Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё | News.MN

Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Суурин газарт автомашин зорчих дээд хурдыг 50 болгоё

Хурд их байх тусам осолд өртөж байгаа хүний гэмтэх, нас барах эрсдэл өндөр байдаг. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 36591 зам тээврийн осол гарч, 507 хүн нас барж, 1258 хүн бэртжээ. Зам тээврийн ослын 89.3 хувь нь Улаанбаатар хотод гарсан байна. Нийт зам тээврийн ослын 97.5 хувь нь хурд хэтрүүлсэн, хоорондын зайгаа буруу тооцоолсон зэрэг жолоочийн буруугаас үүсдэг ажээ.

Суурин газар суудлын автомашин явах боломжтой хамгийн дээд хурд нь 60 км/цаг. Энэ хурдыг 50 хувь хэтрүүлэхэд л явган зорчигчийн амь насанд хүрэх эрсдэлтэйг судалгаагаар баталжээ. Гэтэл хуулийн дагуу ийм зөрчил гаргасан жолоочийг 48 мянган төгрөгөөр торгоод өнгөрдөг.  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд жолооч явах ёстой хурдны дээд хэмжээг 50 хүртэл хувиар хэтрүүлэн,  60-90 хүртэлх км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцсон бол хариуцлага ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 41.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн бол 48 мянган төгрөгөөр торгуулж, зургаан сар авто машин жолоодох эрхээ хасуулдаг юм. 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс (НЭМҮТ) гаргасан судалгаагаар дундаж хурдыг таван хувиар бууруулахад зам тээврийн ослын нас баралтыг 30 хувиар бууруулах боломжтой гэнэ.  Түүнчлэн 50 км/цаг хурдтай явахад амь алдах эрсдэл 20 хувь, 80 км/цаг хурдтай явахад амь алдах эрсдэл 60 хувь байдаг ажээ. Тодруулбал, Тээврийн хэрэгсэл 50 км/цаг хурдтай яваад ямар нэгэн аюул тохион тоормослоход тухайн цэгээс 27 метр яваад зогсдог байна. Энэ үед явган зорчигч осолд өртөхгүй байх боломжтой. Харин 60 км/цаг хуртай яваад тоормослоход тээврийн хэрэгсэл 36 метр яваад зогсдог гэнэ. Энэ үед явган зорчигчийг шүргэж гэмтээх эрсдэлтэй аж. Түүнчлэн 80 км/цаг  хурдтай яваа тээрийн хэрэгсэлд ямар нэгэн саад учирч тоормослоход 62 метрийн зайд зогсдог байна. Ингэснээр явган зорчигчийг мөргөж, амь насанд нь хүрэх эрсдэлтэй ажээ.

Хэрэв жолоочид хурд хэтрүүлээгүй бол өнгөрсөн жил 507 хүн авто ослоор нас барахгүй, 50 км/цаг хурдтай явсан бол 1117 хүүхэд авто ослоос гэмтэл авахгүй байх боломжтой байлаа. Суурин газарт авто машин зорчих дээд хурдыг 50 км/цаг болгосноор нэг ч хүн авто ослоор нас барахгүй, хүнд, хөнгөн гэмтэж, бэртэхгүй байх боломжтой.

Р.Ренчиндулам  

 

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-08 59.153.113.188

Бага шиг тэнэгтээрэй. Харинч хурдыг 65км/цаг болгох хэрэгтэй. Ухэрууд хурсэн оновчтой заалтаасаа ухарч байж тугэрэл арилна гэж байхгуй шуу. Жаахан юм узэж ном уншиж судла малуудаа.

Avatar

[yuyag 2018-04-08 124.158.109.86

50 km/ tsag xurdtai yavax yum bol bityy tygjrel bolno.odoo yyniig bichigch shig jolooch nar 30-40km/ts xurdtai yavaad xiimel tygjrel yysgeed baigaa.mashin barij surax xeregtei

Avatar

Их хотын уугуул иргэн 2018-04-08 202.180.216.19

Бензинийхээ үнийг нэмчих, тэгвэл тэр хурдлаад байдаг, дүрэм зөрчөөд байдаг Приустай оркууд цөөрнө. Техникийн хувьд баталгаатай, найдвартай тээврийн хэрэгсэл л замд явах болно. Наад зөрчил, осол гаргаад байгаа жолооч нар чинь 80%-90% нь дунд боловсролтой, хөдөөнөөс орж ирээд 5 жил ч болоогүй, унаж буй машин нь бүгд 10.0 – 20.0 сая ₮-ийн үнэтэй машины "жолооч" нар байгаа…

Avatar

Зочин 2018-04-08 66.181.161.17

Манайхан улаан асчихаад байхад амжиж орох гэж зүтгэсээр байгаад чигээрээ явах тээврийн хэрэгсэлд их төвөг уддаг. Бас мэдсээр байж буруу эгнээ эзэлчихээд нөгөөхөө солих гэж бусаддаа гай болдог. За бас зөвшөөрөгдсөн гэрлэн дохиогоор хурдан хурдан яваад өгөхгүй салгалсаар байгаад зогсчихдог. Эндээс дүгнэхэд жолооч нарын ухамсар, чадварт нь илүү юм хиймээр байна. Уулзвар дээрхи хариуцлагыг маш хатуу болгох ёстой.

Avatar

зочин 2018-04-08 202.70.33.50

Автотээврийн хурдыг нэмэх замаар үр ашгийг нь сайжруулах гэж л зам барьдаг, үнэтэй ч байдаг өгөөж нь ч нийнэмд их байдаг, хурдыг хасахгүй бол болохгүй байх зам барих, замын хөдөлгөөнийг зохицуулах ажилдаа хурдыг нь хасахгүй бол хэвийн нөхцлийг нь хангаж чадахгүй байх нь энэ чиглэлийн ажил эрхэлж буй хүмүүсийн ажлын хариуцлага, мэдлэг чадвар ихээхэн муу байгааг харуулах болно.

Avatar

law abiding citizen 2018-04-08 66.181.190.167

hurd avaad davhidag gazartai bol hamaa alga. hurd ni tugjreed 5km tsag l bn sht udurtuu

Avatar

Zochln 2018-04-08 202.21.106.134

Delkhiid baikhgui teneglel

Avatar

BOLD 2018-04-08 150.129.142.224

MASH ZUV SANAA. HURDAN DAVHIDAG JOLOOCH NAR OSOL AVAAR IH GARGADAG

Avatar

зочин 2018-04-08 27.123.212.137

гадаад оронд нэвтрэх чадвар нэмэхийн тулд хурдыг нэмж явган хүний гарцыг автозамаас холуур гүүрэн гарцаар шийддэг. авто замаар зөвхөн автомашин л явдаг байх ёстой.

Avatar

Has has bas dahin has 2018-04-08 182.160.3.44

Hurdan davhihiig hurdan hurdan yavj bm gedeggui yumaa. Jigd hurdaar zogsoltgui yavahiig hurdan yavah gedeg yum. Hurd baga bh tusmaa ayulgui. Zam tugjreltei ued osol barag gardaggui. Siireg hodolgoontei ued osol ih gardah. 1 minutiin omno ochih gej har hurdaaraa davhij uhsenees buten odor sajlaad ch hamaagui amid yavsan ni deer

Avatar

Хүннү 2018-04-08 202.179.24.125

1. 1-р эгнээ 40, 2-р эгнээ 60, 3-р эгнээ 80 хүртэл байвал зүгээр 2. Хөдөлгөөнд оролцож байхдаа утсаараа их оролдож явах юм энэ чинь замын түгжрэл үүсгээд байна, бусдад саад болоод байна. 3. Монголчууд бид ерөөсөө хүний нүд хариулж амьдардагаа болих хэрэгтэй энэ чинь замын хөдөлгөөнийг маш их удаашруулж байна. Ер нь энэ түгжрэлийг бид өөрснөө зохиомолоор үүсгэж байна. Хөдөлгөөний хурдыг эмэгдүүлж байж урагшаа явна.

Avatar

unen 2018-04-08 103.10.23.215

hurd nemeed tugjrel bagasna gej boddog teneg humuus baih yum aa, yasan usan teneg durakuudaar mongol duursen yum be???? iim bogino zamuudad hedtei ch davhiad nevrelt saijinrna gej baihgui maluuudaa

Avatar

Зочин 2018-04-08 89.27.154.14

Замаасаа шалтгаалаад хот дотрох хурд өөр байх шаардлагатай, эрх баригчид санал асуулга явуулахад яадаг байнаа. Ер нь хөдөлгөөний темпийг хурдасгах естой. Ийш тийшээ харж сэлгүүцсэн хүмүүс зөндөө байдаг шүү!!!!

Avatar

Зочин 2018-04-08 89.27.154.14

Замаасаа шалтгаалаад хот дотрох хурд өөр байх шаардлагатай, эрх баригчид санал асуулга явуулахад яадаг байнаа. Ер нь хөдөлгөөний темпийг хурдасгах естой. Ийш тийшээ харж сэлгүүцсэн хүмүүс зөндөө байдаг шүү!!!!

Avatar

Зочин 2018-04-08 122.201.31.76

No

Avatar

Зочин 2018-04-08 202.21.106.108

Ulam tujrel uusgeh yum sedej baih shiv…

Avatar

Зочин 2018-04-08 202.21.106.163

Газар газраасаа хамаарч хурд өөр байх хэрэгтэй. Хотын төвд 50 кмц, Нарны зам, 32-ын тойргоос 7 буудал хүртэлх зам дээр 60 кмц харин Яармагийн зам, Гачууртын зам, хойд зуслангийн зам дээр 70 кмц заьшаарах хэрэгтэй. Хот хооронд 110 кмц зөвшөөрөх хэрэгтэй

Avatar

11 2018-04-08 182.160.36.48

Москвад 100км/цаг байдаг

Avatar

11 2018-04-08 182.160.36.48

хурд хуучин 70км/цаг байсан хуучнаар нь болгох хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-08 112.72.11.110

Ренчиндулам чи хурдыг багасгаж утсаараа мсж бичиж нүүрээ будах гээ юү.Харин ч эсрэгээр нь хурдыг нэмэх хэрэгтэй

Avatar

uher 2018-04-08 66.181.160.2

soliotoi malnuud ve hurdaa nemeh heregtei sh te hurdnii dood hyazgaar zaadag boloh heregtei malnuudaaa

Avatar

Зундуй 2018-04-08 112.72.11.110

Харин ч эсрэгээр нь хурдыг нэмэх хэрэгтэй.Нэвтрэх чадвар сайжирна,хамгийн чухал нь хугацаа хэмнэнэ.Замын голоор алхаж дайруулаад байгаа зда нарынхаа хурдыг О болго.Эгнээ байраа зөв эзлээд явж чаддаггүй,зориуд удаан явдаг нөхдүүдийг сайн торго.

Avatar

Зундуй 2018-04-08 112.72.11.110

Харин ч эсрэгээр нь хурдыг нэмэх хэрэгтэй.Нэвтрэх чадвар сайжирна,хамгийн чухал нь хугацаа хэмнэнэ.Замын голоор алхаж дайруулаад байгаа зда нарынхаа хурдыг О болго.Эгнээ байраа зөв эзлээд явж чаддаггүй,зориуд удаан явдаг нөхдүүдийг сайн торго.

Avatar

Зундуй 2018-04-08 112.72.11.110

Харин ч эсрэгээр нь хурдыг нэмэх хэрэгтэй.Нэвтрэх чадвар сайжирна,хамгийн чухал нь хугацаа хэмнэнэ.Замын голоор алхаж дайруулаад байгаа зда нарынхаа хурдыг О болго.Эгнээ байраа зөв эзлээд явж чаддаггүй,зориуд удаан явдаг нөхдүүдийг сайн торго.

Avatar

Зочин 2018-04-08 43.242.243.111

50-60ийн хооронд хэр их осол гарсан юм. Хэрэв ослууд 60 аас дээш хурдтай явж байхад гараад хүний амь нас эрсдээд байгаа бол дээд хурдыг 10 болгосон ч нэмэргүй. Нэг зүйл болохгүй болохоор хуулиа биелүүлээд явж байгаа хэсгийнхээ эрхэнд халдчих гээд байдаг болж. Биелүүлэхгүй байгаа хэсэгтээ чиглэсэн арга хэмжээ ав, шалтгааныг тогтоо, түүнийг нь арилга. Архидалт хэтэрлээ гээд хүн бүрийн уух хэмжээг хязгаарлах уу. МАН -ын арын хаалганы 2 хувьсагчтай тэгшитгэл бодож чаддаггүй малнууд ийм юм бодож олно доо

Avatar

Зочин 2018-04-08 103.26.193.85

Нэртэйгээр нь бүгд явган явцгаавал осол гарахгүй юм байна л даа. Тэртэй тэргүй түгжрээд мөлхөж байж.

Avatar

Зочин 2018-04-08

Hot dotor haana baigaa yum ve ter hurdtai tavihaad baigaa zam chini. Zugeer l hurdaa haschihaar osol garahgui bolno gej boddog huuhed shig genen bodoltoi baih yum da. Hurdaas bolood bga yumu esvel hariutslaga ur chadvar hunleg yos baihguigees bolood baigaa yum u harin esregeereee 80 km bolgood zam chuluutei ued het udaan yavah ni tugjrel uusgeh bas eh uusveriig bii bolgodog Jolooch bur uursduu hurdaa nuhtsul baidaldaa tohiruulj yavah uuregtei shu dee

Avatar

Зочин 2018-04-08 45.117.35.5

Эмэгтэйчүүдийг жолоо барихыг хязгаарлах хэрэгтэй аль бөглөө болоод гэлдрээд байгаа машин харна гол төлөв жолооч нь эмэгтэй хүн л барьсан байгаа харагддаг. Ер нь л эр эмгүй жолооч нарыг сайн шалгаж өндөр босгоор жолоо бариулахгүй бол дайн болж байгаа газраас илүү үхэл гарч байна шүү. Нэг л их ямаан омогтой хүмүүс Хятад цус их орсон болохоор тэгдэг юм болов уу.

Avatar

Hege 2018-04-08 172.58.143.101

Osol gargadag humuusiin 90% ni erchuud bhiimdaa te tegsen murtluu,

Avatar

Зочин 2018-04-08 45.117.35.5

Машин унаж чадахгүй байгаа бол үхэр тэргээ унацгаа. Техникээс хол Монголчууд жолооч нарынхаа чадварт анхаарах ёстой, тэнгэр муухайрхаар түгжирдэг, бороо орохоор айгаад зогсчихдог хүмүүс шүү дээ. Одоо бүр хурдаа хаснаа инээдтэй юм.

Avatar

Зочин 2018-04-08 66.181.160.81

50 км цаг энэ хурдыг дэмжиж байнаа. 60-80 км цаг хурдтай явлаа гээд илүү ажил амжуулсан нь юу л бол. Эртхэн гараад зөөлөн явах илүү ээлтэй. Хүн дайрчихаад ажил амьдрал нь сайн сайхан яваа хүн одоохондоо хараагүй байна.

Avatar

Zochin 2018-04-08 202.21.124.17

Bolij uz tertei tergui hotoor neg bugluu yavj bga ugui n medegdehgui yadaj bhad yun hurd buuruulah

Avatar

Зочин 2018-04-08 202.179.31.103

50 КМ ЦАГ ХУРДТАЙ ЯВААД ОГЦОМ ТООРОМСОЛБОЛ БАРАГ БАЙРАН ДЭЭРЭЭ ЗОГСДОГ САНАГДАХЫН ҮСРЭЭЛ 3-4 МЕТР БОЛНО ДОО. ХАЛТИРГААН ДЭЭР БОЛ 200 МЕТР Ч ГУЛСАЖ МАГАДГҮЙ. ТА НАР ГАРААД НЭГ ХООСОН ЗАМ ДЭЭР ТООРОМСЛООДХООЧ. 50КМ ЦАГ ДЭЭР ЗА НЭГ ГАНЦ ХОЁР МЕТРТ ХУРД СААРЧ БАЙСНАА ГЯХН ГЭЭЛ ЗУУРААЛ ШУУД ЗОГСОНО Ш ДЭЭ.

Avatar

Чаавас гэж 2018-04-08 202.72.245.194

ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙГЭЭС БОЛЖ ЯАЖ ТЭНЭГТЭХЭЭ Л БОДДОГ БОЛЖДЭЭ ЭНЭ АЛБАН ТУШААЛТАНГУУД

Avatar

zochin 2018-04-08 66.181.177.102

butgii tenegt. Esregeeree 80 bolgoh heregtei!!!

Avatar

Зочин 2018-04-08 103.229.120.88

ГАНЦХАН ЖИЛД 587 н ХҮН ГЭНЭ ҮҮ

Avatar

Зочин 2018-04-08 122.201.22.142

Сэтгүүлч гуай мэддэг юмаа л бичвэл яасан юм бэ дээ?

Avatar

Setgyylchd 2018-04-08 66.181.187.82

Toormosnii zam chini 10 dahin hudal bn.

Avatar

Fghh 2018-04-08 122.201.24.57

Solioorool bh yum. Orkuud

Avatar

Зочин 2018-04-08 122.201.31.248

60 байвал зүгээр байх.Тэгэхгүй бол улсуудын хэлээд байгаа үнэн шүү.10-20мл-тэй явж ядаад байдаг улсууд мөн ч их гай болдог шүү.

Avatar

Зочин 2018-04-08 64.119.22.111

Дэмжиж бна гэхдээ дээд хурд биш бүх машины явах хурд 50 болох хэрэгтэй. Тэгэж байж түгрэл ч багасна. 40, 30р явдаг хүмүүс бүгдэд гай болдог. 50с доош хурдаар явж байгаа машинуудыг цагдаа торгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2018-04-08 103.57.94.14

Орон сууцны дунд шөнө хүмүүс амарч байхад дуут дохиогоо удаан хугацаагаар дахин дахин орилуулаад байдаг уур омог ихтэй нөхдүүдийг шийтгэж баймаар байна,бас хөдөлгөөнд оролцож яваа үедээ, явган хүний гарц дээр , за тэгээд гэрлэн дохион дээр урд машинаа хөдлөх хооронд л сигналдаад байдаг, холын гэрлээ шилжүүлдгийг ч мэдэхгүй жолооч нар их байх юмаа

Avatar

Зочин 2018-04-08 59.153.114.130

орон сууцны хороололд хаазлаад байдаг нөхдүүдийг яая даа байз ихэнх нь эксэл аксетаас приус рүү шилжсэн халтуурчид

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж