АНУ Пхеньяны албаныхан нууцаар уулзжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

АНУ Пхеньяны албаныхан нууцаар уулзжээ

АНУ Пхеньяны албаныхан нууцаар уулзжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг зохион байгуулах ажлаар хоёр талын албаныхан нууцаар уулзжээ. Уулзалтыг зохион байгуулах төлөвлөгөөнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсан төдийгүй холбогдох албаныхан гуравдагч оронд нууцаар уулзсан байна. Тэд уулзалтыг хаана, хэзээ зохион байгуулах ажлыг хэлэлцжээ.

Удирдагч нарын уулзалтыг зохион байгуулах ажлыг АНУ-ын талаас Тагнуулын төв газар хариуцан ажиллаж байна.

Хойд Солонгосын албаныхан уулзалтыг нийслэл Пхеньян хотноо зохион байгуулах саналыг тавьсан боловч АНУ-ын тал хүлээн аваагүй аж. Уулзалтыг зохион байгуулах хамгийн боломжтой орноор Монгол Улсын нийслэл Улаанбаатар яригдаж байгаа талаар эх сурвалж мэдээлжээ. Хэрэв талууд уулзалтын байршлыг тохиролцвол өдрөө товлох аж. Гэхдээ уулзалтыг тавдугаар сарын сүүл эсвэл зургадугаар сарын эхээр болох магадлалтай гэж харж байна.

Үүний зэрэгцээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ойрын хугацаанд Японы ерөнхий сайд Шинзо Абэг Мар-а-Лаго эдлэндээ хүлээн авч уулзах аж.

Эх сурвалж: CNN

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж