Сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг шалгана | News.MN

Сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг шалгана

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг шалгана

Сэтгүүлчийг хөнөөсөн хэргийг шалгана

Газын зурваст болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн Палестин сэтгүүлчийн хэргийг мөрдөн шалгахаа Израйлийн арми мэдээлжээ. Израйлийн цэргүүд болон Палестины босогчдын хооронд гарсан мөргөлдөөний үеэр сэтгүүлчийг буудаж хөнөөсөн аж. 30 настай Яссер Муртажа нь Газын зурваст байрлах хэвлэлийн компанийн зурагчин бөгөөд хэвлэлийн таних тэмдэг бүхий хантааз өмссөн байжээ. Түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч шархаа даалгүй нас барсан аж. Мөргөлдөөний үеэр есөн палестин хүн амь үрэгдсэн байна. Зөрчил, мөргөлдөөний улмаас өнгөрсөн долоо хоногт нийтдээ 28 палестин хүн амь үрэгджээ.  

Сэтгүүлчийг ням гаригт оршуулж, Палестины төрийн далбааг барьсан олон зуун хүн ёслолд оролцсон байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-08 66.181.188.61

Хохь нь ээ. Үхсэнээ хийж агуу еврей улстай тэрсэлдсэн юм жинхэнэ хохь нь

Avatar

Энэ сэтгүүлч яг мөн үү мөн бол сэтгүүлч шиг сэтгүүлч мөн үү? 2018-04-08 203.117.70.254

Палестины талаас бол сэтгүүлч нэртэй Палестины пропагандистууд ажиллаж байдаг. Яаж Израйлчуудыг муухайгаар харуулах бэ гэсэн зураг бичлэг хийх ганц л зорилготой тэнд байдаг. Палестинчуудынд тараададг мэдээлэл үргэлж зөвхөн нэг талыг барьсан хэт туйлширсан булхайтай мэдээлэл байдаг.

Avatar

Зочин 2018-04-08 182.160.32.201

2 talaasaa dain bolson baihad setgyylchiig hen buudsan geed shalgaad yaahavdee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж