Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр байгуулжээ

Завханы Цэцэн-Уул суманд мах, сүүн бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах бага оврын үйлдвэрүүд ашиглалтад орлоо.

Эдгээр үйлдвэрийг “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийн хүрээнд 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулж байгаа аж.

Өнгөрсөн жил төслийн хүрээнд 224.260.000 төгрөгөөр тариалангийн дөрвөн бичил ажил хийсэн аж. Энэ хүрээнд гурван га талбайд төмс, хүнсний ногоо, гурван хүлэмжид жимс жимсгэнэ, нарийн ногоо тарьсан гэнэ. Мөн 50 га талбайд ногоон тэжээл тариалж, 20 гаруй тонн өвс, ногоон тэжээл хураажээ.
Цэцэн-Уул сумын Засаг дарга Б.Оргилсайхан төслийн хөрөнгө оруулалтыг үр дүнтэй зарцуулснаар орон нутагтаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зэргэлдээ сумын иргэдийг чанартай хүнсний бүтээгдэхүүнээр хангах, ажлын байр нэмэгдэх зэрэг олон давуу тал бий болж байгааг дурдлаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж