Ш.Батхүү овоо босгоогүй бол? | News.MN

Ш.Батхүү овоо босгоогүй бол?

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Ш.Батхүү овоо босгоогүй бол?

Ш.Батхүү овоо босгоогүй бол?

УИХ-ын намрын чуулганы нээлттэй зэрэгцээд Ш.Батхүүгийн АТГ-д бичсэн ил захидал хэвлэл мэдээллээр нэг цацагдав. Гуравдугаар сарын 12-нд АТГ-ынханд баривчлагдаж, 461 дүгээр ангид саатуулагдсан Ш.Батхүү дөрөвдүгээр сарын 2-ны орой “С1” телевизээр гарсан нэвтрүүлгийг үзээд бичсэн захидал. Монголын ‘саалийн ганц’ үнээ гэж манай зарим улстөрчид тодотгодог ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан, 51 сая ам.долларын өрөнд оруулсан асуудлаар саатуулагдаж буй Ш.Батхүү телевизийн суваг эргүүлсэн шигээ, ил захидал бичиж суугаа нь энэ хүн яг ‘хаана байгаа юм бэ’ гэсэн эргэлзээ төрүүлж байна. Хэрэвзээ хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй бүх хүмүүс буйдан дээр тухлаад телевиз үзэж, нэвтрүүлэг сонирхож суудаг бол Монголын шорон хүүхдийн цэцэрлэгээс ч илүү тансаг юм гээч.

Тэрбээр шоронгоос илгээсэн ил захидалдаа  “Стандарт” банкинд төлөх 51 сая ам.долларын хэрэг дээр Лондонгийн арбитрын шүүх дээр “Эрдэнэт” ялагдахад 49 хувийнхныг буруутгажээ. Тодруулбал, Энэ бүх урт хугацааны туршид Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Лондонгийн шүүхэд эдгээр гэрээнүүдийн зөвхөн хуулбарыг (копи) гаргаж өгч байсан ба ‘жинхэнэ гэрээ олдохгүй байна” гэсэн хариу өгсөөр байгаад шүүхэд ялагдаж Эрдэнэт үйлдвэр нь өөрт хамааралгүй асуудлаар их хэмжээний төлбөр төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан болно. Энэ тухай Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр (187 дугаар заалт, 55 дугаар хуудас)-т тодорхой заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээний эх хувийг гаргаж үзүүлээгүй. Тиймээс Стандарт банкинд байгаа санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн сүүлийн хуудаснаас бусад хуудсууд хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анхны гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.доллар дээр хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэнгэж Ш.Батхүү буруугаа хэн нэгэнд тохохыг оролдож сууна.

Үүний дараа “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал ид дуулиан болж, Ш.Батхүүг баривчилж байхад усанд хаясан чулуу шиг ‘таг алга болсон’ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хаврын чуулганы хуралдаан дээр “Бидэнд нэг буруу ойлголт байна. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьчихлаа гэж хоёр жил ярилаа. Барьцаанд тавьсан зүйл ерөөсөө байхгүй. Жаст-ын Ш.Батхүү гэдэг хүн Стандарт банкнаас зээл авахад Эрдэнэт үйлдвэр баталгаа гаргасан тухай л асуудал яригдаж байгаа. Баталгааг нь хуурамчаар хийчихсэн асуудал цаад талд нь байгаа юм. Эрдэнэт үйлдвэр энэ маргаанд оролцохдоо туйлын хариуцлагагүй хандсан. Үүнээс гадна бас нэг анхаарах асуудал бий. Ш.Батхүүгийн өмч хөрөнгийг 2013 онд дээрэмдэж авсан асуудал байгаа. Ш.Батхүүг шоронд хийчхээд ямар зорилгоор хөрөнгийг нь дээрэмдэж авсан гэдгийг нарийн шалгах хэрэгтэй” гэсэн нь Ш.Батхүүд ийм өчиг өгөөд байгаарай гэсэн ахын “захиас” мэт сонсогдож байна. Мэдээж, суваг, суваг эргүүлсэн шиг шоронд суугаа Ш.Батхүү энэ үгийг дор нь сонсоо биз.

Ямар ч байсан Ш.Батхүү “Стандарт” банкнаас 110 сая ам.долларын зээл авсан нь мэлзэхийн аргагүй үнэн. Зээл авах барьцаандаа “Эрдэнэт”-ийг тавьсан, “Стандарт” банкинд Эрдэнэт үйлдвэр 51 сая ам.доллар төлөх болсон нь хөдлөшгүй үнэн.

