Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын өмнө өнөөдөр өглөөнөөс эхлэн ‘УАЗ-469’ машинтнуудын жагсаал болж байна. Жагсаал зохион байгуулах болсон шалтгаан нь саяхныг хүртэл нэг ‘469’-өөс 50-80 юанийн татвар авдаг байсныг 150-300 юань болж нэмэгдүүлсэнтэй холбоотой юм байна.Үүнээс болж тэдний тээвэрлэдэг бараа,’бүтээгдэхүүний үнэ өсөх магадлалтай. Иймээс ‘469’-ийн жолооч нар Замын Үүдээр нэг ч хүн нэвтрүүлэхгүй хэмээн хоёр дахь өдөртөө ажил хаяж байна. Энэ оны гуравдугаар сарын нэгнээс эхлэн уг татварыг нэмсэн шийдвэрийг тэд буруутгаж байгаа ч улс төрийн зорилготой байгаа хандлага харагдаж байна. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх А:Үйлстөгөлдөр ‘Замын-Үүдэд иргэд гаалийн татвар нэмснээс болж босож байна гэх пост явж, зарим нь улстөржүүлж байна. Ямар ч татвар нэмээгүй юм. Гаалийн бүрдүүлэлт хийлгүй 69 машинд нуун авч ордог олон төрлийн Хятад улсын бараануудад хяналт шалгалт хийж буй юм. Хар тамхи, хиймийн бодис, барилгын материал, нарантуулд худалдагдаж буй зарим бараа, хүүхдэд хортой пластик бүтээгдэхүүн гэх мэт олон зүйлс эдгээр машинуудаар нэвтэрдэг байна.Аливаа улс татварын бодлогоор дотоодын үйлдвэрлэл, үндэсний брэндээ дэмждэг гэтэл гаалийн бүсэд хяналт алдаад байвал яаж хөгжихөв дээ. Хүнсний аюулгүй байдлын ч асуудал’ гэж фэйсбүүк хуудсандаа бичжээ.
У.ОЙДОВ