 хятад ажилчдыг эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан одон, медаль, жуух бичгээр шагнав
1961.04.14-ны үдээс хойш Улаанбаатар дахь Үйлдвэрчний эвлэлийн хурлын танхимд АИХ-ын тэргүүлэгчид болон БНМАУ-ын Засгийн газраас БНМАУ-ын социалист бүтээн байгуулалтад тусалсан хятадын 305 ажилчинд одон медаль жуух бичиг олгох ёслолын ажиллагаа зохион байгуулжээ.
1965.04.14 БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 79-р зарлигаар Сүхбаатарын районыг байгуулав. Хожим нь 1992 онд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрчлөлтөөр Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг болгон, шинээр зохион байгуулжээ.
1972.04.13 Монголын архитекторчдын эвлэлийн анхдугаар их хурал хуралдав
1987.04.11 ЗХУ-ын БХЯ-ны ЗХУ-ын удирдагчдын шийдвэр болон БНМАУ-ын Засгийн газартай хийсэн хэлэлцээрийг үндэслэн ЗХУ-аас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр “түр байрлаж буй” мото механикжуулсан болон зарим нэг тусгай анги нэгтгэлийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс татах ажлыг эхлүүлсэн хийгээд зөвлөлтийн цэргийн анги нэгтгэл нь 1963 оноос эхлэн БНМАУ-д байрлаж байгаа тухай мэдэгдсэн боловч ЗХУ-ын талаас БНМАУ-д байрлаж буй цэргийн анги нэгтгэлийн тоог зарлаагүй байна
1990.04.10-13 МАХН-ын Онц их хурал хуралдав
1993.04.13 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшгийг даван туулахад зориулж Хятадын Засгийн газраас 1 сая юанийн яаралтай тусламж үзүүлсэн бол Хятадын Улаан Загалмайн нийгэмлэгээс Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт 10 мянган ам.долларын тусламж үзүүлэв
1995.04.18 Монголын багш нарын ажил хаялт эхлэв. 100 гаруй сургууль, цэцэрлэгийн 6000 шахам багш, ажилчид хамрагджээ. Ажил хаялтын үед багш нарыг тагнаж, чагнасан гэх шуугиан гарч байв. Есдүгээр сар хүртэл үргэлжилсэн тэмцлийн дүнд багш нарын цалинг 40 хувь нэмэгдүүлж, боловсролын салбарын зарим удирдлагыг огцруулжээ.
2000.04.15 Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСВУ-ын Ерөнхийлөгч Чан Дык Лыонг Монгол Улсад айлчлав
2004.04.12 Замын-Үүд-Бээжингийн хооронд тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг албан ёсоор явуулж эхлэв. Тогтмол цагаар явах олон улсын аяллын автобусыг явуулах болсонтой холбогдуулан Замын-Үүд –Бээжингийн хоорондох олон улсын засмал замыг нээжээ.
2006.04.11 БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын гаалийн албанаас мэдээлснээр, энэ жилийн нэгдүгээр улиралд Эрээн боомт хотоор дамжуулан Монгол Улсаас 56475,77 тонн нүүрс импортолсон нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт ажээ.
2013.04.12 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоган бараалхав
2016.04.14 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг хүлээн авч уулзав