Овоо босгоогүй бол гэгчээр Ш.Батхүү “Эрдэнэт”-ийг барьцаалж зээл аваахгүй бол ийм асуудал гарахгүй байсан гэдгийг хуулийн салбарт насаараа ажиллаж, хууль тогтоож, хэрэгжүүлж яваа Ц.Нямдорж мэдэхгүй байна гэвэл  орчин үеийн хэллэгээр ёстой тэнэгтэнэ биз. Нөгөө Н.Энхбаярыг баривчлагдах үед “Би зурагтгүй” гэсэнтэй нь адилхан шогтож байна гэсэн үг л дээ. 

Тэгэхээр “Стандарт” банкинд өр тавьж, “Эрдэнэт”-ийг өрөнд оруулсан Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн хэн дээрэмдэж авсныг шалгахаасаа өмнө “баталгааг нь хуурамчаар хийсэн” асуудлыг,  ‘Эрдэнэт’-ийг барьцаанд тавьсан гарын үсгийг яагаад хуурамчаар үйлдсэнийг, хуурамч  мөн үү биш үү гэдгийг, биш бол энэ хэрэгт хэн хэн хамаатайг, ‘Стандарт’-ын зээл хаагуур ямар дансанд орж ирсэн, хэрхэн үрсэн, юунд зарцуулсан болохыг эхлээд нарийвчлан шалгасан нь дээр биш үү, Ц.Нямдорж сайд аа. Хэрэв улсын эрх ашиг хувийн эрх ашгаас нэгд эрэмбэлэгддэг юм бол Ш.Батхүүгийн хөрөнгийг биш, ‘Эрдэнэт’-ийг асуудлыг эхлээд шалгаж, буруутанг нь олох ёстой баймаар.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tarhi ugaalt 2018-04-07 185.80.221.41

C1, Tsenzuurgui, news.mn, mnc ene ter heniih bile? Zugeer l bodood uzehed hangalttai. Ene buhnii ard yamar buleglel baigaa n nevt haragdaad l bgamda. Niitlel bichuulj bgaa setguulchid n ch ter heruulch ork Yum bichihees oor uhaangui!

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.149

Батхүүгийн хэрэг бол хувь хүний хэрэг. Эрдэнэт Санхүүгийн хариуцлага хүлээхгүй.Харин сайн хөөцөлдөх хэрэгтэй. Эрдэнэтийг бичиг баримтыг нь гаргаад хөөцөлдөхгүй байсаар байгаад зориуд энэ хэрэгт ялагдуулсан хүмүүс бол Батхүүгээсээ ч дор хүнд гэмт хэрэгтэнгүүд биш үү. Тийм хүмүүст Эрдэнэтийг өгч болохгүй.Эрдэнэтийг удирдаж байгаа хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод ялаа эдлэх хэрэгтэй. Хариуцлага гэж байх ёстой. Тийм хүмүүс эх орноо худалдана шүү.Хурдан зайлуул. Стандарт банкны талд урвасан урвагчдад ялын дээд хэмжээ өг.

Avatar

Өвгөн 2018-04-07 66.181.183.44

Элдэнэтийг барьцаалж зээлж авсан Батхүүгийн мөнгө, АН-ын ЗГ-ханы авсан бонд хоёр тэс өөр хоёр зүйл.
Батхүү бол хувийн компандаа хөрнгө орулах гэж төрийн өмчийг хууль бусаар барьцаалсан гэмт хэрэгтэн.АН-ын засгийн газарын авсан бонд бол хууль ёсны төрийн институц эрхийнхээ дагуу нийгэм,улс орны бүтээн байгуулалтад зархаар авсан мөнгө. Бас төлөгдөх хугацаа ч дуусаагүй тэгээдч ЭЗ-ийн утгаараа дараа дараагийн ЗГ нь өрийг барагдуулдаг учиртай.Бид улс орноо өөд татая гэвэл ингэж л явна. Бүдүүлгээр хэлвэл өрөөр баяжиж,өрөөр хоосорно. Энэ бол энэ төрт ёсны хууль.Боловсоролгүй тэтгэвэрийн насны өвгөн надаас дор юуч мэдэхгүй хоосон чалчигч нар бүү олшироосой л билээ.

Avatar

Зочин 2018-04-07 202.9.40.144

Erdenet 100%Ard tvmenii umch turiin medeld bna

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.129

Ингэхэд яагаад хаа байсан Африкийн Стандарт гэдэг банк Монгол улстай холбогдох болов? гэдэг талаар бодож үзсэн үү? Тухайн үеийн Монголбанкны Ерөнхийлөгчийн оролцоо орсон эсэх талаар шалгах хэрэгтэй шүү

Avatar

Hahaha, 2018-04-07 112.72.11.110

Hahaha, zevuun asuult bshd, Mongol yalnaa! Kakaka

Avatar

Зочин 2018-04-07 66.181.189.162

АН-ыхан Монгол улсын Эрдэнэт, Таван толгойтой нь хамт хүн ардтай нь хамт барьцаанд тавиад Чингис зэрэг 3 асар их том зээлтийг Бонд нэрээр авчихаад байхад ганц Эрдэнэтийн барьцаа ч цаашаа л гэмээр юм болж. АН бол ёстой хүний үнэргүй хийсэн. Хүн бүр 8 сая төгрөгний өртэй болсон биз дээ. тэгээд Алтанхуяг энэ өрийг бид биш бидний хойч үе төлнө гээд наг наг хийж суудаг. Дүүрцэн дотортой дөрвөд шүү

Avatar

Зочин 2018-04-07 66.181.189.162

АН-ын аалзнууд МАН-ын харьяатай бизнесмэнүүдийн хөрөнгийг шүүхээр далайлгаж их авсан ш дээ. Дэлгэрсайханыг яалаа. Ш.Бахүүг мөн л айлгаж байгаад бүх хөрөнгийг нь хуссан. Үүнийг л ил болгож хэн гэдэг чоно хүнийг амьдаар нь зулгааж байгааг гаргах хэрэгтэй. Ард түмэн удахгүй мэдэх болно.

Avatar

Зочин 2018-04-07 66.181.177.167

Нямдорж өөрөө энэ 51 хувийн асуудалтай холбоотой,…

Avatar

Халаасны сэтгүүлч ээ! 2018-04-07 66.181.187.16

Энэ одоо ямар арчаагүй, орк хэрүүлч нь ийм юм бичиж суугаад, ичих ч үгүй сэтгүүлч гээд цалинжаад суудаг юм болоо. С1, цэнзүргүйтэйгээ таарсан сайт юм да.

Avatar

Ноён ерөнхийлөгч өө 2018-04-07 202.72.245.194

БАТХҮҮ БОЛ ИЛ ДҮРИЙН ЖИЖИГ ГАР Ш ДЭЭ, ЦААНА НЬ ДАЛД ЭНЭ БҮХ МӨНГИЙГ АВЧ ЦОХИСОН ХҮМҮҮС НЬ ТӨР ЗАСАГТ БАЙГАА ЮМ ЧИНЬ НЭГЭНТ ИЛЭРСЭН ХЭРГИЙГ БАТХҮҮГЭЭР ЗАЙМЧУУЛАН ЗАМХРУУЛАХ ГЭЖ Л БАЙНА, ЦААД ЭЗЭД НЬ ӨӨРСДИЙН ҮГ БОЛОН ҮЙЛДЛЭЭРЭЭ БҮГД ИЛ БОЛООД Л БАЙНА Л ДАА, ОДОО ХУУЛИЙН БАЙГУУЛАГУУДЫН ТОЛГОЙД БАЙГАА ТЭДНИЙ ТАВИУР УТСАН ХҮҮХЭЛДЭЙНҮҮДИЙГ ЯАРАЛТАЙ СОЛИХГҮЙ БОЛ ХЭРЭГ ЗАМХРАНА ШҮҮ

Avatar

Зочин 2018-04-07 64.119.18.66

Сайд Нямдорж маш их айж сандарч байх шиг. Ийм том асуудлыг анхаарлаас яаж холдуулах вэ гэсэндээ Батхүүгийн хөрөнгийг дээрэмдсэн гэж тойруулах гэж байна л да. Тэр нь жанхуу болж болж өрөндөө өгсөн болно. Нямдорж нэр цэвэр мултарна гэж бодсийн байлгүй дэ.

Avatar

Зочин 2018-04-07 64.119.18.75

Нямка агаа та чинь яачихаа вэ? Алтан авгайгийн өмнөөс үхэх нүү? Өөрийгөө өөрийнхөө зарчмыг бүрэн өөрчлөөд яаж байгаан бэ? Батхүү Алтан хоёр чинь Хадгаламж, Шуудан банкинд хадгалуулсан иргэдийн хадгаламжийн мөнгийг хусчихаад банкаа дампууруулж олон зуун мянаган хадгаламж эзэмшигчдийг эрсдэлд оруулсныг төр эрсдлийг нь хамгаалж, хөрөнгийг нь барьцаалан авснийг та дэндүү сайн мэднэ дээ. Хэрэв тэр гарын үсэг нь хуурамч юм бол Арбитрийн шүүх манай талд шийдвэр гаргаад Стандарт банк эрсдлээ өөрөө хариуцна биздээ? Тийм учир Та хууль зүйн сайд хүн одоо тэр Арбитрын шүүхийн шийдвэрийг цуцлуул л даа. Тийм боломж бий олон улсын жишиг тэгдэг гээд тэр Хууль зүйн байнгын хорооны дарга чинь яриад байна шүү дээ

Avatar

Монгол Улсын иргэн 2018-04-07 64.119.18.75

Ингэж үлгэр мэт жүжиг тавиж байх хооронд Арбитрын шүүхийн шийдвэрийн дагуу тоолуур нээгдчихсэн сард 2 тэрбум төгрөгийн хүү гүйгээд байгаан биш үү. Хар толгойгоо л хоохойлж байвал сар бүр өсөн нэмэгдэх тэр хүү торгуулийг яахаа ярих хүн алга уу. Хуурамч гарын үсгийн тухай асуудал бол [Хориотой Үг] нарын зохиодог жүжиг төдий зүйл мэт харагдаж байна. Бодит байдал дээр тийм хуурамч материалыг шалга магадлахгүйгээр төдий хэмжээний мөнгө тавиад туучихдаг банк гэж байхуу??? Тийм асуудлыг нягтлахгүйгээр шийдвэр гаргадаг шүүх гэж байх уу??? Жирийн иргэд ийм жүжигт итгэх байх аа. Учир мэдэх хүмүүст тун инээдэмтэй сонсогдох юм. Гэсэн хэдий ч эд нарын үлгэрт бүгдээрээ түр зуур итгэсэн болоод дуугүй харвал яасийн? Эд нар хэрэв үнэхээр хуурамч гарын үсэг гэж байгаа бол Лондонгийн Арбитрийн шүүхийн тэр шийдвэрийг буцаалгаад Стандартбанкинд эрсдлийг нь үүрүүлээд Монгол Улсыг өөрсдийнхөө тавьсан өрнөөс чөлөөл л дөө. Тэгвэл бүх хэргийг нь цагаатгая. Дотроо хэмлэдэх эсвэл энхийн цагаан тагтаа болж жүжиглэхээ зогсоо л доо. Тэр Батхүүг нь суллаад явуул л даа. Тэр Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоод ирэг.

Avatar

Zochin 2018-04-07 64.119.21.16

UMHII NIAMDORJ NAAD ERDENETIIN 51 TEE MADH HOLBOOTOI ALTAN HUU AMKHBAYAR GEED HUURAMCH MOVSJ

Avatar

Зочин 2018-04-07 202.21.114.66

Тэр Батхүүг чинь олон тэрбум төгрөгийн активтай, үнэтэй банктай, өдий төдий мах комбинаттай, Монгол улсын бүх аймаг, сумдуудад шатахуун түгээгүүрийн станцтай, бас Олон Овоот гээд алтны нөөцтэй уурхаатай. Эдгээр нь нийтдээ олон зуун сая доллараар үнэлэгдэх хөрөнгүүд байх. Энэ их хөрөнгөөр нь тэр Стандарт банкнаас зээлсэн мөнгийг нь төлүүлж, Эрдэнэтийн үйлдвэрийг барьцаанаас чөлөөлүүлж, асуудлыг шийдвэрлэх байсан юм биш үү? Ингэж баахан учраа олохгүй будилж, олон улсын шүүхээр хэл ам болж мангартаж байх ч гэж дээ. Тэгээд ч энэ хүний өмч хөрөнгийг үрэн таран хийж, яасан нь мэдэгдэхгүй болгосон нь ойлгомжгүй байна. Нямдорж сайдын хэлээд яриад байгаа ч зөв шүү.

Avatar

Зочин 2018-04-07 64.119.18.75

Батхүү чинь Хадгаламж банк банк Шуудан банкинд иргэдийн хадгалуулсан хадгаламжийн мөнгийг цөлмөчихөөд Банкаа дампууруулахаар нь Хадгаламж эзэмшигчдийн эрсдлийн төр үүрч оронд нь байсан юмыг нь авсан юм шүү дээ. Түүнийг төр дээрэмдэж дампууруулсан мэтээр яаж ярьж чадаж байна аа. Зүгээр л цайрчихсан гар зурагтаар яриад байна лээ.

Avatar

Зочин 2018-04-07 27.123.214.109

С БАЯРЫН ЗОЛИОС ДУРАК БАТХҮҮ !!! БАГШТАЙ НЬ ХАМТАД НЬ СУУЛГАХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

Зочин 2018-04-07 112.72.14.172

ЭРХЭС ЭРДЭНЭТИЙН ЛУИВАР БҮЛГИЙГ ХАМГААЛЖ БАИГАА НЬ эрдэнэтийг ялагдуулсаны ГОЛ ЭЗДИЙГ МЭДЭЖ БАИГАА Л ГЭСЭН ҮГ ЮМ БАИНА ГЭЖ ОИЛГОВ. батхүү буруутаи ч баиг хувь хүний асуудал МОНГОЛ УЛС ТӨЛБӨР ТӨЛӨХ НЬ УЛС ТӨРИЙН АСУУДАЛ тул хуурамч гэгдэх баримтаа гаргаж өгөлгүи зориуд ялагдуулсан этгүүдүүд УРВАГЧ АВИЛГАЧ асуудал болно ЭРҮҮГИЙН ХЭРЭГТЭН БАТХҮҮГЭЭС ЮУ АВАХ ЮМ хэлсэн нь үнэн бол ял асуух өөр БҮЛЭГЛЭЛ БАИНАА Л ГЭСЭН ҮГ тэднийг л олох хэрэгтэи СЭТГҮҮЛЧ тэр зүг рүү анхаарал хандуулаагүи нь хам хэрэгтэн болчихгүи юү.

Avatar

Зочин 2018-04-07 194.230.155.154

Энэ Батхүү гэдэг дуракыг ясыг нь цайтал суулгах хэрэгтэй. Тэгвэл наад нөхөр чинь цаад хамсаатнуудаа бүгдийг нь илчлэх болно.

Avatar

irgen 2018-04-07 1.25.87.46

Batkhuu MAN g avch garah gej neleed um bolj bn da.

Avatar

Зтчин 2018-04-07 122.201.24.20

БАТХҮҮ Ч аймаар хүн бна энэ нөхөрт үр хүүхэд ээж аав гэж бдагл бхдаа ,Түүнийг ийм байдалд оруулхад хүрэнгсэн БАЯР СУГАР ГАНЗОРИГ нар бүрч аймаар юм .Эдгээр хүмүүс өөрөсдийнхөө үр хүүхдүүдээ хойч үедээ амьдаар нь үхдэл болгож бна гэдгээ ойлгомоор юм. Манай хэдэн банк гэхэд л натродын бсталгаагүй гарын үсгээр зээл өгөхгүйдээ гэтэл тэр том банк тэр их мөнгийг хуурамч гарын үсгээр өгнө гдэг юул бол хүүхэд хүртэл дэлгүүрээс шоклаад свахдаа
Ориг биш хоёрыг яалгаад бнс шүүдээ НЯМДОРЖ ГУАЙ ТА мэдэн будилахгүй шүүүүүү

Avatar

Zochin 2018-04-07 150.129.141.206

Erdenet ene mungiig tuluhgui bh bolomj odoo ch bgaa gedgiig, ter bolomjiig aldaj bolohgui gedgiig ch bas oilgohgui, Batkhuu l uuriiguu umuiruud bna gej buruu oilgood bgaa yum shig sanahdaj bna. Tovch buguud, hen ch harsan oilgohdohoor gol zuiliin talaarh medeelel ard tumend dutaad bh shig sanagdaj bna.
Heden hun helmegdeed hohirood uldeh ayul baihaas gadna Uls oron, ard tumend ch tuluh yosgui mungiig tulj, hohirol uuseh geed bhad uuniig oilgoj bgaa humuus tsuuhun bh shig sanagdaj bna.

Avatar

Зочин 2018-04-07 59.153.115.226

Батхүү ч яахав улаандаа тулсан луйварчин байж. Гэвч түүнтэй хамссан Сугар, Ганзориг нарын этээдүүд хэн болж хувирах вэ?

Avatar

Зочин 2018-04-07 66.181.179.14

Нэмэр нь баяр

Avatar

Зочин 2018-04-07 64.119.18.75

Гарын үсгээ хуурамчаар зуруулчихсан энхийн цагаан тагтаанууд ккк

Avatar

Зочин 2018-04-07 122.201.22.211

Ene hulsnii setguulchiig orovdchihloo, 49% buyu Elbegdorj bolom tuunii buunii nohoinuudaas bolj Londongiin arbitriin shuuhed batalgaa gargaj ogooguigees oronf orchihood baina

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.119

Батхүү овоо босгоогүй бол Эрдэнэт өрөнд орохгүй байв гэж болохгүй л дээ.Эрдэнэтийн одоогийн удирдлага эх оронч сэтгэлтэй байсан бол бас Эрдэнэт өрөнд орохгүй байх бүрэн боломжтой байлаа. Төмөр замтай хамт өрнөөсөө гарчих боломж адилхан байсан. Гэтэл Эрдэнэт яагаад баталгаатай баримтыг нь өгөхгүй байсаар байгаад өр төлөх болж байгаа юм бэ.

Avatar

иргэд 2018-04-07

Өмнөд солонгосын дэлхийд байхгүй жишээнээс сургамж авч яриад байгаа,бичээд байгаа,өрөвдөөд байгаа нөхдийг бүгдийг нь хорьж сайтар шалгах хэрэгтэй,дадлага туршлага хэрэгтэй бол нэр төртэй ажиллаж байгаад одоо гавьяаныхаа амралтанд гарсан ажиллах чадвартай ахмад хуульчдаасаа нэрэлхэлгүй ажилд түр томилуулаж хамтарч ажилла,нэрэлхээд нэрээ идэхгүй шүүдээ.

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.119

Манай мундаг хүмүүс толгой нь муу тал руугаа ажиллахдаа их сайн ажиллах юм. Сайн тал руугаа толгой нь ажиллахгүй юм. Хэрэв энэ улсуудын толгой сайн талруугаа сайн ажилладаг байсан бол Монгол улс дороо л хөл дээрээ босоод хэнд ч гүйцэгдэхгүй хөгжих байсан бизээ.

Avatar

Зочин 2018-04-07 182.160.35.11

Ийм ч хууль цаазтай улс байх гэж.Шоронгийн 4 хананы хооронд толгойгоо шаагаад сууж байх ёстой хүн нь гавъяа байгуулсан юм шиг хэвлэлээр баахан юм цацаж байдаг хамсаатнууд нь өлгөж аваад хэргийг нь замхруулах гээд хор найруулцгааж байдаг.Эцсийн эцэст энэ нөхөр ганцаараа хэрэг хийсэн болж хэдэн жил [Хориотой Үг] тансаглаад өвчний актаар гарна хамсаатнууд нь ямарч ял зэмгүй өнгөрнө харин идэж уусан мөнгөийг нь улс төлж иргэд татвар төлөгчдөд дарамт нэмэгдэнэ.

Avatar

Зочин 2018-04-07 112.72.14.188

Эдний булай улам ихээр тодорч байна даа. Тэр энэ гэлгүй бүгдийг нь хэд хоног зовоогоод өгөхөд хэлж л таарна даа.

Avatar

Зочин 2018-04-07 122.201.31.234

Нямкза ах батхүүгийн хөрөнгийг хурааж авах санаатай байсан болтой. Өлөн царайлчихаад батхүүгийн мөнгө хөрөнгө хаана байна ч гэх шиг. Тэгж сонирхоод байгаан бол тэр зурагт үзээд гомдоод захиа бичээд суугаа хүнээсээ асуух мэдэх эрх нь нямка гуайд байгаа юм. Гэтэл зүүднээс сэрсэн мэт хэн хаана юу гээд нээх худлаа царайлж иргэдийг болон их хурлын малуудаа доромжилж дотроо хөх инээж гэнэ. Балай луйварчид.нэг юм бна л даа.

Avatar

Зочин 2018-04-07 182.160.37.185

tsaashdaa ulsiin omchiig baritsaalsan iim tom 100 sayaas deesh dollariin zeeliig ulsiin ih hural esvel eronhii said ni zovshoorch batalj baij hiideg huulitai bolmoor yum.

Avatar

Зочин 2018-04-07 182.160.37.185

huuramch tsaas hiigeed 110 saya dollaiin zeel avch boldog yamar amarhan yum be.

Avatar

Зочин 2018-04-07 182.160.5.173

есөн төрлийн юм илэрч байвал сайн л байна.

Avatar

зочин 2018-04-07 64.119.26.96

Батхүүг шагнах хэрэгтэй яагаад гэвэл Стандарт банк нь хуурамч гарын үсгээр зээл олгосон бол хохь нь гэж манай нутагт хэлдэг юм.Ийм мундаг бизнессмэн байхад манайхан тордоод аваад явахгүй үнэхээр харамсалтай юмаа банкыг нь хоноод босоод ирхэд улсын болгодог ёстой аймаар хэн хийсэнийг маш сайн шалгах хэрэгтэй хэрэг хуучирдаггүй гэж эзэн нь [Хориотой Үг] алдаад л сууж байгаа..

Avatar

Зочин 2018-04-07 150.129.141.133

БАТХҮҮГ ЧАД БОЛВОЛ НАЙЗАЛЖ БАЙСАН ГЭХ ОЛОН ХҮН БАЯРЛАХ ЮМ БАЙНА

Avatar

Зочин 2018-04-07 59.153.113.42

Арбитрийн шүүхийн шийдвэр гарчихсан бандан пад төлнө угаасаа. Төлөхгүй гэвэл боловсруулж ачуулсан зэсээ хил гараад хураалгана. Зэс үйлдвэрлэхгүй бол дансыг нь хаана. Төлбөр нь банкны гуйвуулгаар хийгдэхээс биш бэлэн мөнгө ачаад ирэхгүй нь мэдээж.

Avatar

Зочин 2018-04-07 122.201.19.66

Dahiad l tatvar tologchid ymuu Erdenetiin mongoor ene oriig tolono gevel ard tumen tevchihgui shuu.

Avatar

zochin 2018-04-07 202.179.26.197

S.Bayar, Sugar, Ganzorig , Maynganbayer, ed nariig yaagaad barichgui bnaa Nymdorj saidaa??, edgeer chumuus chin Batchuud cheregee dochchood baina chuu dee! ,erchem saidaa ajillaa zov chiimeer um daa

Avatar

Зочин 2018-04-07 202.131.225.197

Сэтгэгдэл…deer menget luibarchin nyamdorj ih hamaatai shuu.ter l ooroo ard ni bgaa daa.bas muu dolir luibarchin ochirhvv geh nohor bii shuu..

Avatar

Зочин 2018-04-07 66.181.183.193

Батхүү захидлаа өөрөө бичээгүй гэдэг бол 99,99% магадлалтай, Нямка энэ захидлын дараа л дуугар ч эхлэлээ

Avatar

Зочин 2018-04-07 66.181.190.172

Батхүүг бизнест оруулсан Алтан гэж өөрөө ярьж байсан.Харин Алтан гэдэг хэний хамгаалалтанд байдаг билээ!

Avatar

Зочин 2018-04-07 202.21.106.119

Стандарт банк ингэж дэлхийд шившгээ дэлгэх гэж. Тэд нар хуурамч гэрээнд зээл өгөөгүй бол юу гэж ийм хэрэг болох вэ. Манай улс мөнгө төлөх нь байтугай , сэтгэл санаа, бизнесийн нэр хүнд, улсын нэр хүнд, алт шиг цагаа дэмий юманд зарцуулныхаа хохирлыг нэхэмжлээд шараа болгоод өг. Аягүй бол тэд Батхүүгээс авилга аваад л хийчихгүй юү. Тэд өөрсдөө л учраа олох хэрэгтэй.Яаж ч бодсон тухайн үед Орос гэж том хамтрагчтай хоёр улсын хамтарсан үйлдвэр ,дангаараа Монголын нэг иргэнд үйлдвэрээ барьцаална гэж юу байх вэ. Оросууд мэдэхгүй яваад байна гэж байхгүй ш дээ. Стандарт банк хамтарсан үйлдвэрийн нэг талаас нь барьцаа авдаг нь сонин л байна.Хэрэв Орос 49 хувиа зараагүй бол яах байсан юм. Танайх хамаагүй Монголоос л мөнгөө авна гэх юм уу. Арбитрын шүүх нь Эрдэнэтийн 51 хувиас төл гэж гарах
байсан юм уу. Манайх ч оросуудтай байх үеийн ийм маргаантай асуудал байхад яаран Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг авч,Оросуудыг энэ асуудлаас салгадаг нь юу ч билээ. Тухайн үеийн Оросын байгууллагын удирдлагад хамаагүй гэж үү.

Avatar

123 2018-04-07 66.181.183.9

Сэтгэгдэл…tanaih shar hadand heweeree eu

Avatar

ene p u c d a 2018-04-07 202.9.40.237

uhej dald oroosoi, p i c d a chin eh ornoo hudaldaj idcheed yagaad bgaa p***a ve, buh hurungiig ni huraagaad, awgai zulbasganuudadaar ni bolov bieiig ni uneluuleed ur tuluuleh heregtei

Avatar

Зочин 2018-04-07 202.179.31.72

ганцхан батхүүд улс даяараа хулихдууллаа гэдгээ болих хэрэгтэй шагнал урамшуулал болохоор авч идчихээд хариуцлага болохоор зугагтаана гэж байхгүй

Avatar

Зочин 2018-04-07 122.201.21.174

2013 оны хөрөнгийн асуудлыг Алтанхуягаас асуух хэрэгтэйдээ.

Avatar

zochin 2018-04-07 106.130.204.24

iim gereeg erdenet uildver anhnaasaa hiideg ni buruu…hiigeegui ged bgaa ch iim asuudal.g zugeer ehnees ni ene bol bolomjgui geh bsan baihgui …yag SHUDARGAAR tender zarlasan bol eer company zes.n bayajmal.g borluulj taarna sh dee…dandaa ashigtai ymand nuuts.r yavdag.n chin gai …

Avatar

Ogii 2018-04-07 66.181.161.98

Hyatadiin bolon mcs iin buunii nohoi

Avatar

угаасаа хятадын тагнуул ш дээ. 2018-04-07 202.179.27.22

угаасаа хятадын тагнуул ш дээ

Avatar

Bold 2018-04-07 64.119.22.56

Bathuu uuriiguu yaltan bolgoh iim teneg uildel zailan hiih deeree tulaagui baisan bizness ni tsetseglej baisan harin tuund ingej duraaraa durgih erh itgel zurh zorigiig ni S bayar terguutei buleglel ugsun ted erunhiilugchiin songuuliig buruu tootsoolson H Battulga-g erunhiilugch bolno gej zuudleechgui m enkhbold erunhiilugch bolno bidnii buleglel yamarch toglolt hiij bolno bid diildehgui mongold duraaraa durgij dund chumguuruu jirgej bono bodson gevch baidal uuruur ergesen odoo S bayar bathuud daalgavar ugsun Chi gurii bi gantsaara zalilan hiisen uur hmuus hamaagui bi l hiisen gej guriih estoi Mungu s bayar 2-baihad uchir ni oldono gej uureg daalgavar ugsun bid neg l zuiliig oilgoh estoi tiim hemjeenii mungiig olon ulsin geree geree heleltseeriig huuramchaar hiigeed l erdenet uildveriin darga daamluud yuuch medehgui chih ni buglurch nud ni sohrood l huurai ah erunhii said sbayar bas medehgui medreliin uvchtei tsarailaad iim yum baij BOOHUU?!!!!!!!!!!! Ene bol mash jijeg bodson mash tom zalilangiin hereg!!!!!!!!!!!!!!!!

Avatar

zochin 2018-04-07 64.119.20.97

Нямка ах хүмүүсийн анхаарлыг өөр тийш нь чиглүүлээд унав уу даа

Avatar

зочин 2018-04-07 103.57.92.73

Зөв

Avatar

Зочин 2018-04-07 66.181.185.55

Батхүү өрөө төлсөн юм биш үү? Үлдсэн нь Баяр,Ганзориг,Сугар,Очирхүү нарын ямар нэг аргаар авсан мөнгө юм бна гэж ойлгогдоод байх юм. Тэд нар Батхүүг золионд гаргаж, Эрдэнэтээр мөнгөө төлүүлэх гэж бга байж магадгүй.

Avatar

Zochin 2018-04-07 64.119.21.16

Ene ismel taijiig mongolii turuus zailuul.

Avatar

Zochin 2018-04-07 112.72.14.154

Mongol dayar hudal medeelel tsatsaad 1 huniig buruutgaad ed hurungii ni deeremdeed deerees n tulbur gej uchnuun tugrug tuluulj dundaas ni zavshih geed tom buleglel bgaag l olj togtooh heregtei bna. Hoorondoo hereldseer btal ard ni mash tom hereg nuugdaad bna shu de.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж