Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

АН-ын ҮБХ хуралдав

Дөрөвдүгээр сарын 6-ны Баасан гаригт 28 ‘нас хүрсэн’ Ардчилсан нам өнөөдөр Үндэсний бодлогын хороогоо хуралдуулав. Тус намын ҮБХ-нд 410 гаруй хүн байдаг. Үүнээс 120 нь саяхан ротаци явуулж, шинээр гишүүдээ сонгосон.  Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар дотоод сонгуульд оролцож, ялалт байгуулсан гишүүдээ батламжлах асуудлыг хэлэлцжээ. Хуралдааны ирц 65 хувьтай байгаа бөгөөд намын дүрэм тойрсон асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийлж, тодорхой ажлуудаа ярилцсан байна.

Энэ өдрүүдэд Ардчилсан Нам байгуулагдсаны 28 жилийн ой тохиож буй тул ҮБХ-ны хуралдаанаас гадна хэд хэдэн ажлуудыг өрнүүлэхээр тус намын зүгээс төлөвлөсөн байна. Эдгээрийн нэг нь Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан юм.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж