АН Таван тулгуурт зарчим хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.08-нд нийтлэгдсэн

АН Таван тулгуурт зарчим хэрэгжүүлнэ

АН Таван тулгуурт зарчим хэрэгжүүлнэ

Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны өчигдрийн хуралдаанаар Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн гишүүдийг батламжилжээ. Өмнө нь буюу ҮБХ-ны I, II хуралдаанаар Улс Төрийн Зөвлөлийн бүрэн эрхийг баталгаажуулж, ЕНБД-ыг батламжилж, Бодлогын зөвлөлийн үйл ажиллагаа, Зохион байгуулалтын журам байгуулах ажлын хэсэг байгуулж, Сонгуулийн штабын үйл ажиллагааны журам зэргийг баталж байсан аж. Иймээс энэ удаа эдгээр асуудлын биелэлтийг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх ажлын чиглэлээ хэлэлцжээ.  Тухайлбал, Ардчилсан намын нээлттэй өдөрлөгийг 21 аймаг, 330 суманд зохион байгуулах, ээлжит Их хурлыг хуралдуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Мөн Ардчилсан намын шинэчлэлийн ажлыг Таван тулгуурт зарчимд хувааж хэрэгжүүлэхээр болжээ. Энэ нь үзэл баримтлалын шинэчлэл, үндсэн дүрэм, хүний нөөц, санхүүгийн ил тод байдал, гишүүдийн оролцоо зэрэг асуудал багтаж буй аж.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж