Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ | News.MN

Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Туркийн Анталья хотод болж байна.

52 орны 344 жүдоч өрсөлдөж буй “Анталья 2018” гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай улсаас зөвхөн эрэгтэй жинд найман бөх барилдаж байгаа бөгөөд 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нарын барилдаан үлдээд байна.

90 кг-д 24 бөх барилдаж байгаагаас Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, эзэн орны бөх Ефемгил Батухантай барилдахаар оноолт таарсан байна.

100 кг-д Л.Отгонбаатар Бразилийн бөх Ленардо Гонсалвесийг ялж, дараагийн тойрогт Австрийн Боелертэй барилдахаар боллоо. Энэ жинд нийт 32 бөх барилдаж байгаа бөгөөд манай бөх “В” хэсэгт багтжээ.

+100 кг-д барилдаж буй Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Турк, Кубийн бөхчүүдийн аль хожсонтой нь барилдана. Энэ жинд нийт 26 бөх барилдаж байна.

Антальяагийн тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00-с эхэлнэ.

52 орноос 20 нь ямар нэгэн медаль хүртээд байна. Косово, Швед тус бүр хоёр, Гүрж, ОХУ, Турк, Австри, Португал тус бүр нэг аваргатай болсон.

Манай улсаас 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртээд байна.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2018-04-08 66.181.161.110

zodog tailuulj chi orondn barildah ymuu +100d mongoloos uur barildchah hvn bnuu odoohondoo 100 doosh 78 deesh uudtei yamirchin baihgvi bnshdee

Avatar

Зочин 2018-04-08 80.42.136.246

Түвшинбаяр зодог шуудгаа тайлна уу, өмсөнө үү хамаа алга. Хийдгээ хийсэн хүн ёстой л луувангаа иднэ үү, байцаа иднэ үү, өөрөө мэдэж. Гэхдээ, улстөр лүү л битгий орж үзээсэй билээ. Тэгж л тэнэг хоосон толгойтой гэдгээ харуулж маанагтахгүй юм шүү.

Avatar

Зочин 2018-04-08 112.72.14.149

Заавал гараа өргөсөн зургийг нь тавихдаа яадаг байнаа. Бууж өгч байгаа зодог тайлж байгаа хүн шиг харагдаад байхийн. кк

Avatar

Бат 2018-04-08 172.58.185.219

Түвшинбаяр одоо болиочээ, залуучуудад зайгаа тавь. Чадвал дасгалжуулагч хий…

Avatar

Нямка 2018-04-08 103.9.89.186

ддМанай чудо олигтой явахгүй олимпын дараа жил нэг хоёр медал авдаг дан шинэ хүүхэдтэй барилдаж –2019оны дэлхийн аврагаас медал авч чадвал олимпиос медал авч магадгүй 2009 2013 2017 оны аваргууд чанаргүй

Avatar

зочин 2018-04-08 182.160.35.6

5 сараас олимпийн оноо цуглуулж эхэлнэ,төр засаг зардал мөнгөн дээр анхаарах хэрэгтэй,сая яагаад эмэгтэй багийг оролцуулсангүй вэ.1-2 алт мөнгө аваад ирэх л байсан,эрэгтэй баг эмэгтэй багийнхаа далбаан доор яваад байна

Avatar

зочин 2018-04-08 182.160.35.6

Одбаяр,Ууганбаатар,Дүүрэнбаяр 3 аас бусад нь бүгд явлааш тээ

Avatar

зочин 2018-04-08 182.160.35.6

Гранприд залуучуудаа,мастерс болон их дуулгад томцуулаа явуулж бай,үндсэндээ манай эрэгтэй шигшээ яваад эрэмбээ харуулчихлаа

Avatar

зочин 2018-04-08 182.160.35.6

хийлээд,цэвэр ялагдаад хасагдчихлаа,байнга тэмцээнд орохгүй болохоор аргагүй

Avatar

Zochin 2018-04-08 202.9.43.226

N. Tuvshinbayar avragaa odoo ta zodog tailah boljee. Cuba-iin judochiig diilehgui bna sh de Cuba ni daraagiin toirogt yalagdsan. Zaluuchuudiig demjij, bolomj olgoj heregtei. Ta hiidegee hiisen beltgel chin ch unheer muu bna.

Avatar

Зочин 2018-04-08 182.160.4.98

Түвшинбаяр аварга хийлсэн гэж, Солонгостой таарч, барилдаагүй буусан юм бишүү? Энэ 2 оноолт таарсан боловч, барилдах нь харагдсангүй, харин солонгосын ким 1:8 пиналд гарч ирээд орост цэвэр тавиулчихлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж