УБТЗ-ын даргыг сольж магадгүй

Хуучирсан мэдээ: 2018.04.07-нд нийтлэгдсэн

УБТЗ-ын даргыг сольж магадгүй

УБТЗ-ын даргыг сольж магадгүй

Монгол-Оросын хувь нийлүүлсэн ‘УБТЗ’ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурал ирэх лхагва гаригт хуралдах товтой байна. Энэ хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Олон овоот өртөөний УБТЗ-аас салаалсан төмөр замын суурь бүтцийн өмчлөлийн асуудал зэрэг сонирхолтой асуудлыг багтаажээ. ‘Штайн Коал’ гэх Монголын компани хувийнхаа өмчөөр энэхүү салаа төмөр замыг барьсан боловч Айраг сум дээрх төмөр замыг багтаасан тэр газраа дуудлага худалдаагаар худалдах болсон байна. Тус компани УБТЗаар 60 мянган тонн нүүрс тээвэрлэхээр болж тээврийн хөлсний урьдчилгаа болох 2.5 тэрбум төгрөгөөрөө уг салаа замыг барьсан боловч дуудлага худалдаанд оролцож чадаагүй тул барьсан төмөр замаа УБТЗ-д худалдах уу, тендерт ялсан компаниас гаргуулж авах уу гэдэг асуудал үүсээд ийнхүү Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлэх болоод байгаа юм. Мөн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ‘бусад асуудал’ хэмээн орсон асуудал дунд Ерөнхий хорооны зарим гишүүний томилгооны асуудлыг хөндөж болзошгүй гэдгийг эх сурвалж хэлэв. Энэ тохиолдолд дараагийн Замын дарга хэн бэ гэдэг асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна. Хэдийгээр Д.Загджав нарын энэ суудалд өрсөлддөг кандидатуудын сонирхол хэвээрээ боловч эх сурвалж энэ удаад орос хүнийг Замын даргаар томилж мэдэхээр байна гэлээ.Учир нь өмнөх зургаан дарга хугацаанаасаа өмнө болон зарим нь хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа нь Ерөнхий хороон дахь оросын талын төлөөллийг ийм санал гаргахад хүргэсэн бололтой. хэрэв орос хүн  УБТЗын даргаар томилогдох бол РЖДийн тэргүүн дэд ерөнхийлөгч Мешариныг дэвшүүлэх саналтай байгаа  юм байна.

У.Ойдов

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж