Төрийн албаны зөвлөлөөс өгсөн хугацаатай үүргийн дагуу Баян-Өлгий аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс зэрэг хэд хэдэн байгууллагын удирдах албан тушаалтнууд чөлөөлөгджээ. Тэднийг хууль зөрчиж томилсон байсан аж. Мөн хууль бус томилгоотой байсан албан тушаалтны ажлын байрыг нийтэд, нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалт явуулах захиалгаа тус аймгаас Төрийн албаны зөвлөлд ирүүлжээ.
Г.ХОРОЛ