Канадын хоккейн баг осолд орж, 15 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Канадын хоккейн баг осолд орж, 15 хүн амь үрэгджээ

Канадын хоккейн баг осолд орж, 15 хүн амь үрэгджээ

Канадын “Humboldt Broncos” өсвөрийн хоккейн багийг тээвэрлэж явсан автобус Саскачеван мужид ачааны автомашинтай мөргөлджээ. Ослын улмаас 15 хүн амь үрэгдэж, 14 хүн гэмтэж бэртсэн байна. Өсвөрийн хоккейн багт 16-21 насны залуус байдаг аж. Тэд баасан гаригт болсон тоглолтоос буцаж явжээ. Осол баасан гаригийн шөнө орон нутгийн цагаар 17.00 цагт 35-р хурдны зам дээр болжээ. Амь үрэгдсэн хүмүүсийн дунд ачааны тэрэгний жолооч байгаа аж.

Одоогоор амь үрэгдсэн хүмүүсийг хэн болохыг тогтоож амжаагүй тул хохирогчдыг хэн болохыг таниагүй байна.  Харин Райн гэх тоглогчийн аавынх нь мэдээлснээр хүү нь хүнд гэмтэж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хөлөө мэдрэхгүй байна гэж хэлжээ. Хүүтэй уулзахаар гэр бүлийнхэн нь эмнэлэг рүү явжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүтэй олон улсын төрийн тэргүүн Канадын залуу хоккейчдын төлөө эмгэнэл илэрхийлжээ. Багийн тоглогчдын гэр бүл болон орон нутгийн иргэд сүмд цуглан залбирал үйлдэж байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж