Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ | News.MN

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Завханы Цэцэн-Уул суманд мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүд ашиглалтад орлоо.

Эдгээр үйлдвэрийг “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа аж.

Өнгөрсөн жил төслийн хүрээнд 224.260.000 төгрөгөөр тариалангийн дөрвөн бичил ажил хийсэн аж. Энэ хүрээнд гурван га талбайд төмс, хүнсний ногоо, гурван хүлэмжид жимс жимсгэнэ, нарийн ногоо тарьсан гэнэ. Мөн 50 га талбайд ногоон тэжээл тариалж, 20 гаруй тонн өвс, ногоон тэжээл хураажээ.
Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан төслийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулснаар орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зэргэлдээ сумын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болж байгааг дурдлаа.

Р.Ренчиндулам

"Болор дуран"-аар шалгав.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-04-08 202.131.242.254

224 сая төгрөгөөр 3 га газар төмс, 3 хүлэмжинд жимс, 50 га-д ногоон тэжээл тарьж, 20 тонн ногоон тэжээл хураажээ. АЙМШИГ. АЙМШИГ. АЙМШИГ. Хувийнхан бол 1 га-д төмс тарихад хамгийн ихдээ 500 мянган төгрөг зарцуулна, 1 га-гаас 10 тонн ногоон тэжээл авна. Гэтэл 500 га-гаас 20 тонн буюу 4-хэн машин тэжээл. АРАЙ. АРАЙ. Аргагүй л Төрийн байгууллага юм даа. Уйлмаар.

Зочин 2018-04-08 150.129.141.138

Мэдээгээ зөв уншсан уу. Мах сүүний үйлдвэр барьсан тухай байхын.

Зочин 2018-04-08 202.131.242.254

520 сая төгрөгөөр 2 ширхэг сендвичэн байшин. Төрийн байгууллага гэж энэ шүү дээ. Хувийн компани бол ийм хэмжээний 2 сендвичэн байшинг 50 саяд хангалттай босгоно.

Зочин 2018-04-08 202.70.34.150

энэ үйлдвэр уур, ус, цахилгаанаа яйж шийдсэн юм бол...... зөвхөн сумын хэрэгцээг хангах уу.....

z 2018-04-08 43.228.131.101

mash bugluu gazar yaj buteegdehuunee teeverlej zah zeeld gargah yum be. hairan mungu

dowchin 2018-04-08 66.181.177.177

za bolj dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж