Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйв

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйв

Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдээс уучлал гуйв

Шинэ Зеландын дуучин Лорде дуучин Уитни Хьюстоны талаар цагаа олоогүй наргиан хийснийхээ төлөө уучлал гуйжээ.

21 настай дуучин бүсгүй  твиттер цахим хуудсандаа усаар дүүргэсэн ванны зураг нийтэлж, доор нь нас барсан дуучны 1992 онд дуулсан дууны үгээс  “And iiii will always love you,” хэмээн бичсэн нь Уитни Хьюстоны шүтэн бишрэгчдийн хараанд өртөж, эгдүүцэл дургүйцлийг төрүүлжээ.

АНУ төдийгүй дэлхий даяар шүтэн бишрэгчдийнхээ дунд попын хатан хаан хэмээн өргөмжлөгдсөн дуучин Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сард Калифорни мужийн Беверли Хиллс зочид буудлын өрөөн дэх усны онгоцонд живж нас барсан юм. Түүний үхлийн шалтгааныг мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэсэн хэмээсэн билээ.

Дуучин Лорде нэрт дуучны харамсалтай үхлийг шүтэн бишрэгчдэд нь сануулснаас болж цахим сүлжээний хэрэглэгчид дайрч, давшилсан тул тэрбээр бичсэн зүйл, оруулсан зургаа тэр даруй устгаж, цахим хэрэглэгчдээс уучлал гуйжээ.

Тэрбээр цахим хэрэглэгчдэд хандан ‘Миний бичсэн зүйлээс болж та бүхний тухыг алдагдуулсанд туйлаас харамсаж байна. Би хэнийг ч гомдоохыг хүсээгүй.  Сэтгэл хөдөлсөндөө болоод л ийм зүйл биччихэж. Би бол тэнэг. Уитнид би ч бас дуртай. Өршөөгөөрэй” гэжээ.

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж