Тэмээн аалз хоолны цэсээс хасагдахад ойрхон иржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

Тэмээн аалз хоолны цэсээс хасагдахад ойрхон иржээ

Тэмээн аалз хоолны цэсээс хасагдахад ойрхон иржээ

Саримсаар амталсан таваг дүүрэн арваганасан, үсэрхэг хөлтэй том аалз зарим хүний хувьд аймшгийн зүүд мэт санагдаж болох ч Камбожид бол хамгийн сайхан зоог ажээ. Гэвч энэхүү хачирхалтай зоог хоолны цэсээс хасагдахад тун ойрхон байгаа гэнэ.

Сүүлийн жилүүдэд ой мод их хэмжээгээр устаж байгаатай холбоотойгоор аварга аалз ч ховордож эхэлжээ. Камбожийн Аалзны тосгон саяхныг хүртэл аварга тэмээн аалзны олон төрөл зүйлийг худалдаалдаг аалзны зах байсан бөгөөд жуулчид их очдог газар байжээ.

Гэвч ширэнгэн ой устаж, ойн эко систем алдагдаж эхэлснээс хойш аварга тэмээн аалз ховордож, аварга шавжаар амттай зууш хийх дуртай нутгийн иргэдийн дунд ч нүдний гэм болжээ. Тэмээн аалз ховордож, олдохоо больсноос зах дээр ч үнэ нь тэнгэрт хадсан ажээ.

Шарсан аалз хавчтай төстэй амттай бөгөөд давс, саримсаар амталж шараад л болдог гэнэ.

Тэмээн аалзыг Камбожид эрт дээр үеэс  анагаах ухаан болон хүнсэнд хэрэглэж ирсэн ч 1970-аад сүүлээр олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдсэн Улаан Кхмерүүдийн харгис дэглэмийн үеэр хоолны цэсэд албан ёсоор орсон ажээ. Өлсгөлөн, гуйланчлалд нэрвэгдсэн хүмүүс өлсөж үхэхгүйн тулд хулгана, зурмаас авхуулаад гүрвэл, аалзаар голоо зогоож байсан юм. Гэвч одоо ширэнгэн ой ихээр устаж, ойн эко систем сүйдсэнээс олон төрөл зүйлийн амьтан, ургамал, шавж, хорхой үгүй болж байгаа гэнэ.

Эх сурвалж: Agence France – Presse

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж