Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Чингисийн талбайд 3333 хүүхэд шүлэг уншив

Улаанбаатар хотын төв талбайд буюу Чингисийн талбайд өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа. Энэ үйл явдалд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцжээ.  3333 хүүхдийг цуглуулж, Чингисийн талбайд шүлэг уншуулсан нь  Гиннесийн амжилт тогтоохтой ямар ч холбоогүй гэдгийг зохион байгуулагчид хэлж байна. Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн ‘Тусгаар тогтнол’ шүлгийг  үндэснийхээ дээл хувцасаар ижилссэн 3333 хүүхэдМонгол Улсын газрын зураг хэлбэрээр жагсаж байгаад уншсан юм. Ардчилсан намын үед 999 хүүхэд Чингисийн талбай дээр морин хуур тоглож, Л.Эрдэнэчимэг гишүүн 1000 хүүхдийг тамхины эсрэг жагсаалд ашиглаж байв. Энэ удаад  3333 хүүхдийг  талбайд аваачин ‘Тусгаар тогтнол’ шүлэг уншуулсан нь улс төрийн зорилготой биш байгаадаа гэсэн хардлага төрүүлж байна. Улс төрийн ямар нэгэн үйл ажиллагаанд хүүхэд ашиглах нь хүчирхийллийн нэг гэж  үзэх хүмүүс цөөнгүй байдаг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж