“Сошиалаар сонин юутай вэ?” булангийнхаа ээлжит дугаарыг хүргэж байна.
Иргэд эрүүл мэндийн даатгалд хамрагддаг ч үйлчилгээ авах болоход дэвтэртээ бичилт хийлгэсэн үү гэдгийг нягталж байж, шийддэг. Энэ нь иргэдэд хүндрэлтэй тусдаг тухай олон жил ярьж байгаа ч өнөөг хүртэл шийдэж чадаагүй асуудлын нэг юм. Иргэд сошиал ертөнцөд дээрх асуудлыг хөндөж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тайлбар хийжээ. Khurelbaatar ChimedVerified account @KhurelbaatarCh Apr 6 “Өнгөрсөн хугацаанд ЭМД хүнээ биш эмнэлэг, аптек санхүүжүүлж байсан. Хуурамч баримт бүрдүүлж даатгалын мөнгөнөөс хулгайлах нь ч их. Эрүүл мэндийн үйлчилгээ авахдаа иргэд татварын е-баримт шиг цахимаар уншуулж, баталгаажуулж, даатгалаас мөнгөө авдаг системийг нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэжээ.
Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчид нь бизнес эрхлэгчээсээ илүү өндөр хадгаламжтай болсон тухай олонтаа дуулдах болсон. Тэгвэл Angar Davaasuren @angar_d “Төрийн албан хаагч нар нь идээд барахгүй хадгаламжтай, бизнес эрхлэгч иргэд нь дааж давшгүй өр зээлтэй! Дүр эсгэсэн ардчиллаас дүр эсгэсэн эдийн засаг л бий болно!” гэж жиргэжээ.
Бөхийн холбооныхон хоёр “толгойтой” болж, маргаан дэгдээд байгаа. Энэ асуудлаар Munkhjargal JavzmaaVerified “Бөхийн холбоо хоёр гэрчилгээтэй болж хоёр саллаа. Үндэсний бөх бол монгол өв соёлын дархлаа юм. Тиймээс холбооны хэрүүл маргааныг цэгцлэн цэгц шулуун болгох нь үндэсний эв нэгдэлд тустай” гэжээ.
Өвөр Монголын оюутнууд Сэлбийн голыг цэвэрлэжээ. Энэ тухай Ганбат @Ganbatq дараах гэрэл зургийг оруулсан байна.