Эрчим хүчний хангамж сайжрав

Хуучирсан мэдээ: 2011.08.18-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний хангамж сайжрав

Баянхонгор аймгийн төвд өнгөрсөн онд 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй нөөц дэд станц ашиглалтад оруулсан бол энэ онд 6.3 мва трансформатор нэмж суурилуулжээ. Ингэснээр эрчим хүчний доголдлын үед засвар үйлчилгээг сэлгэн хийх боломжтой болсон байна. Тус аймаг баруун бүсийн цахилгаан дамжуулах 110кв-ын агаарын шугамтай 2007 онд холбогдсон. Аймгийн төвөөс цахилгаан дамжуулах агаарын шугам салаалан, Галуут, Эрдэнэцогт, Баян-Овоо, Өлзийт, Бөмбөгөр, Баацагаан, Заг, Жаргалант, Гурванбулаг, Бууцагаан сумууд, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумаас цахилгаан дамжуулах агаарын шугам салаалж, Баянлиг, Баянговь, Богд, Жинст сумд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагдаад байна. Одоогоор Баянцагаан, Шинэжинст, Баян-Өндөр сумд нар салхи хосолсон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй байгаа юм.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж