Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив | News.MN

Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Улаанбаатар хотын төв талбайд буюу Чингисийн талбайд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа. Энэ үйл явдалд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцжээ.  3333 хүүхдийг цуглуулж, Чингисийн талбайд шүлэг уншуулсан нь  Гиннесийн амжилт тогтоохтой ямар ч холбоогүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн ‘Тусгаар тогтнол’ шүлгийг  үндэснийхээ дээл хувцасаар ижилссэн 3333 хүүхэдМонгол Улсын газрын зураг хэлбэрээр жагсаж байгаад уншсан юм. Ардчилсан намын үед 999 хүүхэд Чингисийн талбай дээр морин хуур тоглож, Л.Эрдэнэчимэг гишүүн 1000 хүүхдийг тамхины эсрэг жагсаалд ашиглаж байв. Энэ удаад  3333 хүүхдийг  талбайд аваачин ‘Тусгаар тогтнол’ шүлэг уншуулсан нь улс төрийн зорилготой биш байгаадаа гэсэн хардлага төрүүлж байна. Улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд хүүхэд ашиглах нь хүчирхийллийн нэг гэж  үзэх хүмүүс цөөнгүй байдаг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-07 64.119.24.196

Эх оронч манлайлалыг хүүхдэд төлөвшүүлэхэд иймэрхүү үйл ажиллагаа тустай. Хүүхдийн баяраар хог хаяж хоол эргүүлэхийн оронд иймэрхүү сэтгэл зүрхнээсээ эх оронч сэтгэгдэл төрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй

Avatar

Bazar 2018-04-07 98.210.26.139

Энэ их зөв шоу болж , үүнийг уул нь хүүхдийн баяраар хийх байж . Миний нутаг, Чингэс , Би хаана төрөө вэ?
шүлгүүдийг хүүхэд бүрд цээжлүүлж Эх Орон , Халуун элгэн нутаг дууг Сүлд дуутай адил дуулуулж
байх хэрэгтэй ! Үё үёийн төр засгийн тэргүүнүүд бас бус Лоохуузуудийг урьж оролцуулж баймаар шиг.

Avatar

Zochin 2018-04-07 66.181.161.74

Манлай улс үнэхээрийн энтертаймент шоу улс болжээ. Ядаж байхад хүүхэдүүд маань хүртэл том болоод ямар мэргэжилтэй болох вэ гэхэд мисс,дуучин, бүжигчин,сэтгүүлч мэнэжэр болно гэх юм,ядаж л би англи хэлний орчуулагч болно гэхгүй байгаа юм даа би тариа тарьж ургуулаад тэрүүгээрээ талх барьдаг хүн буюу талхчин болно гэхээс газар дор ортлоо ичдэг байхдаа энэ болсон болоогүй янз бүрийн дуу хуур ийн тэмцээн зохиол гол болимоор юм тэр монголын үндэсний тв,р яваад байдаг техникийн зохиомжийг уралдаан яасан бэ тиймэрхүү тэмцээн байнга зохиож байх хэрэгтэй юм даа

Avatar

Зочин 2018-04-07 64.119.17.89

ene chin urd ni jil elbegdorj erunhiilugch bhad bas unshsan ene jil battulga erunhiilgch bhad bas l unshlaa yagaad yu ch hiij chadahgui baij yum hiij bgaa humuusiig ingej buruutgaj eldveer heldgiin bee hudlaa utas pcnii tsaanaas eldviin heden horon ug shidsen archaagui yumnuud uursduu tegeed setgeed hii l dee chadahgui yum baij manai huuhed unshij bgaa yamar huurhun huur baysaltai irsen gej bodno

Avatar

Зочин 2018-04-07 64.119.17.89

ene uls turiin zorilogo bhgui sh dee urd ni jil bas unshsan mani huuhduud l ih durtai oroltsson oyunii undraa surguuliin zahiraldaa bayrlalaaa jil bolgon unshij bval zgeer sh dee

Avatar

Ийм юм хэрэггүй 2018-04-07 66.181.180.156

Элбэгдоржтой адил иймэрхүү юм хийгээд хэрэггүй Ерөнхийлөгчөө. Хэн нь таны толгойг энэ балай юм рүү эргүүлээд байна аа. Уул овоо гээд л олон юмнаас татгалзаж байсан даа.

Avatar

Зочин 2018-04-07 202.9.43.208

Юун бузрын чингисийн талбай вэээ

Avatar

Зочин 2018-04-07 59.153.115.226

Ингэснээр тусгаар тогтнол баталгааждагсан бол хүүхдийнхээ тоог түм хүргэхсэн. Гэвч энэ нь өмссөн цаасан гоёл шигээ хоосон зүйл шүү дээ. Шүлэг нь ч ориг биш, хуулбар. Юу ч хийж чадахгүй байж л элдэв эсийн маягаар бааварлах дуртай тэнгэр заяатнууд олширсоор. Цээжээ дэлдэгчид, шүлсээ үсчүүлэн сүгсэлзэгсэдийнхээ хөлд энэ улс орон, тусгаар тогтнол маань сүйдэхдээ туллаа.

Avatar

Зочин 2018-04-07 182.160.36.165

энэ тэнэг балай бурангуй юмаа зогсоо. битгий хүүхдүүдийн тархи толгойг бузарлаад бай. чингэсийн талбай гэж байхгүй. хөшөө л байгаа. чингэс энээ тэрээ үлгэр домгоо одоо больж ажлаа хийцгээ. ядарсан монголчууд өөр хийх ажил их байна. германд гитлер гээд францад напилёон гээд ингэж марзаганаж цээжээ маажаад байна уу?

Avatar

Zochin 2018-04-07 64.119.18.97

Zavhand 1000 huuhed morin huur togloson bhaa,end tendees zugluulj boon zardal bolood.urgui zardal ,ach holbogdol baga,jinhen pop sanaachlaga

Avatar

Зочин 2018-04-07 112.72.14.188

Энэ үйлдэл нь хүүхдүүдэд шүлгийн агуулгаар хоногшихгүй, зөвхөн бөөн хүүхэд шүлэг уншсан гэдэг сэтгэгдэл л үлдэнэ. Худлаа жүжиг тоглож байхаар үнэн сэтгэлтэй зүйл хийгээч.

Avatar

Зочин 2018-04-07 27.123.214.121

Манайхаг хойч үёдээ , эх оронч сэтгэл , мөн эх орон , газар нутгаа хайрлах сэтгэл төрүүлэхгүй , харалган , буруу мёссёж өгч байх юм , энэ бүхэнийг буруутгаж бичиж байна гэдэг чинь, гадны бодлого , манай улс төрд орж ирээд , улс орон , ард түмэнийг туйлдуулж байна .Улс төр судлаачид , манай улсад байна уу ? Яагаад дуугарах хүнгүй болчихсон юм бэ ? Хийж бүтээж улс орныг минь , эмх замбраагүй брлгосон М.Энхболдтой ард түмэн ширүүн тулах цаг ойртож байна , ард түмэн чинь , бүх булхайг нь хараад , үзээд сууж байна , яасан удаан , хугацаагаар хойш нь тавьж байна .Та нар нэг л өглөө хийсэн хэргийнхээ үйлийг үүрнэ .Мөнх тэнгэр минь энэ хүмүүсийг гэсгээн цээрлүүлээрэй .

Avatar

зочин 2018-04-07 64.119.26.96

Тусгаар тогтнол мөн ч их үнэтэй эд. Хүүхэд залуучууд төв талбай дээрээ уншихад яагаад улс төр болдог юм бэ хүмүүсээ аливаа зүйлд зөв хандлагатай байл даа ядахнаа амьдралд чинь хөнгөн.

Avatar

Зочин 2018-04-07 202.9.40.125

хэт хүчилсэн хоосон тунхаг итгэл үнэмшилгүй байдал

Avatar

Зочин 2018-04-07 202.179.2.147

Unen teneg. Hend heregtei yum

Avatar

Зочин 2018-04-07 182.160.2.7

Улстөрийн марзан шооу. Хийх ажлаа олж ядсан амьтад …

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.162

Хийх ажил алга уу, [Хориотой Үг] малнууд. Нэг бол шар хувалзууд ирж мэдэхгүй хэлээрээ гүвтнэнэ, нэг бол шүлэг уншина ч гэх шиг төрийн талбай тоглоомын газар уу

Avatar

Зочин 2018-04-07 203.169.48.34

zohion baiguulsan hun ni ter dund ni zogsoj baigaa yum bish uu kk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж