Трамп цамхагт гал гарч, нэг хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

Трамп цамхагт гал гарч, нэг хүн амь үрэгджээ

Трамп цамхагт гал гарч, нэг хүн амь үрэгджээ

АНУ-ын Нью-Йорк хотноо орших Трамп цамхгийн 50 дугаар давхарт өчигдөр /2018.04.07/ гал гарчээ. Галын улмаас нэг хүн амь үрэгдэж, дөрвөн гал сөнөөгч гэмтэж бэртжээ. Хохирогч эрэгтэйг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан аж.

Тус цамхагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын гэр болон албан өрөө байрладаг аж. Гэхдээ тэрбээр одоогоор Вашингтон хотноо Цагаан ордонд амьдарч буй.

Тэнгэр баганадсан өндөр цамхгаас орон нутгийн цагаар оройн 18.00 цагт хар утаа суунаглаж, гал гарч эхэлжээ. Мэдээлэл олон нийтэд хүрч, ерөнхийлөгч Дональд Трамп жиргэснээс 45 минутын дараа амь үрэгдсэн хүний талаар мэдээлжээ. Галыг унтраахаар 200 гал сөнөөгч ажилласан байна.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж