Хамгийн хямд зардлаар хаашаа аялах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Хамгийн хямд зардлаар хаашаа аялах вэ?

Хамгийн хямд зардлаар хаашаа аялах вэ?

1.Кабо Сан Лукас, Мексик

Мексик бол боломжийн хямд зардлаар аялж болох цөөн орнуудын нэг. Энэ жилийн хувьд Кабод аялахад хамгийн тохиромжтой үе ажээ. Учир нь тус хотын нислэгийн чиглэлүүд 2017 оныхтой харьцуулахад нэлээн нэмэгдсэн бөгөөд Калифорнийн хотууд руу нисэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн.

2. Альберта, Канад

Канад долларын ачаар тус улс руу аялах нь таван жилийн өмнөхтэй харьцуулахад 25 хувь хямд болсон. Та Юта, Колорадо зэрэг байгалийн үзэмжээр төстэй газрууд руу аялахаас хамаагүй хямд буюу 80 ам.доллараар тийзээ худалдаж авна.  Өвөл зочид буудлын үнэ бүр хямдхан байдаг учраас өвөл аялахад илүү тохиромжтой ч байж мэдэх юм.

3. Хавай

“Юнайтед Эйрлайнс” Хавайн арлын нислэгийн үйлчилгээний үнийг 2017 оны сүүлчээр бууруулснаас болж, 400 ам.долларын нэмэлт хөлс авдаг байсан баруун эргийн иргэний агаарын тээврийн томоохон компаниудын дунд  үнийн дайн дэгдээсэн. Үүний дараа 2018 онд  “Саутвест” ч мөн адил Хавай дахь нислэгийн үйлчилгээг нэмэгдүүлсэн.

Португал

Европын орнуудаас хамгийн хямд зардлаар аялах боломжтой орнуудын нэг бол Португал. Энэ жил бүр ч боломжийн үнэ санал болгож байна. Нислэгийн тийз+зочид буудлын хөлс нийлээд бүтэн долоо хоногийн турш 499 ам.доллар. Португалийн эргээс 1400 км-ийн зайд орших Азорес арал руу аялах өөр боломж ч бий.

Карибын арлууд

Хүмүүс Карибын тэнгисийн 29 орон, нутаг дэвсгэрийг ердөө нэг арал хэмээн сэтгэж, 2017 оны далайн шуурганд өртөж, гамшигт нэрвэгдсэн гэж эндүүрдэг. Гэвч Карибын арлууд жуулчдыг одоо ч хүлээж авч байгаа бөгөөд боломжийн хямд үнэ санал болгодог. Карибын арлууд одоо онгоцны нислэгийн тийзийн үнийг хямдруулах арга замыг хайж байгаа ажээ.

Австрали

Австрали руу аялахад одоо илүү хямд болсон. Учир нь “Юнайтед Эйрлайнс”, “Виржин Австралиая” “Эйр Нью Зеланд”, “Эйр Канада” зэрэг олон улсын нислэгийн томоохон компаниуд зорчигчдын төлөө хямд үнээр өрсөлддөг.  Мөн валют солилцох ханш дэлхийн өөр хаана ч байхгүй боломжийн байдаг учраас жуулчид очих дуртай ажээ.

Саванна, АНУ

Нислэгийн хямд үйлчилгээний ачаар Саванна аялахад хамгийн хямд газрын нэгд тооцогдож байна. Хотод мөн том том зочид буудлууд олноор баригдаж буй учраас зочид буудлын хөлс ч боломжийн байх болно.

Монако

Монако аялахад хямд газар гэж үү? Тиймээ. Та зөв сонссон. Монако руу нисэх хямд тийз олох хамгийн амархан.  Энэ хотод тансаг зочид буудлууд, рестораны хоол бас үл хөдлөх хөрөнгө л маш үнэтэй. Харин бусад зүйл харьцангуй хямд учраас аялахад хамгийн тохиромжтой орны нэгт тооцогддог.

Куб

Худалдан авагчид хар баасан гаригийн хямдралыг хүлээж байдаг шиг 2016 онд Куб руу аялах хориг  цуцлагдахад АНУ-ын нислэгийн компаниуд Куб руу шуурч эхэлсэн. Энэ өрсөлдөөний дүнд Куб руу нисэх нислэгийн тийз Карибын тэнгисийн орнууд дундаа хамгийн хямд болсон. Үүнээс гадна Куб руу усан онгоцоор илүү хямд зардлаар аялах боломжтой.

Лос Анжелес, АНУ

Таван нисэх буудлаас хамгийн хямд нислэг захиалах боломж хүн болгонд бий.  Онлайнаар тус хотын 6000 шинэ зочид буудлын өрөөнөөс сонголтоо хийж болно.  Хямд нислэг, хямд буудал. Хайхад их хугацаа орохгүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж