Сүрьеэгээр 16-44 насныхан өвчилж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

СҮРЬЕЭ

Сүрьеэгээр 16-44 насныхан өвчилж байна

Сүрьеэгээр 16-44 насныхан өвчилж байна

Монгол Улсад  жилд 4000 гаруй сүрьеэгийн  шинэ тохиолдол бүртгэгддэг  байна. Шинээр илэрч байгаа сүрьеэгийн тохиолдлын 70 хувь нь 16-44 насны залуучууд эзэлдэг аж.  Өөрөөр хэлбэл, дээрх насныхан ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, гэр бүл болох зэрэг нийгмийн  харилцаанд оролцох үедээ сүрьеэгээр өвдөж байна. Халдварын эх уурхай нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн, оношлогдсон боловч эмчилгээ хийл­гэхгүй татгалзах, эмчил­гээгээ таслах зэрэг шалт­гаа­нуудаас үүдэлтэй байна. Өвчлөл нэг талаас ихэсч байгаа боловч нөгөө талаас  оношлогоо сайжирч байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Монгол  сүрьеэг илрүүлэх, олон эмэнд тэсвэртэй сүрьеэг молекул биологийн аргаар хоёр цагийн дотор оношилдог болжээ.  Халд­вартай хэлбэрийн сүрьеэтэй нэг өвчтөн жилд дунджаар 10-15 хүнийг  халдварлуулдаг. Ийм хэлбэрийн сүрьеэ­гээр өвчилсөн өвчтөнтэй хамт амьдарч буй хүмүүс 100 хувь, хамт ажиллаг­сад, найз нөхөд нь 10 хувь, харин хааяа нэг уулзалддаг найз нөхөд нь нэг хувийн  халдвар авах магадлалтай.2015 оноос манай улс “Глобал” сангийн санхүүжилтээр маш олон эмэнд тэсвэртэй сүрьеэг эмчилж  эхэлж байна. Ер нь  сүрьеэгээр өвдсөн хүмүүс эмчилгээгээ  таслах, татгалзах зэргээр нийгэмд сүрьеэгийн халдварыг тарааж,эрүүл мэндийн байгуулагын үйл ажиллагаанд саад уч­руулж буй эдгээр өвчтнийг албадан эмчлэх, нийгмийн өмнө хариуцлага хүлээлгэдэг байх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаард­­лагатай байгааг ч эмч нар анхааруулдаг. Жишээ нь ОХУ–д гэхэд л сүрьеэг эмчлэх албадан эмчилгээний хуультай учир манай улс шиг эмчлүүлэхгүй гэсэн асуудал байдаггүй. Сүрьеэгийн салбарт ажиллах боловсон хүчин дутаг­далтай  байдаг аж. 2012 онд эрүүл мэндийн бай­гууллагын эмч, сувилагч нарын  дун­дах сүрьеэгийн халдвар, өвч­лөл, эрсдлийг су­дал­сан томоохон судалгаа хийгд­сэн байдаг. Судал­гааны үр дүнг ха­ра­хад судалгаанд орол­­цогчдын дундах сүрьеэгийн тархалт 52.1 хувь, эмч нарын дунд 53.1 хувь, сувилагч нарын дунд 51.4 хувь байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж