Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнд Монголын баг анх удаа алтан медаль хүртлээ. Филиппин улсын Манила хотод дөрөвдүгээр сарын 2-нд эхэлсэн Азийн цомын тэмцээн-2018 тэмцээн өнөөдөр өндөрлөж, Монголын баг анх удаа Ази тивийн аварга болж байна.
А.Мэргэн дасгалжуулагчтай, Н.Мишигсүрэн ахлагчтай Монгол улсын шайбтай хоккейн шигшээ баг 11 жилийн түүхтэй Азийн Challenge Cup тэмцээнд 8 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл медаль хүртэж байсан бол өнгөрсөн онд Тайландын Бангкок хотноо болсон тэмцээнд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Монголын хоккейн шигшээ баг сүүлийн жилүүдэд Ази, тивийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, өмнөх жилүүдэд дараалж хүрэл медаль хүртээд байсан юм. Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Жавхлан ажилладаг билээ.
Монгол улсын шигшээ багийн бүрэлдэхүүн: дасгалжуулагч А.Мэргэн
Хаалгач:
- №1 Б.Мөнхболд
- №2 Б.Баатархүү
Хамгаалагч:
- №4 З.Батгэрэл
- №10 Б.Болдбаяр
- №12 Э.Энхсүх
- №16 Б.Батбаясгалан
- №22 Г.Тамир
Довтлогч:
- №5 Э.Мөнхзаяа
- №6 И.Гэрэлт
- №8 Б.Эрдэнэсүх
- №9 Ц.Шинэбаяр
- №11 Ч.Батбилгүүн
- №14 Ж.Баярсайхан
- №15 Д.Мөнгөнхуяг
- №17 И.Алтангэрэл
- №18 Н.Мишигсүрэн багийн ахлагч
- №19 П.Батзаяа
- №22 Э.Энх-Амгалан
- №24 Б.Цэрэнбалжир
- №38 Э.Чулуунзориг