Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлжээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гранпри тэмцээн Туркийн Анталья хотод болж байна.

52 орны 344 жүдоч өрсөлдөж буй “Анталья 2018” гранпри тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Манай улсаас зөвхөн эрэгтэй жинд найман бөх барилдаж байгаа бөгөөд 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нарын барилдаан үлдээд байна.

90 кг-д 24 бөх барилдаж байгаагаас Г.Алтанбагана эхний тойрогт хийлж, эзэн орны бөх Ефемгил Батухантай барилдахаар оноолт таарсан байна.

100 кг-д Л.Отгонбаатар Бразилийн бөх Ленардо Гонсалвесийг ялж, дараагийн тойрогт Австрийн Боелертэй барилдахаар боллоо. Энэ жинд нийт 32 бөх барилдаж байгаа бөгөөд манай бөх “В” хэсэгт багтжээ.

+100 кг-д барилдаж буй Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, Турк, Кубийн бөхчүүдийн аль хожсонтой нь барилдана. Энэ жинд нийт 26 бөх барилдаж байна.

Антальяагийн тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 22:00-с эхэлнэ.

52 орноос 20 нь ямар нэгэн медаль хүртээд байна. Косово, Швед тус бүр хоёр, Гүрж, ОХУ, Турк, Австри, Португал тус бүр нэг аваргатай болсон.

Манай улсаас 60 кг-ын жинд Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртээд байна.

ШУУД ҮЗЭХ: 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж