860 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж өгнө

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

860 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж өгнө

860 мянган хүүхэд мөнгөн тэтгэмж өгнө

Өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын  төслийг УИХ-д өргөн барьсан. Тэгвэл бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж, Тамгын газрын дарга З.Энхболдоор дамжуулан УИХ-д өргөн барьсан. Засгийн газрын тооцсоноор хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгоход шаардагдах хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагчийн 2018 оны батлагдсан төсөвт багтаан зохицуулалт хийж олгох, 2019 оноос эхлэн жил бүрийн төсөвт тусгаж байхаар тусгажээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох тохиолдолд 228 мянга орчим хүүхэд нэмэгдэж, 860 мянган хүүхэд буюу амьжиргааны түвшний дундаж хэрэглээтэй бүлгийн бүх хүүхэд хамрагдах боломжтой болох юм.Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгоход 41 тэрбум төгрөг нэмж шаардагдах бөгөөд 2018 оны батлагдсан төсөвт тодотгол хийхгүйгээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Харин Ардчилсан намын бүлгийн зүгээс АН-ын засгийн үед хэрэгжүүлж байсан бүх хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох нь зөв гэсэн байр суурьтай байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж