Оросын экс тагнуулчийн бие сайжирч эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Оросын экс тагнуулчийн бие сайжирч эхэлжээ

Оросын экс тагнуулчийн бие сайжирч эхэлжээ

Сар гаруйн өмнө мэдрэлд нөлөөлөх хорт бодисоор хордож ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн Оросын экс тагнуулч Сергей Скрипалын бие хурдацтай сайжирч байгааг мэдээлжээ. Өдгөө 66 настай Сергей Скрипал нь гуравдугаар сарын 4-нд охин Юлиягийн хамтаар Салисбюри хотноо химийн бодист хордон эмнэлэгт хүргэгдсэн билээ. Тэрбээр Их Британид урвасан Оросын 20 гаруй тагнуулчдын нэг аж. Түүнийг новичок гэдэг цэргийн химийн хорт бодисоор хордуулсан гэж Их Британийн ерөнхий сайд Тереза Мей мэдээлсэн. Энэ нь 1970-1980-аад оны үед Зөвлөлтийн армийн гарган авсан хүчтэй хорт бодис аж.  

Харин ОХУ-аас өдгөө тус улсад ямар мэдрэлд нөлөөлөх хорт бодис байхгүй гэж мэдээлжээ. Экс тагнуулчийг хордуулсан хэрэгт Москваг буруутгаснаас үүдэн ОХУ болон Барууны харилцаа хүйтэн дайны хэмжээнд хүрч, хоёр талаас дипломатуудаа хөөн гаргах болсон юм.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж