Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдартай цолтой 224 бөхийн барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо.
Барилдааныг Монголын Үндэсний бөхийн холбооны шинээр сонгогдсон удирдлагууд зохион байгууллаа. Энэхүү түүхт ойн барилдааны үеэр дархан аварга Х.Баянмөнхийн “Монгол бөхийн ов мэх …” гурван боть номын нээлт болжээ.
Хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэв.
П.Бүрэнтөгс арслангийн 30 насны төрсөн өдөр тохиожээ.
Барилдааны түрүү бөхийг 5 сая, үзүүрт үлдсэн бөх 3 сая төгрөгөөр шагнасан бол их шөвгийн бөхчүүд нэг, нэг сая төгрөгийн мөнгөн шагналыг авчээ.